ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.09.16 02:09

Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилжээ

Сүхбаатар дүүрэгт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн хүүхдүүд цусан суулгац өвчнөөр өвчилж, зургаан хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эхний хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрчээ. Цусан суулгац өвчин юунаас болж гарсан талаар НМХГ болон ХӨСҮТ хамтран шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь хараахан гараагүй байна.

Тус цэцэрлэг есдүгээр сарын 01-нээс хойш халуун усгүй байгаа учраас хүүхдүүд гараа угааж чадахгүй бохироор дамжин уг халдвар халдварлаж өвчин авсан байх гэж эцэг эхчүүд хэлж байна. Мөн эцэг эхчүүд хотын удирдлагуудад хандсан байгаа ажээ.

Зургаан хүүхдээс гадна гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа олон хүүхэд байгаа аж.

Онцлох нийтлэлүүд