Эдийн засаг
2015.08.29 03:08

Оюу толгойн шинэчилсэн ТЭЗҮ-г хүлээлгэн өгчээ

“Оюутолгой” компани шинэчилсэн ТЭЗҮ, Далд уурхайн хөгжүүлэлт болон санхүүжилтийн төлөвлөгөөгөө Монголын Ашигт малтмалын газарт хүлээлгэн өгчээ.

Өмнө нь ТЭЗҮ-ийг гуравдугаар сард Ашигт малтмалын газарт өгч батлуулсан. Гэвч тавдугаар сард хийсэн далд уурхайн гэрээтэй холбоотойгоор ТЭЗҮ-д холбогдох засвар хийх шаардлага үүссэн юм.

Далд уурхайг хөгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хийх санхүүжилтийг компаниас баталсан. Энэхүү санхүүжилт 2016 оны эхэн үед бүрдэнэ гэж төлөвлөж буй далд уурхайн санхүүжилт хүртэлх зардлыг хамрах юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөсөн.
Уг мэдээлэл цацагдсанаар хувьцааны ханш 4.9 хувиар өсч 3 ам.долларт хүрлээ гэж Гаүли үнэт цаасны компаниас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд