Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Стратегийн бүтээн байгуулалтуудыг гацаасан бүлэглэлийн гар хөл нь сум, багийн Засаг дарга нар болсон юм биш үү DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn Стратегийн бүтээн байгуулалтуудыг гацаасан бүлэглэлийн гар хөл нь сум, багийн Засаг дарга нар болсон юм биш үү DNN.mn
Соёл урлаг
2021.05.02 09:05

О.Гантулга: Би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна

Нарны жимолон ангит киноны гол дүрийн жүжигчин, дуучин О.Гантулгатай ярилцлаа. Тэрбээр ковидын голомтод сайн дурын жолоочоор ажиллаж байгаа юм.



-Та ковидын голомтод сайн дураар жолоочоор ажиллаж байгаа юм байна. Энэхүү ажиллах саналыг хэрхэн гаргав?

-Би Баянзүрх дүүргийн Соёлын төвд ажилладаг. Дарга ажилтнуудаас “Ковидын голомтод сайн дураараа ажиллах хүн байна уу” гэж асуусан. Би төрийн албан хаагч, тэгээд ч карантинд гэртээ зүгээр сууж байгаа учраас нэг ч гэсэн ажилд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлье гэж бодоод “Би ажиллая” гэж хэлсэн. Тэгсэн дарга “За тэгвэл чи салхийг нь хагалаад сайн ажиллаадах” гэсэн. Ингээд жолоочоор ажиллахаар болсон. Анх ойлгохдоо надтай хамт ээлжинд нэг багш байгаа гээд. Тэгэхээр нь нэг өдөр гараад нэг өдөр амарна гэж бодсон чинь яг ажиллахаар болоход нэг өдөр гараад нэг өдөр гэртээ харьж эрсдэл үүрч гэр орондоо очиж болохгүй. Долоо хоногоор ээлжилнэ.

Долоон өдөр гараад буухдаа шинжилгээнд хамрагдаад эрүүл саруул, энх тунх гэртээ харина гэж холбогдох хүмүүс нь хэлсэн. Одоо дөрөв дэх өдрөө ажиллаж байна.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Гэр бүлийнхэн маань эхлээд их айж, түгшсэн байдалтай хүлээж авсан. Яг юу хийх юм бэ гэхээр нь шинжилгээ эерэг гарсан айлуудаар эмч нартай явж зөвлөгөө өгнө, шинжилгээ авна, шаардлагатай үед зөөвөрлөнө гэдгээ хэлэхгүй юү. Тэгсэн “Хамгаалалтаа сайн хийгээрэй” л гээд захиад байгаа. Эхнэр бид хоёр охиноо эмээгийнд нь хүргэж өгсөн.

-Өдөр ажиллачихаад орой гэртээ харьж байгаа юм уу?

-Бидэнд эхний хоёр өдөр байр сав олдохгүй, хувцас хунараа сайн ариутгаад л гэртээ харьж байсан. Эхнэр маань байгаа учраас бас эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс хамаг хувцас хунараа ариутгаад л, гэртээ ордог. Өнөөдрөөс байр яригдаад бүтэж байх шиг байна.

-Ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч байна?

-Өглөө 09:00 цагт ажилдаа цуглараад хуралдана. Хүмүүсийн хүнд нь хаана, хөнгөн нь хаана гээд л тодорхой мэдээллийн дагуу ажлаа эхэлнэ.

Хамгийн хол хороонууд нь Улиастай, Ботаник, Шар хад руу байдаг. Гол асуудал нь гэр хорооллоор явахад хаяг нь их хүнд юм. Бас зам маш муу. Би уг нь баргийн газар, байршлыг олоод л давхичихдаг. Гэтэл зорьсон айлаа олох гэж нэлээд юм болж байна. Би өөрийнхөө жижиг тэрэгтэй ажиллаж байгаа учраас эмнэл зүйн багт хуваарилагдсан. Шинжилгээний багтай ажилладаг. Эерэг гарсан айлуудаар эмч нар маань орж шинжилгээ авна, тандалт, судалгаагаа хийнэ гэсэн үг. Надаас гадна “Старикс” машинтай хүн зөөвөрлөх багийнхан хамт явдаг. Харин орой 22:00 цаг орчимд тардаг.

-Халдвартай нь тогтоогдсон айлуудаар явдаг гэлээ. Хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

-Захын гэр хорооллын айлуудын нөхцөл байдал ер нь хүнд харагдаж байна. Доторх асуудлыг бол би мэдэхгүй шүү дээ. Зөвхөн царай төрх, зан байдлаас нь харахад их бараан, ууртай уцаартай, гундуу харагддаг. Нийгэм ард түмний амьдрал тун таагүй, стресстэй байна л гэж бодох юм. Эхлээд тухайн халдварын шинж тэмдэг илэрсэн хүмүүс рүү утсаар холбогдож ярина. Зарим нь “Би юу гэж халдвартай байдаг юм. Худлаа”, “Юу яриад байгаа юм” гэж хэрэлдэнэ, уурлана. Цөөн хэсэг нь “Өө тийм үү, одоо яах билээ. За тэгье шинжилгээгээ өгье” гэж хүлээцтэй хүлээж авах жишээтэй. Халуураад байна гээд өөрсдөө дуудлага ч өгнө. Тэр тохиолдол болгонд бид яаралтай ажиллаж, холбогдох газарт нь хүргэж өгдөг.

-Хамгаалах хэрэгслийн хангамж хэр байна. Хоол ундаа хэрхэн шийдэж байна?

