Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо УЕП: Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 21.8 хувиар өсчээ Гадаадад буй монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртэнэ Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ Австралид ажиллах хүчний хомсдол үүсчээ Казахстанд үймээний үеэр зэвсэг тарааж байсан этгээдүүдийг баривчилжээ УБТЗ-ын албаны даргыг хахууль авсан хэргээр саатуулжээ Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ Цэцгийн сав руу бие зассан эрэгтэйд хариуцлага тооцжээ “СҮҮ“ ХК баглаа боодлын хомсдолд оржээ Тэрүнофүжи, Митакэүми, Аби нар адил 10 даваатай боллоо УЕП: Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 21.8 хувиар өсчээ
2022.01.01 03:01

Нэгдүгээр сарын барилдааны хуваарь

Нийтлэлч: Өдрийн сонин


Монгол бөхийн өргөөнд 2022 оны нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг та бүхэндээ хүргэж байна.


  1. Нэгдүгээр сарын 09-нд Талх Чихэр ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  2. Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  3. Нэгдүгээр сарын 15-нд Завхан аймгийн Их уул сумын харьяат, С.Лхагваа начны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  4. Нэгдүгээр сарын 16-нд "Жем интернэшнл" группийн нэрэмжит, улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
  5. Нэгдүгээр сарын 21-нд "Манба дацан" хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан
  6. Нэгдүгээр сарын 22-нд "SPS" телевизийн нэрэмжит “Бахдам гарамгай” барилдаан
  7. Нэгдүгээр сарын 23-нд үндэсний бөхийн лигийн барилдаан
  8. Нэгдүгээр сарын 29-нд “Тарвалин” хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан
  9. Нэгдүгээр сарын 30-нд "Дашчойлин" хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

2021 оны сүүлийн барилдаан болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорч, тус цомыг үүрд хадгалах эрхтэй болсон. Харин улсын гарьд М.Бадарч анх удаагаа тус барилдаанд үзүүрлэсэн бол их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарчээ.