Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Хувийн цэцэрлэгт хүүхдүүдийг нэмж хуваарилах ажил үргэлжилж байна DNN.mn ОХУ-д оршин сууж буй Монгол иргэдийг жагсаалд оролцохгүй байхыг анхааруулав DNN.mn Ирэх сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна DNN.mn
Онцлох нийтлэл
2015.03.19 08:03

Одоохон үнэ чөлөөл!

Баабар ингэж өгүүлэв

Наяад оны дундуур манай хүрээлэнд нэгэн англи мэргэжилтэн ирж шинэ техник дээр сургалт явуулсан юм. Түүнийг амралтын өдрөөр Өмнөговь руу дагуулж явж зугаацууллаа. Мань хүнийг хамгийн их гайхашралд оруулсан зүйл бол үнэ байлаа. Тэр үед “улаан ус” гэж нэрлэгдэх ундаа нэг шил нь түүний буусан Улаанбаатар зочид буудалд нэг төгрөг хорин мөнгө. Мань хүн дэлгүүрт уг барааг авсан чинь бас л төгрөг хорь. Алс Өмнөговьд очоод жуулчны баазын баарнаас ундаа авсан чинь мөн л нөгөө үнэ. Надад нэг шил ундаа гарт бариулаад ойролцоогоор ямар жин татаж буйг асуулаа.

-Нэг кийл орчим байна.

-Улаанбаатараас энэ амралт хүртэл хэдэн км вэ?

-600 орчим болов уу.

-Энэ ундааг сая онгоцонд олон авдраар нь авчирсныг санаж байна уу?

-Тийм ээ, харсан.

-Тэгээд яагаад Улаан­баатар дахь дэлгүүрийн үнэтэй адил байгаа юм бэ? Үүнийг онгоцоор зөөхөд онгоцны зардал, түлш, үйлчилж буй хүмүүсийн цалин, энэ баазын барилга агуулах, хадгалах хөргөгч гээд асар их зардал гарч байгаа шүү дээ.

Надад хэлэх үг олдсонгүй. “Энэ талаар урьд нь бодож байсангүй” л гэлээ. Ямар “Социализмын давуу тал” гэж тэнэгтэлтэй нь биш. Би ямар Улсын үнийн хороо­ны (үнэхээр тэр үед үнэ зохи­цуулдаг ийм нэртэй, яамнаас дээгүүр эрхтэй тусгай хороонд олон арван хүн цалин авч ажилладаг байсан юм) эдийн засагч биш, энэ талаар эргэцүүлдэггүй байж. Гэхдээ мань англи эрийн улайм цайм нүдэнд харагдах илэрхий юм асуухаар урдаас нь “үзэл сурталдах” нь ичиж үхмээр л дээ.

Үнэндээ социализмд “үнэ” гэсэн ойлголт байсангүй. Зах зээлийг үнэ биш захиргааны аппарат зохицуулдаг байж. Эрэлт нийлүүлэлт үнэ зохицуулдгийг Адам Смит нээснээс хойш хоёр зууны дараа шүү дээ.Аппарат үнэ зохионо, гэхдээ онож буудна гэж үгүй. Энгийн жишээ хэлэхэд монгол хүн хонины маханд дуртай гэж бодсон бололтой үнийг нь хамгийн өндөр тавьдаг байсан бол зах зээлд шилжсэн өдрөөс л үхрийн мах илүүүнэлэгдсээр ирлээ.

Бүтэн гурван үеийн турш аппаратын зохиосон хатуу үнэд дассан ард тү­мэн чөлөөлөгдсөн үнийн тог­толцоонд шилжиж эхэлмэгц л шооконд орсон төдийгүй хилэгнэн жигших болов. Ерээд оны эхээр хувь хүмүүс ганзаганд явж авчирсан бараагаа зах зээлийн үнээр зараад эхлэнгүүт энгийн ард байтугай ардчилал гард­­сан хувьсгалчид хүртэл бухимдан тархиа шааж байлаа. Ганзагачид бараагаа дэлгүүрт тавих ба уг дэлгүүрийг “тохиролцооны” гэж нэрлэнэ. “Тохиролцоо биш хохиролцоо” гэсэн үг тэр үед моодны зүйрлэл байлаа. Хамгийн “ухаалаг” эдийн засагчид “энэ бараа Бээжинд ийм үнэтэй, замын зардал өөрийн хөдөлмөрийг нь бодожнэмээд тэдээр л зарах ёстой атал шунал нь хэтрээд тэд нугалж шулж байна” хэмээн “шинжлэх ухаа­­ны үндэслэлтэйгээр” шүүмжилнэ.

