Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn Цагдаагийн алба хаагч пүүзний төлбөрийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn Хятадын сансрын хөлөг тойрог замын станцад амжилттай залгагджээ DNN.mn НЗДТГ: Ирэх жил тохижилтгүй 626 автобусны буудлыг шинэчлэнэ DNN.mn Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн DNN.mn “World Masters”-ийн 2022 оны улирлын шилдэг 12 багийн нэрс тодорлоо DNN.mn Хүүхдийн паркийн урд хэсэг дэх төмөр замын түр гармыг арванхоёрдугаар сарын 1-нээс хаана DNN.mn Халтиргааны улмаас ГССҮТ-д хоногт 500 хүн хандаж байна DNN.mn Хар тамхины “супер картель” илрэв DNN.mn Афганчуудын хатуухан өвөл DNN.mn Япон улсын найман иргэнд "Алтан гадас" одон хүртээлээ DNN.mn
Булангууд
2022.03.11 12:03

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: "DUNE буюу Манхан" /I дэвтэр/

Фрэнк Херберт гэдэг зохиолчийн "Манхан" хэмээх уран зөгнөлт номыг "Болор судар" хэвлэлийн газраас орчуулан гаргалаа. Уг ном жараад оны үед зохиогдсон бөгөөд “Оддын дайн” кино гарахад ихээхэн нэмэр болсон гэж ярьцгаадаг. Мөн "Манхан" нэртэй кино хоёр ч удаа хийгдсэн байна. Сая 2021 онд бүтээгдсэн "DUNE буюу Манхан" кино дуу дүрс, зураг авалт болон үйл явдлаар тасархай сайн болсон гэцгээж байгаа. Уг кино “Оскар” шагналд олон номинациар нэр дэвшчихээд байгаа билээ. Энэ бүхнийг үл үгүүлэн юуны тухай гардаг ном бэ гэдгийг товч танилцуулъя. Галлактикийн цөлийн гариг Арракист хүний насыг уртасгадаг бодис элсэн цөлөөс нь олдсон. Үүнийг зохиомлоор хийх арга үгүй учир ихэд үнэд хүрдэг аж. Галлактикийн эзэнт гүрний эзэн хаан энэ гаригийг 90 жил эзэмшиж байсан барон Харконненыг буулган гүн Атрейдест эзэмшүүлэхээр болно. Ингэснээрээ эзэн хаан эртний сурвалжтай хоёр том овгийг хооронд нь тэмцэлдүүлэн сульдуулах, нэгээр нь нэгийг дарах, болж өгвөл хоёуланг нь дарах хэтийн бодол агуулжээ. Тэр гариг нь цул элсэн цөл бөгөөд элсний хорхойнуудын бүрэн эзэмшилд байдаг гариг аж. Элсний хорхойнууд их том бөгөөд хамгийн том нь 200-гаас 400 метрт ч хүрэх удаа байдаг. Ил ус байхгүй, зөвхөн хөрсөн дороо устай, байгаль амьтны ядуухан зохицолтой гариг. Элсэн цөлд хүн амьдардаг бөгөөд тэднийг фремен хүн гэх аж. Тэдний нүд цагаан байхгүй, дан цэнхэр харагдана,бас их туранхай гозгор хүмүүс бөгөөд нөгөө бодисны нөлөөгөөр ингэж өөрчлөгджээ. Тэд дэлхийн хүмүүсийн холын садан бөгөөд дэлхийн хэлээр ярилцана.Гүн татвар эм болох Жессика болон түүнээс гарсан хүү 15 настай Полтойгоо уг гаригт очно. Гүн гэрлээгүй, яагаад гэвэл залуу охинтой бусад бүлгүүдтэй сайн харилцахын тулд тэр билээ. Гүнгийн хатнаар охиноо явуулчих ч юм бил үү гэсэн горьдлого байнга төрүүлж байхын тулд ингэж шийдсэн юм. Түүнээс татвар эм болох Жессикадаа хайртай, удам залгах хүүг нь төрүүлж өгсөн болохоор их хатнаас ч илүү хүндэтгэн үзнэ. Жессика эртний нууц бүлгэмээр хүмүүжсэн түүний идэвхтэй гишүүн. Тэр бүлгэм нь хаан төр язгууртнуудын хоорондын элдэв тэмцэл дайсагналын эсрэг ажилладаг байгууллага аж. Бүлгэм уг нь охин гаргахыг тушаасан боловч Жессика өөрийн дураар хүү төрүүлжээ. Бүлгэм охин төрүүлж бароны хүүг түүнтэй суулган эртний сайн удамт хоёр гэр бүлийг эвлэрүүлэхийг төлөвлөж байсан нь ийнхүү бүтэлгүйтсэн. Гэвч уг бүлгэмийн домог болгон зөгнөн ярилцдаг эрэгтэй удирдагч мөн байж магадгүй гэсэн горьдлого ээжид нь байдаг. Манханы ард түмэн ийм удирдагч одоо мөдхөн төрж биднийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлнө гэж мөрөөдөн ярилцана.Тэд энэ хүнийг Мауд Даби хэмээн нэрлэх авай. Гүнгийнхэн шинэ гаригт дөнгөж сууршин элсний бодис олборлож эхэлнэ. Нутгийн ард олонд өөрсдийгөө энэрэнгүй гэсэн сурталчилгаа хийлгэнэ. Ард олны дэмжлэг авах гэж тэр юм. Энэ гаригт ирж урт наслуулдаг бодисын уурхайг эрхшээнэ гэдэг бол бараг л эзэн хааны дараахь хүн болж байгаатай адил юм. Яагаад гэвэл тэр бодис маш үнэтэй. Түүний ердөө чимххэн хэмжээгээр л эзэнт гүрний нийслэлд гурван өрөө байр авч хүрнэ. Гэвч нэг шөнө гаригт нууцаар нэвтэрсэн бароны дайралт цахилгаан мэт болж өнгөрөн гүнг алж, эхнэр охин хоёрыг нь цөлд аваачин хаяхаар болно. Дайралт хийхдээ гүнтэний эмчийг өөрсдөө элсүүлэн авсан байдаг бөгөөд тэр эмч нь бароныг мэдээ алдуулан унтуулна. Унтуулахдаа түүний аманд хортой хиймэл шүд суулгана. Түүгээр бароныг алахыг захина. Эмч нь хүү, эхнэр хоёрыг унтуулан дайсных нь гарт өгнө. Сэрэхэд аль хэзээний дайсныхаа хөлөгт явах бөгөөд хүү ээжийнхээ амны таглааг авахуулахын тулд дуу хоолойгоор захирах арга хэрэглэн харуулуудад тушаал өгнө. Эхлээд харуул үл тоох ч нэг харуулыг ховсдож дөнгөнө. Тэр хатагтайн амны хаалтыг авчихдаг. Бараг биелсэн шулам гэж хэлж болохоор эрдэм мэдлэг, илбэ шидтэй хатагтай тэднийг шууд дуу хоолойгоор ховсдох аргаараа тушаан амиа аварч чадна. Эхний бүлэг товчхондоо энэ, дараагийн бүлэг нь хэвлэгдэн гарахаар та бүхэнд юу болох тухай бичиж өгнө.

Онцлох нийтлэлүүд