Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ
Спорт
2014.08.23 01:08

Олон Улсын Оюутны Спортын Холбооны удирдах зөвлөл Монголд хуралдана

Дэлхийн спортын томоохон байгууллагын нэг болох Олон Улсын Оюутны Спортын Холбоо /ОУОСХ/ энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа Удирдах зөвлөлийн хурлаа зохион байгуулах гэж байна.

Тус хуралд ОУОСХ-ны Ерөнхийлөгч Францын иргэн К.Галльен, тэргүүн дэд Ерөнхийлөгч ОХУ-ын иргэн О.Матыцин, дэд Ерөнхийлөгч Шведийн С.Берг, Бразилийн Л.Кабрал, БНХАУ-ын Ш.Занг, Швейцарийн Л.Эдэр, Гүйцэтгэх хорооны гишүүдийн ахлагч, Их Британий иргэн А.Одел, Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал, Бельгийн иргэн Э.Сайнтронд нар оролцох юм байна.

Швейцарийн Лозаннь, Бельгийн Брюссель хотноо төвтэй ОУОСХ нь 1949 онд байгуулагдсанаас хойш эгнээндээ дэлхийн 167 орныг нэгтгэжээ. Тус холбоо нь дэлхийн 200 орчим орны 12500 гаруй оюутан залуус оролцдог оюутны спортын өвөл зуны “Универсиад” наадмыг 1959 оноос хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг төдийгүй 100 гаруй орны 6000 оюутан тамирчдыг хамруулдаг оюутны ДАШТэмцээнийг спортын 30 төрлөөр явуулдаг олон улсын спортын нөлөө бүхий томоохон байгууллага юм.

ОУОСХолбоонд Монгол Улсын Оюутны Спортын Холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан гишүүнээр ажилладаг бөгөөд 2003 оноос тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн, 2007 оноос хойш найм дахь жилдээ ОУОСХ-ны Ерөнхий санхүүч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Онцлох нийтлэлүүд