Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЧУУЛГАН: Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn ЧУУЛГАН: Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд Хилчид осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ DNN.mn 548 автобусны суудлын бүрээсийг сольжээ DNN.mn Хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв DNN.mn Эрэлттэй зургаан мэргэжлийн босго оноо 400-440 байна DNN.mn 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарина DNN.mn Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Super Brain" шоу нэвтрүүлгийн ялагч болжээ DNN.mn Д.Сосорбарам: Эд баялагт дулдуйдвал хүн аяндаа мал болно DNN.mn Цагдаа нар “Охин чинь нөхөрт гарчихсан юм биш үү. Өөрөө хайж ол” гэж даажигнаад хоорондоо инээлдэж байсан DNN.mn Э.Золзаяа: Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй DNN.mn
Булангууд
2014.06.07 01:06

Н.Түвшинбаярыг алт авахад монголчууд бид олимпийн аваргатай боллоо гээд зөндөө уйлсан

Хөх хотын Шар гудамж орой үдшийн цагаар “амь” ордог. Уртаа гудмын хоёр талаар баар, караоке, хоолны газруудтай. Бас ил гал дээр шорлог, зайдас шараад зогсож байна. Хавч, сам хорхой, загас, нэрийг нь үл мэдэх шавж ч шарна. Тэр шарж буй хоолны үнэр идэхээс өөр сонголтгүй болтол хачин гоё үнэртэх юм. Ингээд Шар гудамж нэлдээ утаатай болчихно. Цэнгэхээр ирсэн залуус гадаа талбайд “Harbin”, “Tsingtao” шар айраг шимж уусан шигээ сууж байв. Караокегоос, хоолны газруудаас бүжгийн хэмнэлтэй хятад дуунууд л хангинаад байх юм. Нарийхан гудамжаар хоёр машин чүү гэж зөрөх өргөнтэй. Түүгээр нь дандаа сүүлийн үеийн ганган машин явна. “Ferrari”, “Porsche”, “Crown”, “Volks wagen”, “Merсedes benz G-class” хөлхөнө. 19 цагийн үед очсон болохоор тийм ч их хүн алга. Хаа сайгүй л хоосон суудал. Зөөгч нар нь гаднаа гарч зогсоод манайхны машин угаагч нар алчуураар далладаг шиг үйлчлүүл гээд байгаа бололтой холоос дуудна. Зарим нь бүр гүйж ирээд гараас хөтөлж оруулах гэнэ. Инээмсэглээд, тонголзоод, ийшээ суу гэж уриад байхаар нь задгай шар айргаар үйлчилдэг газар орлоо. Цөөхүүлээ явж байгаа хүмүүс тусдаа суухаар ширээ байхгүй юм. 

Дандаа арав, хорин суудал бүхий ширээтэй. Бид гурав уртаа гэгчийн ширээний буланд суув. Энд ирж байгаа залуус хаа очиж загварлаг юм. Эрчүүд нь үсээ гельдэж самнаад жинсэн өмд, “Nike”, “Adidas”-ын сүүлийн загварын пүүз өмсчээ. Дээгүүрээ богино ханцуйтай цамцтай, гадуур нь нарийнхан мөртэй хантааз өмсчихөж. Ихэнх нь ийм нарийн мөртэй хантаазтай явах юм. Харин хүүхнүүд ганган юмаа. Гялтгар хар өнгөтэй богино даашинз, гадсан өсгийттэй. Зарим нь мөрөн дээрээ булга, туулайн үсэн ороолт тохчихсон. Үсээ ягаан, хөх, улаанаар будаад хими хийлгэжээ. Гуяныхаа хоёр хажуугаар шивээс хийлгэсэн хүүхнүүд гунхаад л байх нь тэр. Энд биш бол өөр хаана ингэх вэ гэсэн шиг чанга чангаар инээлдэн, орилолдож байв. Баахан хөөрчихсөн нөхөд цугладаг бололтой. Бөөнөөрөө ирж буй залуус урт ширээний голд арван литрийн задгай шар айраг тавьж ууна. Шар айргаа уухаас биш архи зэрэг хатуу ундаа ууж буй хүн харагдахгүй. Бас ганц нэгээрээ эсвэл дан охидоороо явж байгаатай таарахгүй. Дандаа залуустайгаа хамт явна. Харин охид найз залуутайгаа хөтлөлцөхгүй. Залуугийнхаа өмдний арын халаасанд гараа хийчихсэн наалдаж явна. Хөтлөлцөхгүй ингэж явах нь илүү дотно санагддаг гэнэ.

