Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
Нийгэм
2021.11.25 09:11

Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирт “Алтан бөмбөг” шагналыг гардуулан өглөө


Монголын хөлбөмбөгийн холбоо оны шилдгүүдээ тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг өнгөрсөн жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Тиймээс шилдгээр тодорсон зарим хүн шагналаа албан ёсоор гардаж аваагүй байв.

Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирын шагналыг улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны байранд өнөөдөр гардуулж өглөө.

259141563_4930630143622957_1784850179201687223_n.jpg?_nc_cat=110&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=M1ohxXS27XsAX9GM9ef&_nc_ht=scontent.fuln2-2 Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирт “Алтан бөмбөг

Шагналын МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар гардуулж өгөв. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдсан “Унаганууд” баг сүүлийн долоон жил дараалан футзалын УАШТ-д түрүүлсэн билээ.

Мөн энэ үеэр Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа.

257364954_4930630113622960_2187494820810737028_n.jpg?_nc_cat=106&ccb=1-5&_nc_sid=730e14&_nc_ohc=oIJErjp9YpsAX_BEWs-&_nc_ht=scontent.fuln2-2 Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирт “Алтан бөмбөг

МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шилдэг дасгалжуулагчаар тодорсон С.Эрдэнэ-Очирыг, МҮОХ-ны Алтан медалиар Азийн хөлбөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Монгол Улсаас анхлан Азийн хөлбөмбөгийн холбооны элит эмэгтэй туслах шүүгч болсон Ө.Батцэцэг нарыг шагнав.

Онцлох нийтлэлүүд