Хувь заяаны шоглоом ч юм уу, Үнийн хорооны дарга асан Бямбасүрэн гуай Монголд анх үнэ чөлөөлсөн юм. Энэ бол асар том гавьяа, зах зээл рүү хандсан шилжилтийн үндсэн хөшүүрэг болсон. Гэвч өргөн хэрэглээний 34 бараа үйлчилгээний үнийг төр “хамгаалалтандаа” авч үлдсэн юм. Магадгүй, жаахан сэхээд эхлэх үед үүнийг бас чөлөөлнө гэж бодоо биз. Харин 25 жил өнгөрч бараг хориод Засгийн газар ээлжилсэн боловч хэн нь ч дээрх бараа үйлчилгээний үнийг чөлөөлөөгүйгээр барахгүй өөр бусад олон бараа үйлчилгээний үнийг барих зөндөө арга бодож олоод амьдралд хэрэгжүүлжээ. 1995 онд Засгийн газраас “үнийн дээд хязгаар” гэгч юм бодож олоод махны үнэ 300 төгрөг байсныг стандарт болгож авав, харин маргааш нь мах шууд 500 төгрөг болж байсан. Чөлөөт зах зээлд төрөөс үнэ тогтоохоор аяндаа нийлүүлэлт зогсон барааны хомсдол үүсэх ба тэр нь хар захыг хөгжүүлж үнийг бүр ихээр хөөрөгддөг, уг нь хэнд ч ойлгомжтой хуулийг монголчууд тэгэхэд анх харсан. Гэхдээ санамж нь богино болохоор удалгүй мартсан даа. Газар тариаланг дэмжиж байгаа нь энэ гээд уриншийн, тариалалтын, хураалтын хэмээн Засгийн газар төсвийнхөө хагасыг гөвдөг боллоо. Үүнийг 1996 онд Нямсамбуу сайд зогсоосон боловч “энэ дайснаас болж газар тариалан сөнөв” гэх яриа гарган эргээд л “урамшуулдаг” болсон доо.

XXI зуун гарсаар “ямааны шагнал” гээч гоё юм бодож оллоо. Ямаанд толгойгоор нь бодож малчдыг урамшуулна. Ноолуур их авах гэж байгаа юм гэнээ. Урьдын урамшууллаас ялгаатай нь эндээс мөнгө саах шунахай зориулалттай. Ер нь ямаанаас эхлээгүй хэн ч байх билээ дээ. Ийм урамшуулал дараа нь сүүний, ургацын, шатахууны гээд явж өгсөн л дөө. Энэ бүх арга хэмжээ тухайн бараа үйлчилгээний чанар, өртөг, борлуулалтанд хичнээн их уршиг тарьсан гэж санана, харин хэдэн гарууд овоо цулайсан байхаа.

Шинэ Засгийн газар гарч ирэх болгондоо ард түмнээ харж үзэн ямар нэг урамшуулал, тогтворжуулалт цоо шинээр бодож олох боловч удах тусмаа энэ нь өөрсөндөө мөнгө шуудайлах ШБОС байх аж. 2010 оноос байрны үнийн урамшуулал хэмээх зургаан хувийн хүүтэй мөнгө тарааж гарлаа. Хүмүүс Засгийн газраас илүү ухаантай байдаг тул байрны үнэ огцом өсөв. Засгийн газар хүмүүсээс илүү ухаантай байдаг тул хувьдаа илүү мөнгө цохив. Энэ киноны дараагийн анги нь Төв банктай хавсарсан найман хувийн зээл нэрээр үргэлжилж үр дүнд нь улсын валютын нөөц шавхагдлаа. Цааш нь шатахууны үнийг тогтворжуулах нэрээр Төв банк шатахуун импортлогчдод 400 тэрбум төгрөг зээллээ. Үнэ ч сайхан “тогтвортой” л байсан л даа. Харин энэ оноос шатахууны үнэ дэлхий даяар хоёр дахин унав. Мон­­голд үнэ “тогтвортой” хэвээр. Хэргийн мөрөөр хөө­вөл зээл авсан компаниуд банкнаас түрүүн авсан мөнгөө эргүүлж төлөхийн тулд үнийг тогт­вортой барьж буй юмсанж. Энэ хооронд Төв банкны үнд­сэн хариуцлага болох инфляц өссөөр.

