Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Онцлох нийтлэл
2019.01.26 12:01

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Оддын хан хөвгүүн

Дэлхийн хүүхдийн зохиолын сор бүтээлийн нэг францын зохиолч Антуанде Сент-Экзюперийн "Оддын хан хөвгүүн" зохиолыг бид энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Зохиолч Антуанде Сент-Экзюпери нь далайн цэргийн сургууль, дүрслэх урлагийн сургуульд суралцаж улмаар 1921-1923 онд цэргийн алба хааж нисгэгч болжээ. Тэрээр 1942 онд Америкт байхдаа хамгийн алдартай “Оддын хан хөвгүүн” зохиолоо туурвисан нь түүний үүлэн дээгүүр нисэн өнгөрүүлсэн асар олон цагийн нислэг, хэд хэдэн удаагийн онгоцны осол, үхэл амьдралын заагт ертөнц хорвоог ухаарсан ер бусын хувь заяаны эргүүлэг дэх гайхамшиг болон мөнхөрсөн юм. Энэ удаагийн “Оддын хан хөвгүүн” номыг нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Элбэг англи хэлнээс хөрвүүлэн уншигч олноо хүргэж байна. Номын орчуулагч Э.Элбэг нь уг номыг зургадугаар ангидаа анх уншсан аж. Дараа нь англи хэлээр уншин өөрийнхөөрөө ойлгон орчуулж, утга санааг тайлъя хэмээн зориг шулууджээ.

Дэлхийд уг бүтээлийг англи, герман, орос, итали, испани, хятад, япон зэрэг 200 гаруй хэлнээ хөрвүүлэн олон орны уншигчдын хүртээл болгожээ. Эл зохиол нь 27 жижиг хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр нь ашиг хонжоо хайгчдын ертөнцийг шоглон үзүүлэхийн зэрэгцээгээр хүнлэг сайхан чанарыг яруу тод харуулж чадсан байдаг. Уг зохиолыг том хүнд зориулсан үлгэр ч гэдэг. Энэхүү ном нь анх 1942 онд хэвлэгдэж байжээ. Уг номд өөр гаригаас ирсэн бяцхан хүүгийн талаар өгүүлдэг. Оддын хан хөвгүүнийг анхандаа нисгэгч үл ойлгох боловч, тэд удаан хамт байсны дараа бяцхан гариг дахь амьдралынхаа төлөө, аливааг хайрлах чин сэтгэлийнхээ төлөө жаал хүү эрсдэлээс үл айн хэрхэн тэмцэж буйг ойлгон авна.Тэр гаригийн цорын ганц оршин суугч нь тэр өөрөө. Өөрийн гаригаасаа явж хайртай сарнайгаа орхин уртын урт аялалд гарна. Аяллын туршид учрах дүр бүр өөр өөрийн мөн чанартай байх бөгөөд дүрээрээ дамжуулан хүмүүст ухаарал хайрлахыг хичээсэн байдаг.

Оддын хан хөвгүүн-Сайхан сэтгэлтэй оддын хан хөвгүүн дэлхий дээр ирээд, том хүний ертөнцөд өөрийг нь ойлгох найз болох нэг ч хүн байхгүй хэмээн мэдэрч маш их ганцаардах болно. Том хүмүүс эрх мэдэл албан тушаалд ухаангүй дурлан сайхан сэтгэл өгөөмөр зан нь хумхын тоос болсон байгааг шүүмжилсэн байна.

Нисгэгч - Сахарын цөлд онгоц нь эвдэрч хорвоод ганцаардаж байгаагаа мэдрэх нисгэгч. Өөрийгөө хүүхэд байснаа мартаагүй цорын ганц том хүн байх ба ханхүүтэй найзууд болдог.

6 гаригийн оршин суугчид - Эхний гариг дээрх хаан зөвхөн эрх мэдэлд шунаж, бусдыг захиргаадан хэлсэн үг бүрийг нь ёсчлон биелүүлэх ёстой гэж үзнэ. Хоёрдогч гариг дээр үргэлж магтуулж өөрийг нь биширч байхыг шаардсан хүнтэй таарна. Хүн нэр алдрын төлөө үхэн хатан тэмцэж бодит орчноосоо тасран нүдээ боолгуулсан мэт амьдарч болохгүйг сануулжээ. Гурав дахь гариг дээр олз ашиг хайгч байх ба бүх оддыг худалдан авч банкинд хадгалахыг хүснэ. Мөн архичин, хүсэл зорилгогүй сохроор амьдрах гэрэл асаагч хүн болон газарзүйчтэй ч таарна.

Могой - Номон дээр гарах анхны амьтан,өөрийнхөө хороор хордуулан оддын хан хөвгүүнийг гаригт нь буцаж очиход нь тусалдаг. Үүгээрээ зарим зүйл могой шиг аймшигтай, магадгүй үхэж болох аюултай мэт санагдавч үнэн хэрэг дээрээ шинэ зам, шинэ аялал байж болохыг харуулдаг.

Үнэг - Бодит зүйлс нүдэнд харагддаггүй, чин сэтгэлээсээ харсан тохиолдолд нүдэнд харагддаг болохыг ойлгуулж хайртай бол хариуцлагатай байх ёстойг хэлдэг.

Сарнай - Мөнхийн хайрын илэрхийлэл. Бяцхан ханхүү сарнайтай учирсан цагаас эхлэн сэтгэлээсээ хайрлан өдөр бүр усалж тордоно. Гэвч сарнай ямагт дээгүүр байж хан хөвгүүнийг гаригаасаа явахад хүргэнэ. Оддын хан хөвгүүн урт аяллынхаа турш үргэлж бодож явах ба дэлхий дээр мянга мянган сарнайтай тааралдсан ч өөрийнхөө сарнайг санагалзан бодсоор эргэж очдог. Зохиолч эхнэрээ сарнайн дүрээр гаргаж ирсэн гэх таамаглал ч байдаг.

Зохиолч Антуанде Сент-Экзюпери 1944 оны долдугаар сарын 31-нд газар дундын тэнгис дэх Корсик арлаас тагнуулын нислэг хийхээр хөөрөөд эргэж ирээгүй аж. Тэрээр “Хайрлана гэгч бие биеэ ширтэхийг хэлэхгүй, нийлээд нэгэн зүгт харахыг хэлнэ” хэмээн хэлж байжээ.


Онцлох нийтлэлүүд