Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Хятадын удирдагч Си Жиньпин өвдсөн үү? DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Хятадын удирдагч Си Жиньпин өвдсөн үү? DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn
Булангууд
2022.05.07 12:05

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хорлолын хаан-Хорт хавдартай тэмцсэн түүх”-ийн тухай DNN.mn

Плүцерийн шагналт бүтээл болох “Хорлолын хаан-Хорт хавдартай тэмцсэн түүх” нэртэй нэгэн шилдэг бүтээлийн талаар товч танилцуулъя. Энэ ном бол нэг эхэлчихвэл салахын аргагүй сайн бүтээл юм. Номын зохиогч Мүхэржи Сиддарта нь Нью-Йорк хот дахь Колумбын их сургуульд Анагаахын салбар сургуулийнх нь хорт хавдрын тэнхимийн доктор, зөвлөх профессор юм. Түүний энэхүү номыг “Гүн гүнзгий үндэслэлтэй, яруу тодорхой, нягт судалгаатай ном”, “Шинжлэх ухаан, улс төр, хүн төрөлхтний тэмцлийн товчоон. Шинжлэх ухааныг нийтэд хамгийн ойлгомжтой тайлбарласан ном”, “Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, ганерал цөхрөлийн түүх. Хорт хавдрын талаарх хамгийн сайн хүүрнэл” гэх зэргээр тодорхойлжээ.

Энэхүү номонд хүн төрөлхтөнтэй бүх л цаг үеийн туршид шахуу хамт байж ирсэн хорт хавдар гэдэг аймшигтай өвчний тухай өгүүлдэг. Хорт хавдар дэлхий нийтийн тулгарсан хүндхэн асуудлуудын нэг. Тэгвэл зохиогч хорт хавдар гэгчийг ганцхан төрлийн өвчин биш, маш олон төрлийн өвчин гэж тодорхойлжээ. Ер нь хорт хавдар гэдэг нь олон төрлийн өвчин эсийг гажуудуулан хуваадаг нийтлэг нэг чанартай байдаг аж. Бүтээлээ “Бүхий л орон зайд нэвтэрч, цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг хэлбэр дүрсгүй дайсантай хийсэн тэмцлийн товчоон” гэж тодорхойлсон бөгөөд энэ өвчин өнөө цагт жинхэнэ утгаараа “хорлолын хаан, айдас хүйдсийн эзэн” болжээ гэсэн байна. Өдгөө хорт хавдрын гэх энэ аймшигт өвчлөл зүрх судасны өвчлөлөөс ч давах хэмжээнд хүрчээ. Хэдийгээр анагаах ухааны өндөр хөгжил, эрдэмтэд, эмч нарын уйгагүй их хөдөлмөрийн үрээр эмчилгээний төрөл бүрийн арга нээгдэж байгаа ч төгс эдгээх боломж хомс хэвээр л байна. XVI зууны нэгэн алдартай эмч Парацельс гэгч аливаа эм нь уг чанартаа баг зүүсэн хор гэсэн байдаг. Харин хавдрын эсрэг химийн эмчилгээ нь аливаа хор угтаа баг зүүсэн эм байх магадлалтай гэсэн огт эсрэг зарчимтай. Дайны үед химийн зэвсэг болгон ашигладаг хийнүүдийг нарийн судлах шаардлага эрхгүй гарч, нарийвчлан судалж эхэлжээ. 1951 онд “6-меркаптопурин” гэх бодисыг гарган авч улмаар нохойн дээр туршжээ. Нохой хэдийгээр хордож байсан боловч гичний хий хорт хавдрын эсийг устгаад байгааг судлаачид олж анзаарсан байлаа. Хортой бодис хорт хавдрын эсийг устгах чадвартайг олж мэдсэн Роудс Хитчингс, Элайон нартай хамтран олон туршилт хийсний үр дүнд “6-меркаптопурин”-г хүн дээр турших түвшинд хүрчээ. Үр дүн хэдийгээр хорт хавдрын эсийг устгаж байсан ч хэдхэн хоногийн дараа дахин сэргэж байжээ. Шинэ эм хэсэг хугацаанд үйлчилж байсан ч энэ аюулт өвчнийг эмчлэх боломжтой гэдгийг баталж, итгэлийг өгсөн юм.

1976 онд нэгэн нээлт хийгдэж, ген гэдэг зүйлийг эрдэмтэн судлаачдын анхааралд авчирчээ. Вармус, Бишоп нарын онол цацраг идэвхт туяа, хөө тортог, тамхины утаа зэрэг өөр хоорондоо уялдаагүй мэт санагдах хүчин зүйлсүүд хорт хавдар үүсгэх боломжтой гэх онолыг батлах анхны алхам болжээ. Тамхи татдаг хүмүүсийн протоонкоген гэх ген амархан гэмтдэг учраас хорт хавдраар өвдөх магадлал тун өндөр. 1980-аад он хүртэл хорт хавдрын эмчилгээ нь хортой эсийн хоёр сул тал дээр төвлөрч байжээ. Хавдрын эс нь үсэрхийлэхээсээ өмнө хэсэг газрын шинжтэй байдаг бол нөгөө сул тал нь эсийн хяналтгүй хуваагдал. Химийн эмчилгээний ихэнх нь эсийн хуваагдлыг зогсоох зорилготой. Гэсэн ч энэ сул талыг нь ашиглаад ч хавдрыг бүрэн устгах бололцоогүй. Эсийн хуваагдлыг зогсоох эмчилгээ нь эрүүл эсийн хуваагдлыг ч мөн зогсоодог учраас асуудалтай. Иймээс анагаах ухаан хортой болон хэвийн эсийг ялгах тал дээр идэвхийлэн ажиллах болжээ...

Анагаах ухаан хөгжиж, тэр хэрээр эмчилгээний олон аргууд бий болсон ч хараахан ялж амжаагүй л байна. Бүтэн дөрвөн мянган жил хорт хавдар гэгч аюултай тэмцэж ирсэн хүн төрөлхтөн өнөөдөр энэ өвчнийг ялан дийлэх нь гарцаагүй. Энэхүү шилдэг бүтээлийг 2019 онд “Нэпко паблишинг” орчуулан гаргаж олны хүртээл болгосон юм. Дэлхийн шилдэг бүтээлийг эх хэлээрээ уншаад үзээрэй гэж хүсэх байна.

Онцлох нийтлэлүүд