2021.06.03 03:06

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтлэлч: Өдрийн сонин


Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ.

Хэрэг "Одоогоор прокурор дээр хянагдаж байна" гэж Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн бөгөөд оронд нь Ч.Наранбаатар үүрэг гүйцэтгэж байна.