Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Испанид ойн түймэр гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn ЧУУЛГАН: Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Испанид ойн түймэр гарч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn ЧУУЛГАН: Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn
Нийгэм
2021.05.03 02:05

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Цойлогсод”

Зохиолч Д.Бүжинлхамын “Цойлогсод” хэмээх номын тухай сонирхуулъя.Сайн гүйлгээтэй номыг шалгаруулдаг бестселлерт байнга шахуу тэргүүлж байгаа гэдгийг дурдъя. Энэ ном еврейчүүдийн амжилт, сэтгэл зүй, зуршил, хүмүүжлийн гайхамшигт нууцын тухай бичсэн ном юм. Дэлхийн хүн амын ердөө нэг хувьд ч хүрдэггүй еврейчүүд яагаад тэрбумтнуудын 25 хувь, Нобелийн шагналтнуудын 22 хувь, Оскарын шагналт найруулагчдын 30 хувь, шатрын аваргын 40 хувь, нэр хүнд бүхий их сургуулиудын профессоруудын 24 хувийг эзлээд байдаг талаар энэ номд өгүүлнэ. Нэг үгээр бол, еврейчүүд яагаад баян байдаг, тэд яагаад ухаантай байдаг, тэд яагаад дэлхийд ингэж цойлж амьдардаг талаар юм. Еврейчүүд “Ухаан байгаа газар мөнгө байдаг” гэж хэлэлцдэг аж. Тэдний тухай дурдсан баримтад хүүхэд байхдаа еврей хүүхэд сурлагаараа тийм ч эхэнд ороод байдаггүй гэнэ. Дөрөв, тавдугаар байрт ч гэх юм уу даа. Сурлагаараа азиуд, хятад, япон, солонгосчууд гялалзаж байдаг аж. Дээд сургууль, коллеж төгсөх үед бол арай гайгүй дээшилчихсэн, тэргүүн эгнээнд биш ч хоёр гуравт ч юм уу үгүй бол бас тэргүүн эгнээний төлөө үзээтэй болчихсон байдаг гэнэ. Тэгээд их, дээд сургуулиа төгсөөд ажил төрөл хийгээд арваад жилийн дараа харахад еврей залуучууд үе тэнгийнхнээсээ цойлоод гараад ирсэн байдаг байна. Нөгөө хятад, японууд нэг компанид ороод түгжигдчихсэн, яг байрандаа дэвхцээд, бүүр гундаж гандаад байж байхад еврей залуучууд ажлын амжилтад хүрчихсэн, тухайн газрынхаа тэргүүн хэсэгт удирдах, шийдвэр гаргах хэсэгт ажиллаж байдаг гэнэ. Яагаад ийм амжилтад хүрч байна вэ. Эхний бүлэгт ямхаар ахигч амжилтын еврей стратеги гэж байна. Тэнд хоёр найзын тухай жишээ авчээ. Нас чацуу, сурлага адилхан нэг нь англи цагаан арьстан хүү, нөгөө нь еврей жаал. Тэд дээд сургуульд орох хүртлээ нэг их ялгаа мэдэгдэхгүй. Дээд сургуулиас л анхны ялгаа мэдэгдэж эхэлнэ. Еврей залуу мэрийгээд нэр хүндтэй хуулийн сургуулиа төгсөнө. Англи залуу охидтой болзон гадуур гүйсээр арай ядан коллеж төгсөнө. Улмаар 36 нас хүрэхэд еврей залуу өөрийн хуулийн фермтэй, ажил хэргийн асар нэр хүндтэй, дөрвөн унтлагын өрөөтөй тансаг байрандаа, үзэсгэлэнт эхнэр, хүмүүжилтэй гурван хүүгийн хамт амьдарна. Англи эр олон ажил сэлгэсэн, ажил нь бүтэлгүйтсэн, сүүлдээ зориглон нэг түргэн хоолны бизнес эхлүүлэх ч туршлага менежмэнт дутагдсанаас болж дампуурсан. Эхнэр, хүүхэдтэйгээ тааламжгүй харилцаатай, хамгийн таагүй зүйл тохиолдсоноо дөнгөж мэдрээд уйлж суух аж. Тэр ходоодны хорт хавдартай тэр нь сүүлийн шатандаа орчихсон. Яагаад ийм болов. Еврей залуу өдөрт сонирхол татсан номноосоо таван хуудас уншдаг, гучин минут өөрийн мэргэжлийн талаар судалдаг, долоо хоногт гурван удаа фитнесс зааланд бэлтгэл хийж эрүүл хоололтын дүрмийг баримтална. Тэр таван нүүрнээс илүү уншдаггүй, бас хэзээ ч дутуу уншиж байсангүй тогтмол тэрийгээ уншина. Англи яав, дуртай тв-ийн шоугаа үзэж таалагдсан охидтой болзож байв. Бас нэг юм тогтмол хийдэг нь өдөрт 10 ширхэг тамхи татаж, нэг лонх шар айраг унтахдаа уудаг байлаа. Тэгвэл ингэж 15 сар амьдрахад ялгаа мэдэгдэхгүй. 15 жил амьдрахад асар том ялгаа харагдана. Еврей эр энэ хугацаанд 27375 хуудас уншиж, 2737 цагийг мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд зарцуулаж, 4680 цагийг эрүүл мэнддээ зориулжээ. Англи эр таалагдсан болгондоо хяналтгүй ханддаг, сахилга сул, үдэш орой хөлбөмбөг үзэн залуу бүсгүйчүүлтэй зугаацна. Тэр хуримтлал үүсгэж чадаагүй. Шөнө нойр дутуу, нойр дутуу болохлоор ажил бүтээл муу, энэ нь карьерийг сүйрүүлсэн. Орлого муу учир гэр бүл ан цав суусан. Ийм байхад сэтгэл гутрал өдөр бүрийн тамхи, хөдөлгөөний дутагдал, дутуу нойр зэрэг нь хорт хавдар тусгасан. Шар айраг, тамхи нь эрүүл мэндийг сүйрүүлэхээс гадна 68 мянган долларын хохирол учруулсан. 15 жилийн 5400 өдөр, өдөрт 10 тамхи татахаар 54000 ширхэг тамхи ямар хор учруулах вэ. Бидний үл тоодог үр дүн нь авчрах эсэх нь тодорхойгүй олон үйлдлүүд хуримтлагдсаар нэг л өдөр бидний хувь заяаг тодорхойлдог гэдгийг харуулсан түүх юм. Яг ийм байдлыг харуулсан энэхүү ном нь гурван бүлэг, 180 хуудастай. Та үүнийг заавал авч уншаарай.

Онцлох нийтлэлүүд