Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn
Нийгэм
2022.12.05 11:12

Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн сэтгүүл зүйн салбарын оны шилдгүүдийг тодруулах “Ган үзэг 2022” наадам боллоо.

Энэ оны Шилдгийн шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарав. Өмнө нь “Өдрийн сонин” 2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015, 2018, 2021 оны шилдэг сонин, 2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор шалгарч байсан юм. Манай сонин 1998 оноос эхлэн өдөр бүр олон мянган ширхгээр хэвлэгдэн эх орныхоо өнцөг булан бүрд хүрсээр ирсэн бөгөөд улс төр, нийгмийн амьдралын бүх салбар нэгжийн талаарх хамгийн бодитой мэдээ, мэдээллийг уншигчдадаа хүргэдэг.

Энэ оны сонин, сэтгүүлийн шилдэг редактораар “Өдрийн сонин”-ы Дизайн компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар шалгарлаа. Түүний тухайд “Өдрийн сонин”-д 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Дизайн комьютерийн албаны дарга, DNN.MN сайтын орлогч захирлаар тус тус ажиллаж байсан юм.

Хэвлэл мэдээллийн салбарын энэ оны шилдгүүдийг танилцуулъя.

• ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

- Шилдэг телевиз- “Eagle” телевиз

- Шилдэг радио- “Шинэ долгион 107.5”

- Шилдэг мэдээллийн сайт- “UBN.mn”

- Шилдэг сонин-“Өдрийн сонин”

- Шилдэг сэтгүүл-“Үндэсний тойм сэтгүүл”

-Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-“Бүргэд” телевиз


ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

- Телевизийн шилдэг сэтгүүлч-“C1” телевизийн сэтгүүлч Д.Батсүрэн

- Радиогийн шилдэг сэтгүүлч- МҮОНР-гийн Хурд агентлагийн тоймч Ж.Золзаяа

- Сонины шилдэг сэтгүүлч-“Өглөөний сонин”- Тоймчдын албаны дарга С.Ууганбаяр

- Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-“Ergelt.mn” сайтын Нэвтрүүлэг тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр

- Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- “Зиндаа” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг

- Орон нутгийн шилдэг сэтгүүлч- “Эрдэнэт инфо” сайтын сэтгүүлч Ц.Ариунчимэг

ШИЛДЭГ РЕДАКТОР:

-Сонин, сэтгүүлийн шилдэг редактор- “Өдрийн сонин”-ы Дизайн компьютерийн төвийн дарга Я.Баярбаатар, “Монголын үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Г.Сонинбаяр

- Телевизийн шилдэг редактор-“Eagle news”-ын Ерөнхий продюсер Н.Баасандамба

- Мэдээллийн сайтын шилдэг редактор- - Радиогийн шилдэг редактор- МҮОНР-ийн Урлаг соёлын редакцийн редактор Г.Болормаа

- Шилдэг менежер- MNC телевизийн Гүйцэтгэх захирал А.Алтанчимэг

ШИЛДЭГ БҮТЭЭЛ:

- Телевизийн шилдэг бүтээл- “NTV” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлэг, МҮОНТВ-ийн “Ногоон сум” төсөл

- Радиогийн шилдэг бүтээл – Шинэ Монгол радиогийн ерөнхий редактор, сэтгүүлч Л.Баатархүүгийн “Радио аналоги”

- Сонины шилдэг бүтээл – “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны тоймч Ж.Сувдмаа “Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй”, “Дагуул хотын далд бэрхшээл нь усны нөөц”, “Малчдын эрх ямбад дийлдсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл”, “Өмнийн говийн ховор амьтад өргөст торонд хашигдлаа” зэрэг нийтлэлүүд

- Сэтгүүлийн шилдэг бүтээл – “Майнинг инсайт” сэтгүүлийн сэтгүүлч С.Болд-Эрдэнийн “Эрдэнэс таван толгойг Хятадын тэнгэр ивээг” нийтлэл

- Мэдээллийн сайтын шилдэг бүтээл- Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Төсвийг мөшгөе” эрэн сурвалжлах цуврал нэвтрүүлэг

- Гэрэл зургийн шилдэг бүтээл -Хэвлэл мэдээллийн гэрэл зураг шууд дамжуулалтын MPA.mn агентлаг

- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл- Дархан-Уул аймгийн Цэц.мн сайтын “Хар зураг” цуврал нэвтрүүлэг

-Ерөнхийлөгчийн нэрэмжит цом:Tug.mn, zuv.mn, tsahiur.mn сайтуудын нэгдэл

Онцлох нийтлэлүүд