Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монголын 4 тамирчин өрсөлдөнө DNN.mn
Булангууд
2022.04.18 06:04

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "Дөрвөн хэлцэл" DNN.mn


Дон Мигель Руис гэдэг зохиолчийн ийм нэртэй ном байдаг. Энэ эртний Мексик оронд амьдарч байсан Тольтекчуудын сургаал юм. Тольтекчуудыг ухаант хүмүүс гэдэг байсан гэнэ. Тэд тусдаа ард түмэн биш, мэргэн ухааныг хойд үедээ өвлүүлэхээр сонгогдсон хүмүүс байжээ. Гэвч сүүлийн мянган жилд энэ уламжлал бараг тасалдаж тэдгээр хүмүүс зөвхөн өөрсдийн гарын шавиараа дамжуулан уг сургаалыг хадгалж иржээ. Шавь нарынх нь үл тоолт буюу манайхны хүүхдүүдийн аав ээжээ сонсдоггүйтэй адил ихэрхэл, бас дайн дажин гээд ийнхүү уг сургаалууд бараг тасалдсан байна.Номыг бичигчийн өвөг азаар нөгөө сургаал дамжуулагч байж таарч энэ ном гарчээ. Тольтекчууд хүний амьдрал бол зүүдний үргэлжлэл юм гэж үзсэн байна. Энэ орчлон дээр хүмүүс л зүүдэлдэг, тэр зүүд л бидний амьдрал юм даа гэсэн үг юм. Одоогоор ойлгох юм бол хийсвэр шахуу эд гэх юм уу. Тэр зүүдэн дундаа буюу амьдралд хүүхэд төрөхөд бид тэднийг гаршуулж авдаг. Хэл зааж сурган хүн болгон гаршуулдаг аж. Тэр болохгүй, болохгүй юм хийвэл шийтгэнэ. Тэр болно, сайн байна гэж урамшуулна гэх зэргээр бүх юмыг зааж өгөн хүн болгодог. Ингээд том болоод хүн зүүдэндээ буюу оюун ухаандаа энэ гаршуулсан бүх зүйлийг загвар болгон авч үүнийг дагах ёстой гэсэн хэлцэл хийдэг. Түүнийгээ зөрчсөн бол өөрөө өөртөө гэмшдэг, хүнээс нууж өөрийгөө хуурах буюу жүжиглэн амьдарч эхэлдэг. Хэн юу хүснэв, тэрүүгээрээ жүжиглэн амьдарна гэсэн үг. Өөрөө өөрийгөө хуурдгаа хүн мэддэг учир шаналдаг, өөрийгөө үзэн яддаг. Тэгээд л "Үхсэн яасан ч яадаг юм. гэсэн байдал илэрч архи уух, муу явах бүх зүйлийг өөртөө зөвшөөрдөг. Тэгвэл ийм байдлаас яаж гарах вэ. Өөртэйгөө дөрвөн хэлцэл хийх хэрэгтэй гэнэ.

Эхлээд “Үгэндээ өөгүй байх”, нэг ёсондоо хүнтэй хэрэлдэхгүй байх, хүн муулахгүй байх, хов ярихгүй байх, хүнийг элдвээр доромжлохгүй байж сурах. Үгэндээ өөгүй байж сурах, энэ бол нүгэл хийхгүй байж сурах. Нүгэл гэж юу юм, нүгэл гэж өөртөө муу юм хийх гэнэ. Яагаад үгэндээ өөгүй байх хэрэгтэй юм, яагаад биендээ хамгийн хайртай байж өөртөө муу юм хийнэ гэж. Үг бол бодит бибилд “эхлээд үг байсан, дараа нь бие үүссэн” гэж байдаг. Яг үүн шиг үг хоёр иртэй илд лугаа адил гэжээ. Нэг ир нь өөрийгөө эмчилдэг, нөгөө ир нь өөрийгөө алдаг.Та хэн нэгэнд муу үг хэлбэл, та хэн нэгнийг муулбал энэ нь шууд өөр дээр нь бууж байдаг гэнэ. Гудамжинд ч юмуу чатаар ч юм уу та хэн нэгнийг доромжлох нь өнгөн дээрээ та дийлж чадаж байгаа мэт харагдавч угтаа өөрийнхөө эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Өмхий үгээр утаж доош нь хийж доромжилж байгаа нь эргээд өөрт чинь хор учруулна. Та хүнд ямар хандана вэ тэр хүн танд яг тэгж хандана. Доромжилбол өөдөөс чинь хариуг нь давуулж барина уу гэхээс дутуулахгүй. Энэ тэгээд танд аюулгүй юу, харин хүнд үгэндээ өөгүй байх аваас буюу хүнийг та магтаад үз дээ, хүнд сайн сайхан үг хэлээд үз дээ. Яг адилхан хариу танд ирнэ.Үгэндээ өөгүй байна гэдэг эрч хүчээ зөв зүйтэй ашиглаж байгаа хэлбэр юм. Үг бол асар хүчтэй, та гудамжинд хэн нэг танилтайгаа тааралдаад “Хөөх царай чинь ямар муу байх юм, яг хавдар тусчихсан хүн шиг” гээд хэлбэл тэр хүн гурван сарын дараа нээрэн л хавдартай болох нь баараггүй гэсэн байна. Үг бол тарни мэт үйлчилдэг, та хүнийг сайнаар тарнидвал эргүүлээд сайн сайхныг л авна, муугаар тарнидвал муу муухайг л хүлээн авна.

Өөртөө үгийн хүчийг муугаар ашиглавал хамгийн том нүгэл тэр болно. Би тарган, би ухаангүй би чадахгүй гээд байвал тэр өөрийгөө үнэлэхгүй, өөрийнхөө үгийг өөрийнхөө эсрэг ашиглаж байна. Өөртөө хэдийн чинээ хайртай байна вэ, төдий чинээ үгэндээ өөгүй байх хэрэгтэй. Хүнд сайн ханд, өөртөө үнэнч бай, муу юм битгий хэл, ярьж эхлэхээсээ өмнө өөртөө хариуцлагатай ханд, энэ бол тэр хүнд биш, өөртөө хариуцлагатай хандаж байгаа хэрэг юм гэжээ. Дараагийн хэлцлүүд “Өөр дээрээ бүү тусга”, “Бүү таамагла”, “Үргэлж хичээ” гэсэн хэлцлүүдийг өөртэйгөө хийх хэрэгтэй гэжээ. Бидний бүх зүйл таамагласнаас эхэлдэг, очоод асуучих юмыг л таамагласнаас бүх зовлон эхтэй гэжээ. “Тэр их сайхан хүн юм сайн залуу байх, надад хайртай байх над руу хараад инээлээ” гээд л таамаглаад явчихдаг гэнэ. Та энэ бүгдийг мэдэх гэвэл дээрх номыг уншаарай.

Онцлох нийтлэлүүд