Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn
2022.10.01 12:10

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Н.Пагмын “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь” DNN.mn

Нийтлэлч: Давхардаваагийн Гансаруул


Сэтгүүлч, яруу найрагч Намсангийн Пагма 2007 онд “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь” яруу найргийн номоо хэвлүүлсэн юм. Яруу найраг, утга зохиолын хүрээний томчуул “Н.Пагма энэ номоороо өөрийгөө Монголын яруу найргийн ертөнцөд тамгалсан” гэдэг юм. Эрхэм найрагчийг "Өдрийн сонин"-ы мэргэн уншигчид “Сонгодог урлаг”, “Тайзнаа” зэрэг буланд дэлхийн сонгодгуудыг бичиж, Монголын урлагийн соруудтай цувралаар ярилцдаг байсныг санаж байгаа болов уу.

Зохиогч номынхоо “Өмнөх үг” хэсэгт “Энэ номоо бичсэн үеэ эргэн санахад миний хувьд зарим талаар маш хүнд үе байсан бөгөөд үүгээрээ хосгүй үнэ цэнэтэй тийм үе байв. Учир нь чухамхүү энэ үед би бусдын адилаар, бидний амьдралд тохиолддог бүхий л бэрхшээлийг туулж, ертөнцийн өөрчилж болзошгүй үнэнтэй нүүр тулан учирч түүнийг хүлээн авч, тэвчин өнгөрүүлж чадсан үе билээ. Энэ нь, ялангуяа сэтгэл зүйн талаар өөртөө хүч зоригийг бий болгох амаргүй хөдөлмөрийг надаас шаардсан хэрэг юм...Оюун сэтгэлийн хөгжил дэвшилд хүрэх арга замууд хэлбэрийн хувьд ялгаатай, олон янз авч эдгээр нь эцсийн бүлэгт бүгдээрээ үлэмж ихээр энэрэхүй үзэлд хүрэх үйл явц байдаг. Бүх сэтгэгчдийн нөр их хөдөлмөрөөрөө олсон тэрхүү цорын ганц ололт нь тэднийг энэрэнгүйн үзлийг номлоход хүргэж байсныг харахад наад зах нь сонирхолтой юм...Бидний тийнхүү нэрлэж (ёс суртахуун хэмээн) бусдад тулган хүлээлгэхийг санаархаж байдаг дүрэм журмууд нь ерөөсөө хиймэл, хоосон санаа бөгөөд тэр нь ертөнцийн өөрийнх нь ёс зүйтэй нийцэх бус, түүнийг илэрхийлэх бус харин түүнтэй ямагт эсрэгцэж байдаг. Чухам иймээс л хүний амьдрал гуниг уйтгараар дүүрэн билээ, зовлон жаргал хоёр адилхан билээ, гуниг баяр хоёр ялгаагүй бөгөөд нэгэн цог ажээ. Үүнийг би энэ номыг бичихийн тулд бус, бичиж байхдаа болон бичсэнийхээ дараа л сая анзаарч харсан билээ. Ийм учраас энэхүү ном нь гүн ихээр энэрэхүйн тухай (байгаль ертөнцийн ёс зүйн тухай) өгүүллүүд юм” хэмээжээ.

“Утопи энэрэнгүйд хүрэхэд” гэх тодотголтой шүлгүүдээс нь дээжилье, уншигч танаа.

* * *

...Зүүрмэглэн байхдаа би

Сарны тусгалд хоёронтаа дүрийг олж

Толины тусгалд хоёронтаа хэлбэр биеийг олж

Зүүрмэглэн байхдаа би

Агаарт түмэнтээ биеэр түгэн дэлгэрч

Цаг хугацаанд харин үл хуваагдана

* * *

...Сүмийн эргэн тойронд шувууд мөчрийг сандайлан сууж

Дээврийн шулганах хонхостой нийлэн шулганалдана

Сүмийн хаалгаар гадагшлан сонсдох нь

Бурхадын магтаал! Мөргөлийн дуун!

Бурхадыг цэнгүүлэх сүмийн хөгжим!

Үнэнээ өчин, гэм нүглээсээ айж бултахаар завдан агч хүмүүс!

* * *

...Зүрх сэтгэл минь гоё сайхан ваар шиг

Үнэ цэн бүхнийг дотроо хадгалж

Тийнхүү бүх юмс, дэлхий ертөнц үргэлжийн цэл залуугаараа

Хаврын анхилам шүхрийн доор амсхийнэ

* * *

...Энэ л байшинд хөл тавьснаас хойш

Хоёул хагацан салахгүй болно, хэзээ ч

* * *

...Ай, Don!

Амьдрал, бүх юмс гал цогтойёо гэрэлтэн...

Амьдрал дулаахан, хүчтэй

Шархиран өвдөг

Цурхиран уйлаг

* * *

Гүн цэнхэр тэнгэрийн дор уулсыг түшиж амьдарна

Гүн гүнзгий далайн эргийг диваажингийн суудал гэж итгэнэ

* * *

Үдэш бүрхжээ

Хонгор найз ирж явна

Хонгор найзын догдолсон энхрийлэл

Чиглэн ирж явна

Өглөөхөн чи дэргэдээс минь

Гоо сайхан бүхнийг минь аваад

Олны хөлт гудамж руу яаран одсон билээ

Гар хуруугаа халуун оргихыг чи мэдэрнэ

Гоё сайхан хэлбэр дүрсийг чи мэдэх болж

Өнгөрөгч үдшийн дараа бас дахин дараагийн мөчүүдэд

Чи над руу яарсаар...

* * *

Гоо үзэсгэлэн чинь хүнийх биш

Сахиулсан тэнгэрсийн хүслээр бүтээгдсэн байна

* * *

Шувууд хавраар эргэн ирж

Энд л үр зулзагатай болно

Алс холоос, өвлөөс эргэн ирэхдээ

Үр хүүхэдтэй болох мөрөөдөл хүслээ гүйцээнэ