Цаг оройтохын хэрээр Шар гудамжин дахь хүмүүс нэмэгдэж байв. Сүүлдээ хоосон ширээ ч олдохгүй маягтай болоод ирлээ. Зөөгч залуу зургаан хүн дагуулж ирээд биднээс асуух ч үгүй нөгөө урт ширээнд минь суулгачихав. Тэгсэн монголчууд ажээ. Хөх хотын хувийн байгууллагад ажилладаг залуус байна. Ажлаа тараад ганц нэг шар айраг ууж хөгжилдөхөөр иржээ. Нэг нь Б.Алмаазын ахынх нь найз болоод явчихав. Тэдэнтэй нийлж суугаад ярианд нь оролцлоо. Эндхийн хүүхнүүд Монгол Улсын урлагийн оддыг даган дуурайж шүтдэг бол залуус нь спортынхныг сайн таньж байна. 2008 оны Бээжингийн олимпод Н.Түвшинбаяр анхны алтан медаль авч аварга болоход хөөрч догдлон баярын нулимс унагаж байсан талаараа ярив. Олимпийн наадам эхлэхэд ямар ч ажилтай байсан монголчуудынхаа тэмцээнийг үзэж байжээ. Шинээр танилцсан залуусын нэг С.Баатар “Олимпийн аваргатай болсон тэр өдрийг мартахгүй. Хөх хотод бороо шивэрсэн бүүдгэр өдөр байсан. Би худалдааны байгууллагад борлуулалтын менежер хийдэг. Хятад эзэнтэй учраас Н.Түвшинбаярын барилдааны талаар хэлээгүй. Даргадаа худлаа хэлж гараад оюутны байран дахь найзындаа очиж барилдааныг нь үзсэн. Яг л өөрөө барилдах гэж байгаа юм шиг хоёр гарны хөлс гараад, зурагт руу хармааргүй ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж төрж байлаа. Ялсных нь дараа найзынхаасаа юу ч хэлэлгүй гараад явчихсан. Буцах замдаа монголчууд бид олимпийн аваргатай болчихлоо гэж бодохоор цаанаасаа нэг омогшоод, баярын нулимс эрхгүй урсдаг юм билээ. Бүр удаан уйлсан. Миний монгол шүү дээ гэж бодогдож байлаа” хэмээн ярилаа. С.Цоморлиг Шилийн гол аймгийнх. Нутгийнх нь хүмүүс бас олимпийн аваргатай болоход тун их баярлаж байсан гэнэ. Бөхийн удамтай таньдаг айл нь хавь ойрынхноо цуглуулан багахан хэмжээний найр хийж байжээ. Олимпийн аварга төрснөөс хойш эрчүүд Монгол Улсын спортын тамирчдыг сонирхох болсон гэнэ. Бөхчүүдээс улсын заан Ч.Санжаадамбыг сайн танина. Ч.Санжаадамба Хөх хотод ирж барилддаг юм байна. Тэндхийн “Хасар” тавцант бөхийн барилдаанд зодоглодог. Уг барилдаан сард гурван удаа болдог. Барилдах бүртээ оноо аваад яваад байна. Онооныхоо нийлбэр дүнгээр тухайн сардаа тэргүүлбэл 10 мянган юань буюу гурван сая төгрөгийн шагнал авдаг ажээ. Ч.Санжаадамба заан сар бүрийн шагналыг авна. Бас жилийн нийлбэр дүнгээр тэргүүлсэн бөхөд олгодог тусгай шагналын болзлыг хангачихсан яваа гэсэн. Энэ жилийн шагнал нь цоо шинэ загварын “Audi Q7” машин. Ч.Санжаадамба тэнд сайн барилдахын хэрээр Өмнөд монголчуудад үндэсний бөхөө сурталчилдаг ажээ. Наадмаар очиж бөх үзэх юмсан гэж ярих залуучууд олон гэсэн. Найз нөхдөөрөө нийлэн манайд ирж наадамлах төлөвлөгөө бий талаар ярьж байлаа. 

Эндхийн залуус “Хөх хотод архи уухгүй хүн байхгүй, бас уудаг хүн байхгүй” гэж ярьдаг ажээ. Насанд хүрсэн бол бүгд шар айраг ууна. Хүн бүр хоол иддэг шиг л уудаг гэсэн. Тиймээс уухгүй хүн байхгүй гэдэг юм байна. Уудаг хүн байхгүй гэдэг нь тасарч унатлаа уух хүн байхгүй учраас ингэж хэлдэг ажээ. Ширээ тойрон суусан залуус шар айраг шимээд хажууханд байх шорлогноос янз бүрийг авч идэж байлаа. Хүүхнүүд харин шорлог энэ тэр идэхгүй. Орой болсон хойно юм идвэл таргалчихна гэх болгоомжтой холбоотой. Тамхийг бол харин ч нэг татах юмаа. Олон нийтийн газар тамхи татахыг хориглоогүй учраас хаа л бол хаана баагиулаад зогсож байна. Хоол идэж байхад хүртэл хажууд ирээд юман чинээ бодолгүй өмхий утаагаараа утна. Гэхдээ дунд эргэм насны хүмүүсийг бодвол залуус нь хамаагүй соёлтой. Биеэ ч дажгүй аваад явчихдаг.