Хантэр Луисын “Үнэ одоо­­хон чөлөөл” нэртэй ном орчуулагдан гарчээ. Дэлхийн олон хэлд орчуулагдаж бэст­сэллэр болсон энэ бүтээлийг монголчуудад суртчилахыг “Либерал номын сан”-г са­наач­лан эрүүл эдийн зас­гийн тухай цөөнгүй ном зо­хиол орчуулах, хэвлэх ажлыг зохион байгуулсан “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн сэдсэн юм. “Шударга эдийн засгийн үндсэн хэмжүүр бол үнэ юм. Шударга үнэ нь борлуулагчийг ч худалдан авагчийг ч хя­нах буюу зальддаггүй. Чу­хам энд л эдийн засгийн амжилтын үндсэн суурь оршмой. Авлигажсан эдийн засаг шударга үнэ, шударга мэдээлэл, шударга үр дүнгээс үргэлж зайлсхийж байдаг” хэмээн Хантэр Луис бичжээ. Үнэндээ үнийг хянагчид болон үнээр тоглогчид үе үеийн турш зах зээлийг бужигнуулж ирсэн ба үүнээ гол төлөв хүний сайн сайхны тулд, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө гэх мэт уран гоё үгээр тайлбарлаж ирсэн авч энэхүү халамж энхрийллийн эцсийн хожоо өөрсөд дээр нь л ирж байлаа.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд эхэлж шилжиж байх үед шийдвэр гаргагчид үнэ хянасан бодлого ”бодож” байхдаа хоцрогдол, хуучин тогтолцооны инерцээрээ үнэхээр ч ард түмнээ харж үзэж байна гэж сэтгэдэг байсан байх. Гэвч тун удалгүй энэ нь унац ихтэй дажгүй “бизнес” юм байна гэж ухаарч, өдгөө зориудаар ард түмнээ харж үзэж байгаа маягаар нийгмийн баялгаас хулгайлах болжээ. Үнэ чөлөөлнө гэдэг бол ард түмнээ чөлөөлнө гэсэн үг. Үнэ чөлөөлнө гэдэг бол ард түмнээ харж үзэж байгаа хэрэг. Төр үнийг хянахгүй, түүнд оролцохгүй байна гэдэг ард түмэнд эрх чөлөө олгож байна гэсэн үг. Төр үнэ хянана гэдэг бол төрийн нэрээр хувалзнууд ард түмнээс хулгайлж байна гэсэн үг.

Стратегийн гэж тухайн улс оронд нэрлэж болох тун цөөн зарим бараа үйлчилгээний үнийг төрөөс зохицуулах шаард­лага гардаг л даа. Гэх­дээ үүнийг татвараар дам­жуулж зохицуулдаг. Тэглээ ч энэ нь маш эмзэг арга хэмжээ, яльгүй хальтрахад зах зээлийг бужигнуулчихдаг тул ултай бодлого, богино хугацаа гэх мэт хүчин зүйлийг заавал анхаарч үзнэ. Ялангуяа ийм зохицуулалтаас болж авлига, дээрэм, хүнд суртал үүсэхээс сэрэмжлэх шаардлагатай, энэ нь ч өөрөө өртөг ихтэй ажил байдаг гэнэм. Манайд бол харин төрийн хавтгайрсан үнэ зохицуулалт гэдэг нь ердөө л авлига, дэээрэм, хулгай. Эрүүл эдийн засагтай орны тогтсон ойлголтоор бол асар том гэмт хэрэг шүү дээ.

Төрөөс хууль гарган хянаж, тогтоож, албадаж болдоггүй хоёр зайлшгүй юм байдаг нь: Үнэ, Хэл. Үүнийг эдийн засгийн ухаан аль дээр үед олж мэдсэн. Амьдралаас!Үнийг ч, хэлийг ч хэрэглэгч нь болох олон түмэн тогтоодог. Хэл ч, үнэ ч маш цочромтгой, үргэлж өөрчлөгдөж байдаг “амьд” зүйлс. Төрөөс энэ хоёрт хяналт тогтоох, хуульч­­лан мөр­дүүлэх, алба­дах нь тогтолцоог нь сүйрүүлдэг, тэгээд ч хэзээ ч удаан хугацаагаар хэрэгжих бололцоо огт үгүй гэнэ. Монголын төр үнийг хянан албаддаг, Монголын төр хэлний хуультайгаар барахгүй тэр нь багадаад улам нарийсгасан шинэчилсэн хэлний хуультай болоод авсан. Бид тухайн бараа үйлчилгээг хэдээр худалдан авах, хэдээр борлуулахыг манай төр мэднэ. Бид юу гэж ярьж бичиж болох, ямар үг хэрэглэх, юу хэлж болохгүйг бас төр маань мэднэ.

2015.3.3

Онцлох нийтлэлүүд