Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn Өнөөдөр морь өдөр DNN.mn
Нийгэм
2022.10.15 01:10

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Санжей Гуптагийн "Дэлхийн дайн Ковид" DNN.mn

Энэ ном "ковид-19" цар тахлын сургамж ба дараагийн цар тахалд хэрхэн бэлтгэх вэ гэсэн давхар цагаан гарчигтай юм. Номыг зохиогч нь СНН сувгийн анагаах ухааны тэргүүлэх сурвалжлагч анагаах ухааны доктор хүн гэнэ.Тэрбээр тархины мэс засалч бөгөөд цар тахлын эсрэг хийж байгаа тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа сурвалжлагч аж. Зоорины давхраа студи болгон засаж оргил цаг бүрт тахлын мэдээ мэдээллийг өдөр алгасахгүй хүргэж байжээ.Түүний зөвлөгөөнүүд олон америк хүнд амьдралд итгэх итгэл төрүүлж, тахлыг даван туулах урам зориг өгсөн гэнэ.

Зохиолч номондоо анх тахал дэгдсэн мэдээлэл авсан болон эх үүсвэр нь тодорхойгүй хатгаа Ухань хотод дэгдсэн талаар яриа гарахад тэрбээр огт тоогоогүй тухайгаа өгүүлжээ. Гэвч энэ өвчин хүнээс хүнд халдаж эхэлсэн, дээрээс нь Хятадын Засгын газрын бүрхэг мэдээ зэрэг нь түгшүүрийн харангыг улам дэлдсээр байлаа. Гэвч энэ бүгд ийм хурдан өрнөж цаг үе ингэж өөрчлөгдөнө гэдгийг мэдээгүй. Ердөө хэдхэн сарын дараа жигтэйхэн хурдан халдварладаг энэ вирус дэлхий даяар тархаж олон сая хүн халдварлан, уг тахлыг туссан хүн амьдралынхаа сүүлчийн мөчийг хайртай дотны хүмүүсээсээ тусгаарлагдан ганцаардсаар үхнэ гэж мэдээгүй гэж бичсэн байна. Засгийн газрууд тахлын өөдөөс барих юу ч байгаагүй бөгөөд ямар ч зохион байгуулалт авч чадалгүй паниканд орцгоожээ. Өвчлөл, үхэл хөгжингүй баян тарган орнуудад өндөр байсан бөгөөд үхлийн тоо нь ядуу буурай орнуудаас хавьгүй илүү гарч байсан нь тэдгээр засгийн газруудыг аргаа барахад хүргэжээ. Вирус бол амьд биш бөгөөд яг л ургамал шиг өсч үржиж байдаг эд гэнэ. Таатай нөхцөл бий болмогц бүр таагүй нөхцөлд ч хамаагүй өөрийгөө өөрчлөн өсч үржих нь л тэдний зорилго аж. Үржихийн тулд хүнээс хүнд дамждаг болж өөрчлөгдөх бол вируст том зүйл биш. Өөрчлөгдөхийг нь мутаци гэж нэрлээд байгаа аж. Эхний үед вирус маш догшин байсан ч энэ нь вируст сайн зүйл биш бөгөөд яагаад гэвэл өөрийн амьдрах орчноо сөнөөгөөд байвал цаашид яахан үргэлжлэн өсч үржих билээ. Ингээд вирусийн өөрийн тээгчээ үхүүлдэггүй мутаци нь өсч үржиж эхэлжээ. Энэ нь бидэнд үхэл их байснаа сүүлдээ арай гайгүй, үхэл цөөрч байгаагаар мэдэгдэж байдаг. Вирусийг дарах ганц арга бол вакцин өөр юу ч биш шүү гэж энэ хүн хэлж байна. Вакцины эрсдэл 1000000-д нэг байдаг аж Тэгвэл гэртэй сууж байтал онгоц унаж ирээд дарж алах эрсдэл 250000-д нэг байна. Вакцинаас болж ингэж байна, тэгж байна гэдэг яриаг сонсвол та хаанаас энэ мэдээллийг авсан бэ гэж асуу гэж байна. Албан ёсоор хаана ч ийм хариу байхгүй гэж байна. Эрдэм шинжилгээний байгууллагаас ийм хариу одоо хүртэл гараагүй гэнэ. Дандаа дам бас худал мэдээ л байдаг аж. Энэ ковидын вирус их ухаалаг бүр хэтэрхий гэмээр ухаалаг байгаа нь сэжигтэй гэж эрдэмтэд үздэг байна. Уг нь аль далаад онд ковидын вирусийг Хятадын агуйгаас олоод судалж байжээ. Тэр үед судалж байсан вирусийн суурь шугам нь яг одооны ковидтой маш адилхан аж. Дотор бол ковидын вирус масктай ч хол ч, ойр ч адилхан аюултай аж. Дархлаа сайжруулагч бодис гэж энэ дэлхий дээр байдаггүй, сайн хоол стрессгүй байх, сайн нойр, дасгал хөдөлгөөн л дархлааг дэмждэг. Хөдөл, унтаж амар хорт хавдраас урдьчилан сэргийлэх үзлэгт ор, дархлаагаа дэмж. Энэ тахал байн байн дэгдэж болзошгүй, тиймээс вакцины давтан тун байн байн хийдэг болж магадгүй. Эмнэлэг одоо энэ тахлыг эмчилж сурсан тул эмчийн заавар зөвлөгөөг ягштал бариад явахад асуудалгүй болсон аж. Нянтай хамт амьдарч сурах хэрэгтэй. Нянтай хамтарч амьдарснаар дархлаа улам хүчирхэг болно. Тэд тэмцэж таньж сурна. Яагаад хөгжингүй орнууд илүү үхэлтэй байсан бэ гэвэл хэт цэвэр цэмцгэр байдал дархлааг сулруулж тэмцэх чадваргүй болгосон гэсэн таамаг байдаг аж. Ковид эдгэсний дараа 1-6 сарын дотор нас барах эрсдэл тусаагүй хүнээс 60 хувиар өндөр байгаа. Энэ нь архаг өвчин болж магадгүйг харуулж байна гэжээ.Гэвч шинжлэх ухаан хэзээд ялдаг, бид ялж гарна хэмээн бичжээ.

Онцлох нийтлэлүүд