Манай ширээний залуус Улаанбаатараар сонин сайхан юу байна, наадам дөхөөд сайхан байгаа юу гэж ирээд асуулаа. Тэгэхээр нь “Өмнөд монголчууд хурдан морьтой. Улсын наадамд очиж уралдаач” гэлээ. Зарим аймгийн уяач хурдан морио аваад Сүхбаатар, Дорнодын зарим сумын наадамд очиж уралддаг гэнэ. Очоод уралдах, эсвэл барилдах гэхээр гадныхан гэж ирээд дээрэлхэх гээд байдаг талаар ярив. Сүнэдийн хэдэн уяач Сүхбаатарын наадамд очоод морио уралдуулах гэтэл нутгийн залуус ад үзээд бөөн юм болж байсан гэнэ. Энэ ярианаас үүдээд залуус зарим зүйлд гомдолтой явдгаа ярилаа. Тусгаар тогтносон Монгол Улсын нийслэл гээд Улаанбаатарт очихоор бүх хаяг нь гадаадаар. Гэтэл Хөх хотод хятадаар бичсэн хаягтай зэрэгцээд заавал ч үгүй босоо монгол бичгээр бичдэг. Монгол бичиггүй нэг ч хаяг байхгүй гэлээ. Манайхныг орос хувцас өмсөөд, оросоор яриад, оросоор бичдэг гэж байна. Өөдөөс нь “Драмын театрын билетийн кассанд оочерлов” гээд хэлчихлээ. Тэгсэн бүгд чимээгүй болсноо юу гэнээ гэв. Давтаад хэлтэл “Тээр та нар монгол хэлээ ч сайн сураагүй байж оросоор ийм сайн ярьж байна” гэж байна. Улаанбаатарт ингэж хэлвэл орос хэл мэддэггүй хүн ойлгоно гэтэл “Эх орондоо байж эх хэлээрээ ярьж байгаач. Харин ч бид нар монгол хэлээ авч үлдэж байгаа байх шүү” гэлээ. Эндээс очсон хүмүүс Өмнөд монголчуудтай уулзаад заримдаа яриаг нь ойлгодоггүй гэнэ. Уг нь жинхэнэ эх хэлээрээ яриад байдаг. Өдөр тутмын ярианы хэдхэн үгээ мэдэхээс биш эх хэлээ бүрэн мэдэхгүй байна гэлээ. Хэдэн арван жилийн дараа судар гээд хэлэхээр “Юу гэж байгаа юм бэ. Битгий хятадаар яриад бай” гэж хэлнэ дээ гэхээс харамсдаг талаараа ярилаа. Бас зурагтаар гарч байгаа малчид хүртэл монгол дээлээ өмсөхөө байсанд санаа зовж буйгаа ч хэлж байна. Энэ бүхнийг залуус хоорондоо уралдаж ирээд ярьж байсан. Нэг нь бүр босож зогсоод “Хамгийн аймар нь юу гээч. Биднийг хужаа гэх хүмүүс бий. Муу хужаа чинь гэж хэлэхийг сонсоод дотор харанхуйлаад явчихдаг” гэж ярихдаа нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Нөгөөдүүл нь ч түүний яриаг дэмжин “Биднийг хужаа гэж хэлэхийг тун эмзэг хүлээж авдаг” гэлээ. Шар айрганд халамцсан залуусын хоолой зангираад л. Эр юм байж уйлах гээд яасан ч сүртэй юм бэ гэсэн шүү юм бодон суутал Б.Алмааз “Үнэндээ Монгол Улсын иргэний үнэмлэхтэй хүмүүст атаархдаг. Гэсэн хэрнээ зарим зүйл дээр эх орныхоо эзэд байж чадахгүй байгаад бухимддаг. Яасан том зүйлд санаа зовдог юм бэ гэж бодох л байх. Гэхдээ хилийн наана цаана амьдарч байгаа ч гэлээ нэг үндэстэн учраас сэтгэл зүрхний гүнд эх орноо гэж байнга боддог юм шүү” гээд босоод явчихав. Түүний яриаг Хөх хотын “Гэгээн мөрөөдөл” хөтлөгчийн дамжааны ярих ур чадварын багш Г.Арсланбаатар өлгөж авав. Тэрээр Монгол Улсын боловсролын их сургуулийн монгол хэл, утга зохиолын ангид хоёр жил суралцжээ. Оюутан байхдаа зөндөө л найз нөхөдтэй байсан гэнэ. Тэд нар нь Хөх хотод ирэхдээ Г.Арсланбаатар руу ярина. “Хөгшөөн маргааш очно. Тосоорой, байр сав юу билээ” гэдэг байна. Тэднийгээ ирэхээр гэртээ байлгаад, унаагаараа үйлчлээд, боломжийнхоо хэрээр хоол унданд оруулаад буцаадаг тухайгаа ярилаа. Ингээд хаа нэг ажил гарч Улаанбаатар руу явахдаа нөгөө хэд рүүгээ утас цохиход “Найз нь бүр хол хөдөө байна” гэх хариу сонсдог гэнэ.

 Үргэлжлэл бий

С.АЛТАНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд