Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна Үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа Үндэсний бөхийн лигийн хоёрын давааны эхний 8 бөхийн барилдааны дүн 3000 орчим Монголчууд Энэтхэгийн техник, хамтын ажиллагааны хөтөлбөр хамрагджээ Алек Балдвинаас ч өмнө зураг авалтын явцад сум алдсан байв Бэлчээрийн талбай 925 мянган га-гаар буурчээ Боксын дэлхийн аваргад түрүүлсэн тамирчин 100 мянган ам.доллар авна "My Name" цуврал "Netflix"-ийн хит киноны жагсаалтад багтлаа ​Болгар улс ковидтой өвчтөнүүдээ эмчлүүлэхээр гадаад руу илгээж болзошгүй байна Үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ
Нийгэм
2021.10.14 07:10

Оргилоос ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлнэ


Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ажил тарах үеийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төлөвлөгөөг танилцууллаа.

Төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 11, 17-р хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг оргил цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Учир нь ажил тарах цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөө, хотын төвөөс урагшаа Зайсан чиглэл рүү хамгийн их ачаалал үүсдэг ба үүнээс үүдэж Төв Шуудангийн уулзвар ачаалж, улмаар Энхтайваны өргөн чөлөө мөн ачаалал авч, хотын гол зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар бүхэлдээ буурч байна гэж тайлбарлав.

Иймд ХААИС-ийн уулзвараар цагт 898 тээврийн хэрэгсэл нэвтэрдгийг нэмэгдүүлэх зорилгоор ачааллын цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Онцлох нийтлэлүүд