Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn Унгарын шинэ ерөнхийлөгч Оросыг буруутгав DNN.mn
Нийгэм
2014.10.17 06:10

Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдэв

"Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2014" үзэсгэлэн Мишээл экспод нээгдлээ. Уг үзэсгэлэн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам", нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын ажил олгогч эздийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй юм. Нээлтийн үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл "Монголын ноос, ноолуур, арьс шир боловсруулах салбарынхан жилийн ажлаа дүгнэх, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор наймдах дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 100 гаруй хувь хүн аж ахуй нэгж оролцож, үзэсгэлэнгийн өдрүүдэд:

  • Импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх
  • Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ танилцуулах
  • Брэнд бүтээгдэхүүнийг бии болгох боломжийг бүрдүүлэх
  • Шилдэг бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч, оролцогчийг шалгаруулж, урамшуулах, нийтэд сурталчлах
  • Маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах
  • Бараа бүтээгдэхүүн шинэ загвар, шинэ дизайн, чанар эдэлгээг олон нийтэд сурталчлан таниулах
  • Төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх
  • 2014 оны ноос ноолуур, арьсан хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлсон загварын үзүүлбэр үзүүлэх
  • Бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр болон 10-40 хувийн хямдралтай худалдаа, гэр бүлийн багцын хямдрал, хямдралын ваучер олгох юм байна.

Төрөөс ноосны үйлдвэрүүдэд 70 тэрбум, ноолуурын үндэсний үйлдвэрүүдэд 107 тэрбум, арьс ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 5 жилийн хугацаатай олгож эхэлсэн билээ. Мөн үндэсний үйлдвэрт хонины болон тэмээний ноосоо тушаасан малчдад урамшуулал олгохоор 12.3 тэрбум, арьс ширээ тушаасан малчдад 2.7 тэрбум төгрөгийг олгоод буй юм.

Онцлох нийтлэлүүд