ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.06.13 01:06

Нүхэн жорлон ухаж байгаад ухаан алджээ


Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн “Их-Ам”-ны задгайд хоёр иргэн таван метр гүн нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Дуудлага өчигдөр 17:54 цагт ирсний дагуу Нийслэлийн аврах ангийнхан очиж, Баянгол дүүргийн харьяат иргэн 43 настай эрэгтэй Б, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 20 настай эрэгтэй Т нар 5 метр гүнтэй нүхэн жорлон ухаж байгаад ухаан алдсан байсныг гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Онцлох нийтлэлүүд