Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага эхэллээ Улаанбаатар хотод өдөртөө 15-17 хэм дулаан байна Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан байна Дуучин Элтон Жон бэртэл авч, Дэлхийн аялан тоглолтоо хойшлуулав Д.Батгэрэлийн ээлжит тулаан цуцлагдлаа Сумдын "Хамтарсан баг"-ийн гишүүдийг чадавхжуулав Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авлаа Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо Тээврийн хэрэгслийг ачих журамд өөрчлөлт оруулна Ф0Т0: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сорил, сургалт дадлага эхэллээ
Гадаад
2021.09.15 02:09

ОХУ цэргийн сургуулилтад анх удаа байлдааны робот орууллаа


ОХУ, Беларусь болон бусад хэд хэдэн орны цэргүүдийн оролцож буй сургуулилт эхлээд байна. "Запад-2021" цэргийн сургуулилт ОХУ-аас гадна Беларусийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Оросын тал байлдааны сургуулилтад анх удаа робот орууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотоос зүүн зүгт 450 км зайтай, Новгородын бүсэд болж буй цэргийн сургуулилтын талбайд даваа гарагт зочилсон.

Дайны орчинд байлдааны робот хэрэглэсэн анхны тохиолдол энэ болж байгаа тухай ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлжээ. Дээрх робот нь пулемёт болон тэсрэх бөмбөг шидэгчээр тоноглогдсон юм байна. Барууны орнууд Украинтай таагүй харилцаатай байгаа цаг үед энэхүү сургуулилт болж байгаагаараа онцлогтой.

Даваа гаригт Польш, Эстон тэргүүтэй хэд хэдэн Европын орны Гадаад хэргийн сайд Запад-2021 сургуулилтад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Харин Кремлийн зүгээс Запад-2021 аливаа нэг улс орны эсрэг чиглэгдээгүй, тогтмол явагддаг сургуулилтуудын нэг гэж хариу мэдэгджээ.


Онцлох нийтлэлүүд