Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn "Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn АНУ-аас 5-11 насны хүүхдүүдэд зориулж манай улсад 1 сая тун Файзер вакцин нийлүүлэхээр болжээ DNN.mn Улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ DNN.mn Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина DNN.mn Хууль бусаар мөрийтэй тоглосон иргэд дунд эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ DNN.mn Европын Холбоо: 2030 оноос эхлэн Оросын байгалийн хийгээс бүрэн татгалзана DNN.mn Он гарснаас хойш 619.9 тонн шатахуун импортолжээ DNN.mn Хятад улс сансрын ачаа тээврийн шинэ хөлөг бүтээж байна DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn
Булангууд
2017.09.27 01:09

Одоо УИХ-ын даргаар Д.Сумьяабазарыг тавимаар байна

Тэгэхээр ийм байна нөхөд өө, сая Ерөнхийлөгчийн сонгууль болж монголчууд сонголтоо хийсэн. Үүнийг нь харахад манай ард түмний дийлэнх нь булчинлаг, бялдаржуулах урлагаар хичээллэдэг, эр хүнлэг байдлаа их илэрхийлдэг эрчүүдийг сонгодог болчихсон юм байна. Үүнийг нь бид ер нь ойлгоогүй явсан байна шүү. Жишээ нь манай шинэ Ерөнхийлөгч маань жүдоч, дэлхийд данстай тамирчин хүн. Өнөөдөр ч спортлог байдлаа хадгалдаг, гүйж харайдаг, хэвтээгээс 300 кг шахдаг гэж сонссон. Ийм булчинлаг хүнийг бид Ерөнхийлөгчөөр сонгож, төрийн тэргүүний сэнтийд залжээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг тодруулсан байна. МАН-ын бага хурлын гишүүн 331 хүний эмэгтэй төлөөлөгчид нь бүгдээрээ У.Хүрэлсүх рүү сонин сонин харж байгаад түүнд саналаа өгчихсөн гэж дуулдлаа. Үүнээс үзвэл У.Хүрэлсүхийн ялалтад түүний булчин шөрмөслөг бие, фитнесст хичээллэж, боксын бээлийтэй мишок нүдэж байгаа бичлэг зэрэг нь их нөлөөлжээ. Үүнтэй маргашгүй, учир нь У.Хүрэлсүх чинь мөн л хэвтээ шахалтаас 300 кг-ыг өргөдөг гэж байна. Ийм хоёр бяртай амьтны дэргэд бусад нь яах болж байна вэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд дотор энэ хоёр шиг 300 кг-ыг өргөх нь байтугай 30 кг даах нөхөд цөөхөн. Ингээд юу бодогдож эхлэв гэхээр энэ хоёр булчин шөрмөстэй нөхөртэй эн тэнцэхүйц Их Хурлын дарга сонгох зайлшгүй шаардлагатай болжээ. Их хуралд байгаа эрэмбээрээ бол Баагий аварга зүтгэж болно. Гэвч нөхөр эсрэг ажиллачихсан учраас бүтэхгүй. Ингэхээр Д.Сумьяабазарыг л УИХ-ын даргаар тавья. Бөхийн аварга цолтой мань эр ядаж 200 кг-ыг өргөх байх. Ингэж л баланслахгүй бол жинхэнэ утгаараа Монголд засаглалын тэнцвэр алдагдана гээч болох гээд байна. Ээдээ, засаглалын тэнцвэрт байдал чухал шүү. Төрийн гурван өндөрлөг гурвуулаа л булчинтай байхгүй бол...





Онцлох нийтлэлүүд