Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэллээ НОК-оос ICT экспог зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүйгээ мэдэгдэж байжээ МҮБХ-ны дэд тэргүүнээр О.Балжинням аваргыг сонгожээ ЭМЯ: 2893 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа "Их хүрээ цам" хурал номын үйл ажиллагаа эхэлж цам гарлаа “Намрын ногоон өдрүүд” энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ Өнөөдөр Улаанбаатар хотод 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө Автомашинд дайруулсан Хилийн цэргийн алба хаагчийг нисдэг тэргээр ГССҮТ-д авчран эмчилгээ хийж байна Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй Хүүхдийн сэтгэл зүйч Б.Алтанзаяа: Хүүхэд гэр бүлээсээ л хайр мэдрээгүй бол өөртөө итгэх итгэл маш бага байдаг
Нийгэм
2021.09.15 11:09

ОСНАА-н салбарынхан цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа нийт ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудлыг хөндөж Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбоо “ОСНАА-Орхигдуулж болохгүй салбар” акцыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна.

ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам "Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан 2021-2022 оны халаалтын улиралд ажиллахад бэлэн байна. Цар тахлын хатуу хөл хориотой байсан 2020, 2021 оны өвөл манай салбарынхан эрүүл мэнд, онцгой, цагдаагийнхантай нэгэн адил гар утсаа унтраах эрхгүй 24 цагаар тасралтгүй ажилласан. Айл өрхүүдийн халаалт, халуун усаар тасалдуулахгүй ажилладаг манай салбарын үйл ажиллагааг хөшигний ард чимээгүй өрнөдөг.
Орон сууц нийтийн аж ахуйн салбарт мэргэшсэн хамт олон ажилладаг юм.

Монгол орны хэмжээнд хот, хөдөөд үйл ажиллагаа явуулдаг ОСНАА-н салбарын 130 гаруй байгууллагын 15 мянга гаруй ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийн нэмэгдүүлээч!" гэсэн шаардлага хүргүүлж байна.

2019 онд ХНХ-ын яамнаас гаргасан цалин хөлсний судалгаа гэсэн товхимолд Монгол Улсын цалин хөлсний дундаж хэмжээ 1 сая 67900 төгрөг байна. Харин ОСНАА-н салбарын ажилтнуудын дундаж цалин 829 мянган төгрөг байна. Дунджаас 240 мянган төгрөгөөр бага байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Барилга, хот байгуулалтын яам, Хотын захиргаа, Орон сууцны удирдах газар болон шийдвэр гаргах түвшинд асуудлаа тавьж байгаа юм.

Онцлох нийтлэлүүд