Өдрийн сонин үнэнийг хэлнэ
НМХГ: Маханд хугацаа нь дууссан, хятад шошготой нунтаг бодис хольдог байсныг тогтоолоо DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn НМХГ: Маханд хугацаа нь дууссан, хятад шошготой нунтаг бодис хольдог байсныг тогтоолоо DNN.mn Иргэдийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ DNN.MN Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ зарлажээ DNN.mn АНУ-ын ОУХА эрчим хүчний засаглалын шинэ хөтөлбөр эхлүүллээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Сониноор далимдуулж оноо авах зарим аргаас... DNN.mn Японд суралцах 16 төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцах гэрээг баталлаа DNN.mn ЭМЯ: Ковидын 77 тохиолдол бүртгэгдэв DNN.mn Өчигдөр 130 жолооч согтуугаар жолоо барьж, 164 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Ноолуурын ченж: Хил хаалттай байвал ноолуурын ханш цаашид ч унана. Удахгүй 50000 болно DNN.mn Гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон хүүг эсэн мэнд олжээ DNN.mn
Цаг үе
2016.06.16 08:06

Н.Болор-Эрдэнэ: Найруулагч Ч.Найдандорж, зураач Г.Дунбүрээ нар манай аавтай ах дүүс

2016 оны “Acade­my awards”-ийн шилдэг зураач шагналыг “Содура” киногоороо хүртсэн соёлын тэргүүний ажилтан Н.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Содура” киногоор “Academy awards”-ийн шилдэг зураач номинацид шалгарлаа. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Анх удаа “Academy awards”-д оролцож “Содура” киногоороо шилдэг зураачийн шагнал хүртсэндээ маш их баяртай байна. “UBS” телевизийн ивээн тэтгэсэн, бүх ажилчдынх нь сэтгэл зүрх шингэсэн энэхүү кино гарсан даруйдаа л хүмүүсийн хүртээл болж чадсан. “Содура” кино маань уран бүтээлчдэдээ шилдэг нүүр будалт, эффект, эрэгтэй, эмэгтэй туслах жүжигчин, зураач, шилдэг гран-при гээд долоон шагналыг авчирлаа. Кино бүрэлдэхүүн, “UBS” телевиз, тэдний хамт олонд баярласнаа илэрхийлье.

-Таны гэр бүлд зурах авьяастай хүн бий юу?

-Миний өвөө нутаг орондоо уран Авирмэд гэж нэртэй хүн байсан. Тэр хүний хийсэн зодог, шуудаг, монгол гутал тухайн үеийн бөхчүүдэд байдаг талаар сонссон. Ямартай ч Х.Баянмөнх аваргад монгол гутал байдаг талаар аав минь хэлж байсан. Миний аав А.Найданням инженер мэргэжилтэй бас илбэчин, гарын дүйтэй хүн байдаг. Багадаа илбэ шидийн ертөнцөд л амьдарч өссөн дөө, ааваараа их бахархдаг. Тийм болоод ч тэр үү уран сэтгэмж илүү байдаг болов уу. Аавын талд гарын ур дүйтэй авьяаслаг хүмүүс их бий. Аавын минь төрсөн дүү найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч. Найдандорж, мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Г.Дунбүрээ гуай гээд сайхан хүмүүс байна. Энэ мундаг хүмүүсийн цус миний судсаар урсаж байгаа болохоор бага ч гэсэн авьяас өвлөгдсөн болов уу. Миний төрсөн ах дүү нар сэтгүүлч, тогооч, дизайнер, дууны найруулагч мэргэжилтэй, кино зураач мэргэжилтэй хүн бүр хоёр ч байдаг.

-Кино зураачийн мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ чиглэлийн онцлог нь юунд байна вэ?

-Би 2006 онд КУДС-ийг П.Цогзол багшийн удирдлага дор төгссөн. Хүүхэд байхдаа кино үзэх дуртай байсан болоод ч тэр үү кино зураач болох юмсан гэж их боддог байлаа. Санасандаа хүрсэндээ баяртай байдаг. Анх оюутан байхдаа япончуудын хийсэн Чингис хааны тухай “Зах хязгааргүй тэнгис” кинонд жижиг хэрэглэлийн зураачаар ажилласан. Тэр кинонд ажилласан нь маш их туршлага болж энэ мэргэжилд эргэлт буцалтгүй татан оруулсан. Түүнээс хойш өөрийгөө бага багаар хөгжүүлж энэ чиглэлээрээ дагнан ажиллаж байна. Кино зураачид бусад зураачдаас өөр л дөө. Зураач хүн юу зурах тухайгаа сэтгэж, бодож, аливаа зүйлийг хараад дуурайлгаад ч юм уу уран бүтээлээ туурвидаг. Кино зураач зохиолоо уншиж танилцаад дүр, үйл явдал, газар, орон нутаг, эдэлж хэрэглэх хэрэгсэл гээд бүгдийг ургуулан бодож түүнийгээ урлаж бодит зүйл болгон гаргадаг. Зурах авьяастай л бол кино зураач болчихно гэвэл өрөөсгөл ойлголт. Гүйлгээ ухаан, түргэн сэтгэх чадвар дээрээс нь гарын ур дүйтэй, дархны ажил хийж чадахаар тийм чадваруудтай байхыг шаарддаг. Мөн гол зэвсэг нь судалгаа байдаг. Судалгаа шинжилгээгүйгээр кино зураачийг төсөөлөхийн аргагүй. Хэдэн зууны өмнөх түүхийг харуулахын тулд археологич нартай хамтран ажиллаж, шинээр олдсон олдворуудын талаарх мэдээллийг цаг алдалгүй авч байдаг. Түүхийн музей, үзэсгэлэн зэргийг үзэж судалж байх шаардлага гарна. Маш сонирхолтой мэргэжил. Энгийн зураачаас ялгагдах бас нэг онцлог нь баг бүрэлдэхүүнтэй хамтарч ажилладаг хамтын бүтээл байдаг.

