Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​Олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна "Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов ​Олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ УОК: Хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулна "Вакцин хийлгэсэн ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна" гэв М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо Токио-2020: Японы уран бүтээлчид улс орнуудын далбааг самурайн дүр болгон анимэ хэлбэрээр дүрсэлжээ МҮБХ: 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулна М.Уранцэцэг ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарлаа ЭМЯ: 1442 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ Өндрөөс үсрэхийг завдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг аварчээ Э.Лхагвасүрэн Америкийн тамирчинд хожигдов
Улс төр
2021.06.07 01:06

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдлаа


Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Төв байранд хэвлэлийн бага хурал хийж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчид МҮОНРТ-ээр халз мэтгэлцэх байсан боловч цуцлагджээ.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар "Мэтгэлцээний бэлтгэл ажил хангагдаж дуусаад байна. Мэтгэлцээнийг Үндэсний ТВ-ээр шууд дамжуулна. Радиогоор шууд дамжуулна. MNB World сувгаар англи орчуулгатай хүргэнэ. Мөн Clubhouse-аар шууд дамжуулна. Дөрвөн дохионы хэлмэрчтэй, нэг синхрон орчуулгатай болох ба Ерөнхийлөгчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр зохион байгуулахаар төлөвлөж байсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үйл явцын намуудад танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Ингээд 17:30 минутад хийнэ. 60 орчим сяа төгрөгийн санхүүжилтээр босгосон. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж ажилласан. 190 орчим ажилчид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Өчигдөр ХҮН-аас бидэнд санал тавьсан. Д.Энхбат нэр дэвшигч ковидын халдвар авсан. Иймээс мэтгэлцээнээ яаж хийх вэ гэдгийг ярилцсан. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирч хийж болох уу гэдэг санаачилга гаргасан. Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан. Эсвэл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг эндээс оролцуулах гэсэн гурван хувилбар байсан.

Мөн явуулын станц байгуулж нэр дэвшигч Д.Энхбатын хэвтэж буй эмнэлэгт хүргэж зохион байгуулахаар тус эмнэлэгт албан хүсэлт илгээсэн. Улсын хоёрдугаар эмнэлгийн зүгээс УОК-ын шийдвэрийн дагуу улаан бүс рүү хүн нэвтрүүлэхгүй гэж хэлсэн" гэв.

Сэтгүүлчдийн асуултад хариулав.

Мэтгээлцээнийг цахимаар явуулж болохгүй юу. Нэр дэвшигч Д.Энхбат эмнэлэгт байгаа ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэтгэлцээнийг цахимаар хийхэд бэлэн байна гэж мэдээлсэн?

- Тэгэхээр МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цахимаар болсон түүх байхгүй.


Онцлох нийтлэлүүд