Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn
Булангууд
2022.11.05 12:11

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Фредерик Бастиагын "Хууль" DNN.mn

Алтан тариа компанийн эзэн П.Цэнгүүний ивээн тэтгэж хэвлүүлсэн олон номны нэг нь энэхүү Фредерик Бастиагийн "Хууль" хэмээх ном юм. Фредерик Бастиа бол 1801 онд францад мэндэлсэн суут хүмүүн. Тэрээр Адам Смитийн чөлөөт эдийн засгийн онолыг сэтгүүл зүйн аргаар тайлбарлан түгээж байснаараа алдартай нэгэн болжээ.1845 онд францын хувьсгал гарч социалистууд ихэд амжилт олж байгаад Бастиа зэвүүцэж байсан гэнэ. Тэр социалистуудыг протекционалистуудтай адилтган үзэж түүний шинэ хэлбэр хэмээн тооцож байжээ.Социализмын онол нь өнгөн дээрээ хүмүүсийн сайн сайхны төлөө мэт боловч задлан шинжлээд нарийвчлан үзвэл хүн, түүний мөн чанар, эрх чөлөөний эсрэг хандсан гэдгийг Бастиа тэртээх 150 жилийн өмнө хүн төрөлхтөнд анхааруулжээ. Энэ зохиол Маркс, Энгельс нарын “Коммунист намын тунхаг”-тай бараг л зэрэг бичигдсэн аж.

Бастиа хүнийг бурхны бүтээлийнх нь хувьд байгаагаар нь хүлээж авахыг уриалаад харин хүний төлөө гэж өөрсдийгөө зарладаг социалистууд хүнийг өөрийг нь түүхий эдийн хэмжээнд үнэлэн, засварлан сайжруулах үүргийг өөрсдөдөө оногдуулж буйг илрүүлжээ. Хүний нийгэм төгс төгөлдөр бус, иймээс нийгмийн баялаг хуваарилалт бүр ч шударга бус болдог, энэ нь хөгжил дэвшлийг хойш чангаагч гол хүчин зүйл юм гэдэг социалист үзэл XIX зуунд бараг итгэл үнэмшил болсон. Чухам үүн дээр үндэслэж марксизм үүсч, байгаа бүхнийг эвдэн сүйтгээд цоо шинээр гэрэлт ертөнцийг дахин байгуулах сургаал номлол бий болжээ. Эхлээд өнгөц сонсоход энэ гоё “хүмүүнлэг” онол лавшрах тусмаа харгис шинжийг олж зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн зарчимд тулгуурлах болов.

Чухам хүн төрөлхтний сайн сайхны тулд ямар их сүйтгэл, үхэл хагацал нүүрлүүлснийг социализмаар замнасан бид бүхэн өвгөд дээдсийнхээ амь насаар төлж байж мэдсэн байдаг. Нийгэм өөрөө хөгждөггүй, түүнийг зөв чиглүүлж өгөх хэрэгтэй гэсэн үзэлдээ нэвчсэн хүн хэт олширч чухам чиглүүлж өгөх гэсэн тэдний хэт махрал зүтгэл олон сая хүний амь амьдрал хувь заяаг сүйрүүлсэн юм. Номын оршил хэсэгт бидний үзэл бодол хэт зүүний өнцгөөс тайлбарласан сонгодог бүтээл дунд хүмүүжсэн. Эдийн засаг бол тусгай мэргэжил гэхээсээ ертөнцийг харах гэгээрэл хүн хоорондын харилцааг таних түлхүүр, өөрөө өөрийгөө тэжээж авч явах урлаг. Үүний тухай хэт зүүний гажуу бодолтойгоор амьдарч чадахгүй. Тэгэхлээр 150 жилийн өмнө тэрлэсэн Бастиагийн сургаал ач холбогдлоо алдаагүй гэж нэрт нийтлэлч Баабар бичжээ. Номыг Н.Баярбаатар орчуулжээ. Та бүхэн энэ номыг уншиж үзвэл их зүгээр. Уг ном “Хууль” гэсэн сэдвийг тойрон өөрийн үзэл бодлыг бичжээ. “Амьдрал бол бурхны бэлэг”, “Хууль гэж юу вэ”, “Шударга ба мөнхийн засаглал”, “Хуулийн бүрэн завхрал”, “Өмч ба тонуул”, “Завхарсан хууль нь сөргөлдөөн үүсгэдэг”, “Боолчлол ба гаалийн татвар нь тонуул мөн”, “Социализм бол хуульчлагдсан тонуул мөн”, “Социалист зохиолчдын нөлөөлөл”, “Социалистууд хүн төрөлхтнийг үл тоомсорлодог” гэх зэрэг олон бүлгүүдтэй. Би сонирхуулах үүднээс "Социалистууд хүн төрөлхтнийг үл тоомсорлодог” бүлгээс эш татъя. Социалистууд хууль тогтоогчид буюу нийгмийн элит хэсэг сайн сайханд тэмүүлж байдаг. Ард түмэн үргэлж залхуурах, хойшоо суух цаг нөгцөөх зэргээр сүйрэлрүү хазайж байдаг. Хүн төрөлхтөн буюу олонх харанхуй бурангуй руу тэмүүлж байхад хууль тогтоогчид буянт үйлс эрхэмлэхээр төржээ. Байдал нэгэнт ийм хойно тэд хүн төрөлхтний бус өөрсдийн үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд арга буюу хүч хэрэглэхээс өөр зам байхгүй нь лавтай.Хүмүүн нь амьдрал зохион байгуулалт, ёс суртахуун хөгжил дэвшлээ төрийн эрх мэдлээс хүлээн авдаг ихээхэн хүлцэнгүй матери болохыг тодорхойлсон санаа бодлыг олж харна.

Хүн төрөлхтөн доройтон уруудаж байхад нөгөө хууль тогтоогчид буюу элит хэсэг ер бусын авралын гараа сунгаж байгаа гэх нь доромжлол юм гэжээ.

Онцлох нийтлэлүүд