Нийгэм
2015.02.18 06:02

Онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Сар шинийн баяртай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар өнөөдөр 10.00 цагаас ирэх 23-ны 10.00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар харьцангуй хүйтрэх ч гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байна. Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, амь насаа хамгаалан аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна. Мөн манай орны нутгийн 40 орчим хувь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар хуурайшилттай байгаа тул ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраахыг зөвлөж байна.


Онцлох нийтлэлүүд