Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр анхны хожлоо авлаа “Ятгах тусам нягтал-2021” аяныг эхлүүлэв Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто маргааш Монголд айлчилна Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо Маршалын гүүрэнд хэв гажилтын заадас засварын ажил хийгдэнэ Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо Наймдугаар сард цочир хүйтэрч болзошгүй Италийн арлуудад ой хээрийн түймэр дэгджээ ТОКИО-2020: Э.Цэндбаатар Вьетнамын тамирчинг 5:0 харьцаагаар ялж, шөвгийн наймд шалгарлаа
Спорт
2021.06.22 10:06

ОУХМ Б.Урантунгалаг "Токио-2020" Олимпийн наадмын эрхээ авлаа

Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг "Токио-2020" Олимпийн наадмын эрхээ өчигдөр авлаа.

Парис хотноо болж буй "Токио-2020" Олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг

  • 1/48 тойрогт гоц мөргөж,
  • 1/24 тойрогт Швейцарын тамирчин Дейнеко Илианаг 6:0 харьцаагаар ялж,
  • 1/16 тойрогт Казахстаны тамирчин Фарида Тукебаеваг 6:0-оор ялж,
  • 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Зиодахон Абдусаттороваг мөн 6:0 харьцаатай ялж,
  • 1/4 тойрогт Чехийн тамирчин Мария Горацкова 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпын наадмын эрхийн эзэн боллоо.

Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпийн эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдсэнээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ.

Ийнхүү Б.Урантунгалаг маань 2 дахь Олимпийн наадамдаа оролцох боллоо. Өмнө нь 2012 оны Лондонгийн Олимпийн наадамд оролцож бид бүхнийг баярлуулж байсан билээ.

Онцлох нийтлэлүүд