Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Оны шилдэг сониноор “Өдрийн сонин” шалгарлаа DNN.mn Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг албадан тараалаа DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn
Улс төр
2022.09.21 09:09

О.Баасанхүү: Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал УИХ дахь АН-ын бүлгийг хуучин бүтцээр нь явуулах ёстой DNN.mn

УИХ-ын гишүүн асан, АН-ын хууль, эрх зүй хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХдахь намын бүлгийн даргыг сонгох тухай хууль Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн гэсэн. Энэ асуудлаар та тодорхой тайлбар өгөхгүй юү?

-УИХ-ын тухай хуулийн 31 зүйлийн 12 дахь заалт нь Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж би үзэж байгаа юм. Тухайлбал Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр, 19 дүгээр зүйлийн 1, 21, 22 дугаар зүйлийн нэг, 27 дугаар зүйлийн зургаа дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Улмаар Үндсэн хуулийн Цэц үндэслэлтэй байна гэж үзээд маргаан үүсгэчихсэн байгаа. Энэ дотор 19 дүгээр зүйлийн нэгд Улс төрийн нам Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна, бүлэгтэй бол бүлгээрээ дамжуулан үйл ажиллагаа явуулж болно гэсэн заалттай. Харин Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёрт Монгол Улсын иргэн бүр хууль дээдэлнэ гэж заасан байдаг. УИХ-ын хууль тогтоомжийн тухай хууль гэж байдаг. Энэ хуулиар УИХ-ын гишүүн хууль санаачлах, өргөн барихдаа заавал хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтийг нь хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл энэ шинэ хууль дээр ямар ч хэлэлцүүлэг өрнөгдөөгүй. Энэ мэт олон хуулийг зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Таны гомдлын дагуу Цэц энэхүү асуудлыг маргаан үүсэх үндэслэлтэй гэж хүлээн авчээ. Тэгвэл хэзээ хурал нь болж, шийдвэрлэгдэх ёстой вэ?

-Хэзээ хуралдахыг нь одоохондоо хэлж мэдэхгүй. Процессоороо бол УИХ-аас итгэмжлэл томилохыг хүсэх, мөн тайлбар өгөхийг хүсэх байх. УИХ-аас энэ асуудлаар тайлбар өгвөл миний бие уг тайлбартай танилцаад зохих нотолгоо баримтуудаа гаргаж өгөх ёстой.

-Өөр нэг өнцөг харагдаад байна л даа. УИХ-ын тухай хуулийн 31-ийн 12 дахь заалтаар нь та бүхэн дахиад бүлгийн даргаа сонгочихож болохгүй байсан уу?

-Яг шулуухан хэлэхэд, надад хэн нь бүлгийн дарга болох нь хамаагүй. Асуудлын гол нь бүлгийн дарга хэн болох нь чухал биш. Миний хувьд мэргэжлийн хуульч хүнийхээ зарчмаар л энэхүү асуудлыг оруулж байгаа юм. Хууль нэг өдөр хэрэгжээд алга болчихгүй. УИХ-ын олон сонгууль болно. Тухай бүрд УИХ-д суудал авсан намууд бүлгээ байгуулаад л явна. Гэтэл нэг зүйлийг ойлгомжтой болгох шаардлагатай. УИХ дахь бүлэг УИХ-ын өөрийнх нь бүтэц үү, эсвэл улс төрийн намын үйл ажиллагаагаа УИХ-д оруулах хэрэгсэл үү гэдгийг тодорхой болгож, хариулт өгөх шаардлагатай болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бол цаашдаа үүрд үргэлжилнэ. Дараа дараагийн сонгуулийн дүнг хэн ч мэдэхгүй. АН ч олонх болж болно, МАН ч олонх болж болно. Зарим тохиолдолд өөр улс төрийн хүчин ч олонх болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл улс төрийн намын нэрсийг үндэслэж УИХ бүлгийн даргыг сонгох шийдвэрийг гаргах уу. Эсвэл УИХ дотроо бие дааж бүтцийг нь өөрчлөх эрхтэй болох юм уу гэдэгт л хариулт хайж байна.

-Цаашид УИХ дахь бүлгийн даргыг сонгох асуудал уг хуулиар шийдвэрлэгдээд явах нь эрх зүйн маргаантай асуудлыг бий болгочихож байна гэж үзэх үү. Цэцийн зүгээс ямар шийдвэр гаргах бол...

-Монгол Улсын Эрүүгийн хуулиар маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн хуулийн үйлчлэл маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл түр зогсоно гэж заасан байдаг. Тэр утгаараа уг асуудлаар өнөөдөр нэгэнт маргаан үүсчихсэн байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэц дунд суудлынхаа хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 31-ийн 12 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарчихвал Үндсэн хууль зөрчсөн заалтаар бүтэц байгуулсан болж харагдана. Тиймээс нэгэнт маргаан үүсчихсэн учраас УИХ дахь АН бүлгийн асуудлыг хуучин хэвээр нь үйл ажиллагааг нь явуулахаас өөр гарц байхгүй шүү гэдгийг хэлж байгаа юм. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэцийн эцсийн шийдвэр гартал УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц, үйл ажиллагааг хуучин хэвээр нь явуулах ёстой. Маргаан эцэслэгдэн шийдтэл ингэж явах учиртай. Хэрэв Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл О.Цогтгэрэлийн хийсэн бүтэц хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болоод л явна шүү дээ. Харин зөрчсөн гэх юм бол энэ байдал нь цаашдаа маргаан гаргах нөхцөл бүрдчихсэн гэж үзээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц яаралтай хурдан шийдэх ёстой гэж итгэж байна. Бид угтаа парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой гэж яриад байгаа. Миний хувьд парламентад хоёр удаа сонгогдсон гишүүний хувьд өнөөдрийн үүсч байгаа бүлгийн даргын маргаан нь цаашдын парламентад бүлэг хэрхэн оршин тогтнох, бүлгийн даргыг сонгох, томилох, чөлөөлөх асуудалд цэг тавина.

Бүлгийн даргын маргаан гээд байгаа зүйл манай парламентад анх удаагаа болж байгаа зүйл биш. Тухайлбал, эвсэл байгуулагдчихаад байж байхад эвслийн нэг тал нь дөрөв, нөгөө тал нь долоон гишүүнтэй атлаа бүлгийн даргаа чөлөөлж огцруулж чаддаггүй байсан. Харин одоо чөлөөлсөн гээд байгаа хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн заалт болгочихоод байгаа юм. Тиймээс хууль санаачлах, боловсруулахдаа хууль санаачлагчид маань няхуур, болгоомжтой хандахгүй бол иймэрхүү эрх зүйн маргаан их гарна шүү. Эрх зүй гэдэг бол өөрийн гэсэн тусгай шинжлэх ухаан гэдгийг санах хэрэгтэй.

Онцлох нийтлэлүүд