-Хамгийн их цаг хугацаа шаардсан бүтээл чинь ямар бүтээл байв?

-Маш их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан бүтээл минь “Содура” уран сайхны кино байсан. Одоогоос гурван жилийн өмнө “Ану хатан” киног хийж дуусаад амарч амжаагүй байхад “Содура” киноны ерөнхий зураачаар ажиллах санал ирсэн. Кино зохиол нь 1950-1980-аад оны үеийн цаатнуудын амьдралын талаар байсан. Түүхэн болоод цаатнуудын талаарх сэдэв байсан болохоор маш их таалагдсан. Зохиол уншиж байхад л хийх санаанууд төсөөлөгдөж бууж байлаа. Зураачдын баг хоёр жил гаруй хугацаанд маш их хөдөлмөрлөсөн, басхүү кайф авч чадсан уран бүтээл байлаа. Кино бүрэлдэхүүний хувьд ч гэсэн жилийн дөрвөн улирлын турш үргэлжилсэн, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан бүтээл болсон. Өвлийн цастай үеийн зураг авах үед зуугаад хүний бүрэлдэхүүнтэй хоол хүнсээ бэлдээд Хөвсгөлийг зорьсон ч цас ороогүй байсан тул эргээд ирж байлаа. Гэсэн хэдий ч олон уран бүтээл дээр хамтарч, бие биенээ мэддэг залуучууд, хамт олон ажилласан болохоор сайн уран бүтээл болсон гэж боддог.

-Урин дулаан цаг ирээд уран бүтээлчид шинэ уран бүтээлдээ бэлдээд завгүй байх шиг байна. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Бид 2006 онд “Movie art” кино зураачдын хорь гаруй гишүүнтэй урланг нээсэн. Одоогоор “Movie art” урлан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ Хятад улсад хийгдэж буй “Чингис хааны эрдэнэ” гэсэн нэг ангит кинон дээр ажиллаж байна. 2017 онд нээлтээ хийх тус кинонд АНУ, ОХУ, БНХАУ, БНӨСУ, ӨМӨЗО, Япон гэсэн орнууд хамтарч ажиллаад нэг жил болох гэж байна. “Movie art” урлангаас Монгол Улсаа төлөөлж байгаа болохоор хичээж байна. Гадаадын зах зээлд гарч байгаа учраас хувцас, эд хэрэгсэл дээр түүхэн талын судалгаа шинжилгээ байх боловч уран сайхны талаасаа бага зэргийн хэтрүүлэгтэйгээр хийж байгаа. Кино багийн зүгээс уран сайхны хэтрүүлэгтэй байхыг илүүд үздэг юм байна лээ.

-Уран бүтээлчид киноны ашиг орлогын хувиас цалинждаг уу. Эсвэл анхнаасаа тогтсон цалинтай байдаг уу?

- Анх гэрээ хийхдээ цалин, хөлсөө тохирдог. Ажиллаж байх хугацаандаа гэрээнд заасны дагуу цалингаа авна.

-Гэр бүлийнхээ хүнтэй нэг мэргэжилтэй гэсэн. Уран бүтээл хийж байхдаа танилцаж байсан уу?

-2009 онд “Мөрөөдлийн зүгт” гэдэг кинон дээр хамтран ажиллаж байхдаа эхнэртээ дурлаж байсан. Гэр бүлийн хоёр хүн нэг мэргэжилтэй болохоор ажил хийхэд түүртэх зүйлгүй, бие биенээ ойлгож байдаг нь сайхан байдаг. Одоо хоёр хүүтэй. Ханьтайгаа “Мөрөөдлийн зүгт”, “Намрын синдром”, “Содура” кинонуудад хамтран ажилласан. Мөн Хятад улсад хийгдэж буй “Чингис хааны эрдэнэ” кинонд хамтран ажиллаж байгаа, саяхан амралтаа авж гэртээ ирээд байна. “Содура” киноны тавь гаруй хувцсыг миний хань оёж урласан. Бид хоёр сайн аав, ээжийнхээ буянд хүүхдэдээ санаа зовохгүйгээр л ажилдаа сэтгэл зүрхээ зориулаад явж байна. Сүүлийн таван жилд бараг 10 хоног ч амраагүй байх шүү. Гэхдээ завгүй байна гэдэг их сайхан л даа. Хүн завтай байх тусмаа л өвдөж, стресстэж байдаг байх.

О.АРИУНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд