Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn
Улс төр
2014.06.17 03:06

НҮБ-ын хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцов

Боливийн Санта Круз хотноо энэ сарын 14-15 ны өдрүүдэд НҮБ-ын Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлэг байгуулагдсаны түүхэн 50 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалт болж Гадаад харицааны дэд сайд Дамбын Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Эдийн засгийн хамтын сонирхлоо харилцан дэмжиж, НҮБ-ын системийн хүрээнд болж байгаа олон улсын эдийн засгийн гол асуудлаарх хэлэлцүүлэгт нэгдмэл байр сууринаас хандан, Өмнөд-Өмнөдийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилго бүхий 77 хөгжиж буй орон 1964 онд Женев хотноо хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж 77 -ийн бүлэг (G77) -ийг байгуулсан. НҮБ-ын 133 гишүүн орнуудыг нэгтгэсэн эл бүлэг нь НҮБ дахь хамгийн том бүлэг бөгөөд энэ жил бүлгийг Боливи Улс даргалж байна.

"Сайн сайхан амьдралын төлөөх дэлхий ертөнцийн шинэ жаяг" сэдвийн дор болж буй эл дээд хэмжээний уулзалтад 20-иад орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблайн дарга Жон Аш зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг түргэтгэх, 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг тодорхойлох, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн шинэ гэрээг байгуулах зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулахыг уриалав.

Уулзалтын бүгд хуралдаанд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг уншиж танилцуулав. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Чилийн Гадаад хэргийн дэд сайд Эдгардо Риверос болон Төрийн сайд, гадаад харилцаа хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга Альваре Эхральде, Аргентины Гадаад харилцааны нарийн бичгийн дарга Эдуардо Зуайн, Перу болон Тайландын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн манай төлөөлөгчид Найроби дахь НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ази, Номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгч нартай уулзав.

Дээд хэмжээний уулзалтаас 232 заалт бүхий тунхаглалыг гаргасан бөгөөд ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг багтаасан байна. Тунхаглалд цөлжилт, далайд гарцгүй орнуудын тусгай хэрэгцээний талаарх манай саналууд тусгагдажээ.

Ерөнхийлөгчийн илгээлт

Онцлох нийтлэлүүд