Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно
Нийгэм
2021.12.08 12:12

Оросуудад дахиад нэг “Давст уул"-аа бэлэглэчихгүй л байлгүй

Төрийн ордоны урдхан талд зарим иргэдийн хувьд түүхэн дурсгалт барилга байгууламж төдийхөн нэр зүүсээр удаж байгаа Чойжин ламын сүм оршдог. Уг сүм нь түүхэн дурсгалт барилга гэхээсээ өнөөдөр ч ач холбогдол нь оршиж, үүргээ гүйцэтгэж буй Төрийн сахиусны өргөө гэгддэг. Тодруулбал, энэхүү сүмийг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулжээ.

Хамгийн ихээр сонирхол татдаг зүйл нь, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын бүх сүм хийдийг устгачихаад хотын төв дэх Чойжин ламын сүмийг хэвээр үлдээсэн байдаг нь санаандгүй хэрэг огтоос биш.Эдүгээ ч Чойжин ламын сүмийн Монгол төрийг сахин хамгаалах рид хувилгаан чадал хэвээр гэдэг бөгөөд Төрийн ордоны дээрх төрийн далбаа, Чойжин ламын хийдийн гол сүмийн ганжир, Төв цэнгэлдэхийн арын соёмботой багана, Богд уулын “...Монгол Улс мандтугай” гэсэн бичиг бүхий соёмботой энгэр нэгэн шугамд оршиж төрөө хамгаалж байх учиртай гэнэ. Социализмын үед ч төрийн сахиусаа хамгаалж Чойжин ламын хийдийн өмнөд этгээдэд Богд уулыг халхалсан өндөр барилга барихгүйгээр төлөвлөн зохицуулж байжээ.Чойжин ламын сүм Төрийн ордон хоёр хараа хараандаа оршиж байх ёстой гэдгийг Монголын төрийн үе үеийн удирдагчид ойлгож, сахиж иржээ. Тиймээс ч Төрийн ордоноос Чойжин ламын сүм хүртэлх зайд “Ленин клуб”-ийг эс тооцвол өндөр байшин баригдалгүй өнөөг хүрсэн байгаа юм. Тиймээс энэ байрлалд монгол ч тэр, гадаадынх ч тэр өндөр барилга байгууламж барих учиргүй. Манай улсын үе үеийн удирдагчид Орост очихоороо зуйрганадаг. Тухайлбал, манай улсыг 44 жил удирдсан Маршал Ю.Цэдэнбал өөрийн төрсөн бууц Давст уулаа Орост өгчихсөн түүхтэй. Ирэх оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа. Айлчлалаа үр дүнтэй байлгахын тулд олон асуудалд анхаарал хандуулж байгаа сурагтай. Тэр дундаа Ленин клубийн газрыг ОХУ-д өгөх талаар яриа чих дэлсэх болов. Хэдийгээр бид мөнхийн хөршүүддээ найр тавих нь зүй ёсны хэрэг ч өгч болох, болохгүй зүйл гэж бий. Өвөг дээдсээс уламжилж ирсэн өндөр тахилгатай дэг жаягийг эвдэж, тоглоом тохуу хийх учиргүй л баймаар. Энэ бол мухар сүсэг огтоос ч биш. Монголчууд бид эцгийн гал голомтоос өвлөгдөн ирсэн бурхан шашинаараа тоглоом тохуу хийдэггүй л биз дээ. Эцгээсээ хойш аав минь ингэж сүсэглэдэг байж билээ хэмээн зул асааж, сан тавьдаг. Үүн лүгээ адил хэлмэгдүүлэлтийн үеийг ч хэлмэгдэлгүй давсан түүхэн ёс заншилдаа үнэнч хандахыг Ерөнхийлөгчөөс шаардаж байна. Дахин бас нэг “Давст уул"-аа оросуудад бэлэглэчихгүй л байлгүй. Ёс заншил, тусгаар тогтнол, монголчуудын эрх ашгийн эсрэг байсан хүмүүс түүхэнд хэрхэн тэмдэглэгдэн үлдсэнийг өнөөдөр харж л байгаа байлгүй.

Ер нь төрд ажиллаж байсан, ажиллаж байгаа хүмүүсийг түүх ямар ч өршөөлгүй хэн нь хэн бэ гэдгийг тод дэлгэн харуулдгийг мэдэж л байгаа байлгүй дээ.

Г.ХУЛАН

Онцлох нийтлэлүүд