-Хамгаалах хэрэгсэл өглөөд тавьж өгдөг. Орой тайлж үлдээгээд ариутгал халдваргүйжүүлэх багт үлдээнэ. Өдөртөө ажлынхаа завсраар эндээ хоол иднэ. Харин гадуур яваад оройтчихвол гэртээ харьж хоолоо иддэг.

-Ийм хүнд нөхцөлд голомтод ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Мэдээж хүн л болсон хойно эхэндээ халдвар авчихвал яана аа гэсэн бодол төрж байсан. Гэвч энэ хүнд үед олон мянган хүн халдварыг дарахын тулд хичээж, хамтдаа хэрхэн тэмцэж байгаа билээ. Хойш суух биш. Харин ч гар бие оролцох хэрэгтэй гэж бодох болсон. Мэдээж халдвар хамгааллаа сайн сахих ёстой болов уу. Хүн хүчний хувьд дутагдалтай байдаг юм байна. Манай Баянзүрх дүүргийн Засаг дарга төрийн албан хаагчдаа энэ хүнд үед сайн дураараа цар тахлын голомтод хувь нэмрээ оруулж ажиллахыг уриалж, сайхан цагийн төлөө зүтгэнэ гээд мэдэгдэл хийсэн. Тиймээс сайхан цагийн төлөө зүтгэнэ ээ л гэж бодож байна. Цар тахлын хүнд цаг үед 50 өрхөд дэм болох үүднээс нэгдүгээр гурил, бүхэл үрийн гурил, гоймон зэрэг бүтээгдэхүүний багцаар хандив өргөж МУЗН-т хүлээлгэн өгсөн. Ер нь хүн бага ч гэлтгүй боломжоороо нэгэндээ тусалж, нэгийгээ дэмжих байгаасай л гэж боддог доо. Бас би иргэнийхээ үүргийг л биелүүлж ковидын голомтод сайн дураар ажиллаж байна.

-Таныг халдварын голомтод сайн дураар ажиллаж байгааг хараад урлагийнхан, уран бүтээлчид нэгдэж байна уу?

-Нэгдэх байх аа (инээв). Би биш, бид амьдарч байна. Зөвхөн та биш таны гэр бүл, үр хүүхэд, ах дүү, аав ээж гээд хайртай бүхэнд тань хамаатай учраас бүгдээрээ нэгдэж, хичээж энэ аюулт өвчний ард гаръя гэж л уриалмаар байна даа.

Ардын дуучин Б.Алтанжаргал, “Жонон” хамтлагийн морин хуурч, хөгжмийн зохиолч Отгонцэнгэл, “ilab” студийн захирал,зураглаач Амартүвшин бид тав хамтарч нийгэм рүү чиглэсэн уран бүтээл хийж байгаа. Өнгөрсөн жил миний хийсэн “20/20” контентын хаалтан дээр дуучин Б.Алтанжаргалыг урьж “Би монгол хүн” дууг дуулсан нь хүмүүст их хүрч нэг өдрийн дотор сая гаруй хандалт авсан. Түүнээс хойш хувь хувьдаа уран бүтээл хийдэг ч гэсэн хамтарч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд рүү чиглэсэн, үр өгөөжтэй уран бүтээл хийе, бусдыгаа уриалъя гэж ярилцаад ажиллаж байна.“Эвийн түшигтэй анд” дууг бас гаргасан. Удахгүй нэг уран бүтээлд орохоор бас бэлтгэж байгаа.

-Онцгой байдлын аврагчид гал, усны аюулыг сөрж хүний амь насыг хэрхэн авардаг гээд энэ мэргэжлийн онцлогийг өгүүлэхНарны жимкинонд та гол дүрийг бүтээж байсан. Үүнээс хойш кино уран бүтээлд тоглосон уу?

-Тухайн үед ганц хоёр киноны санал ирсэн ч дуу хуур талдаа илүү анхаарч ажиллахаар татгалзсан. Гэхдээ кино уран бүтээл гэдэг их нүсэр боловч сайхан ажил гэдгийг “Нарны жим” киноны зурганд явсан бүтэн жилийн хугацаанд мэдэрсэн дээ. Хэдийгээр бүтэн жил зурганд явсан ч миний хувьд маш хурдан өнгөрсөн, их юм сурсан хугацаа байсан. Би “Нарны жим” олон ангит кинонд гурван ч удаа проб өгч тэнцэж байсан. Энэ кинонд тоглох санал тавьсан, хамтран ажилласан бүх сайхан уран бүтээлчдэдээ талархаж явдаг даа.

-Таны үндсэн мэргэжил экологийн инженер юм билээ. Бас удамд тань урлагийн талын хүн байхгүй гэж байсан. Тэгэхээр урлаг гэдэг өөрийн тань цэвэр сонирхол, хичээл зүтгэлээс үүдсэн авьяас бололтой...?

-Тийм ээ, би ШУТИС-ийг экологийн инженерээр төгссөн. Хүүхэд байхын л дуу хууртай, оюутан болоод ч ШУТИС-ийн “Дэвжээ” наадамд идэвхтэй оролцож тэргүүн байрын шагналыг хүртдэг байлаа. Тэр бүртээ урам авч өөртөө байгаа авьяасаа алхам тутамдаа хөгжүүлэхийг хүсдэг. Ер нь дуу хуур, урлаг миний дуртай, хайртай салшгүй нэг хэсэг маань яах аргагүй мөн.

Онцлох нийтлэлүүд