Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn Т.Доржханд: Нэг намын тогтолцоотой болчихсон нь үнэн DNN.mn
Цаг үе
2017.07.02 12:07

О.Ичинхорлоо: Г.Ариунбаатар маань Монголын хөгжмийн соёлыг дэлхийд харуулж чадлаа

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Их британийн Кардифф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож романсын төрөлд тэргүүн байрыг эзлээд байгаа билээ. Ингээд түүний багш Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоотой ярилцлаа.


-Таны шавь Г.Ариунбаатар “BBC Car­diff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож романсын төрөлд тэргүүн байрыг эзлэлээ. Тэр дундаа монгол дуугаараа энэ амжилтыг үзүүлсэн нь монгол түмнээ омогшуулж чадлаа. Таны хувьд ч сэтгэл өндөр байгаа болов уу?

-Сэтгэл маш өндөр байна. Тэмцээн эхэлснээс хойш шөнийн гурван цаг хүртэл энэхүү тэмцээний нэвтрүүлэгтэй хамт байлаа. Хүүгээ дуулж байх үед нь шөнө орой гэлтгүй цагаан сүүнийхээ дээжийг өргөсөөр л зогслоо. Миний хувьд бүр заншил болчихсон зүйл л дээ. Тэмцээндээ амжилттай оролцоно гэдэгт нь итгэлтэй байсан. Энэ удаа Г.Ариунбаатар маань дэлхийн мэдээллийн системийн төвд байдаг BBC агентлагийн нөлөө бүхий тэмцээнд оролцлоо. Явахынхаа өмнөхөн ирээд тэмцээнд оролцох дуунуудынхаа сонголтыг зөвлөлдөөд явсан л даа. Ариунбаатар маань эхлээд Н.Жанцанноров багшийнхаа “Чиний минь нулимс” дууг дуулсан юм. Харин сүүлийн шатандаа Б.Шаравын “Монголын тал нутаг” дууг дуулсан. Бэлтгэл бол маш сайн байсан.

Ямартай ч энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид “Монголын дуучин, тэр тусмаа П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн энэ хүн манай уралдаанд оролцлоо. Энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Манай уралдааны нэрийг өндөрт өргөлөө” хэмээн онцолсон. Үүнээс гадна Ариунбаатар маань Монголынхоо хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг, тэр дундаа Монголын хөгжмийн соёлыг дэлхийд харуулж чадлаа. Энэ бол маш том гавьяа. Ер нь түүний зорилго Монголынхоо хөгжмийн зохиолчдын зохиол, бүтээлийг дэлхийн уралдаануудын урын санд оруулах байсан л даа. Энэ тухайгаа надад хэдэнтэй хэлж байсан. Түүндээ ч хүрлээ. Хангалттай амжилт гаргалаа.

-Та Г.Ариунбаатартай багш шавь болж байсан түүхээсээ хуваалцаач?

-Энэ хүүтэй багш, шавь барилдсан нь миний хувьд их азтай завшаан. Хэн, хэнээсээ сурсаар л өдий хүрлээ. Намайг ээж шигээ л хүндэтгэдэг юм. Ариунбаатарын хувьд сургуулиасаа завсардаад, сүүлд эчнээгээр сурч байсан юм билээ. Би Ариунбаатараас шалгалт авах нь битгий хэл сургууль дээр дуулж байхыг нь ч сонсоогүй юм. Гэтэл төгсөх эчнээ ангийн эхний шалгалт авч байтал өндөр, туранхай хүү орж ирээд л дуулдаг юм байна. Сайхан ч дуулсан. Гэхдээ мэргэжлийн талаасаа сурсан эрдэм маш дутмаг байсан юм. Ингээд би “Чамд дүн тавьж чадахгүй нь. Сурсан байдал, хариуцлагагүйг чинь бодохоор муу тавьчихмаар, чамд байгаа нөөц, бололцоог харахаар ингэж дүгнэж болохгүй санагдаад байна. Чи хариуцлагатайхан шиг байж, хичээх юм бол дэлхийн тайзан дээр дуулах нөхөр байна шүү. Аятайхан шиг л байж үзээрээдээ, чи” гээд л загнах, аргадахын дундуур хэлсэн. Тухайн үед Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди багш маань бурхан болчихсон, одоогоор багшгүй гээд л ганц, нэг юм учирлаж ярьснаа л гараад явсан юм. Харин дараа нь би “өнөөх хүү над дээр нэг хүрээд ирдэггүй юм байх даа, хоосонгүй хүү байсансан” гээд бодож л суулаа. Гэтэл хоёр хоногийн дараа Ариунбаатар ороод ирдэг юм байна. “Би таны шавь болъё. Би өнөөдрөөс хичээгээд, зүтгэе” л гэнэ. Цаадах чинь зүтгэе гэж их ярих дуртай. Ингэж л багш шавь болсон түүхтэй юм.

-Та хоёрын хамгийн анхны тэмцээн М.И.Глинкийн нэрэмжит олон улсын наадам байсан. Үүндээ ч амжилттай оролцсон шүү дээ...

-Би Ариунбаатарыг шавиа болгож авахдаа “Чи П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд орох болно. Тиймээс энэ хугацаанд бэлтгэлээ сайн хийж, хичээх ёстой” гэдгийг хэлсэн л дээ. Мөн миний шаардлага бол өдөр болгон 15:30 минут гэхэд миний өрөөнд ирж бэлтгэлээ хийж байх ёстой гэдгийг онцолсон. Үүнийг “Сүлд” чуулгын хамт олон ч дэмжсэн юм. Ингээд бид хоёр шууд П.И.Чайковскийн уралдаанд оролцохоор бэлдэж байсан ч 2012 онд Глинкийн уралдаанд орохоор болсон. Тэр хүртэл өдөр, шөнөгүй бэлдсэн дээ. Бороо, шороотой, халуун, хүйтэн ямар ч өдөр байсан товлосон цагт нотоо барьсаар л ирдэгсэн. Ингээд суурь бэлтгэлээ маш сайн хийж чадсан. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарсан л даа. Шавь маань маш хурдан хугацаанд гялалзсан. Миний хувьд хоолойн өнгийг тавих, сайхан дуулуулах, сэтгэл санааг бэлдэх гээд л дуулах аргачлалыг нь заадаг юм. Надаас гадна ОХУ-ын ардын жүжигчин Дарима Линховоин сайн бэлдсэн.

-Багш хүний хувьд та хэрхэн дүгнэдэг вэ?

- Авьяаслаг, хариуцлагатай, монгол хүний зүрх, зоригийг өөртөө шингээсэн сайхан хүү л дээ, миний шавь. Анх над дээр шавь болон ирэхэд нь л байгалиас заяасан авьяас, тэвчээр хатуужил нь тод байсан. Агуу их авьяастай, төгөлдөр хүүхэд юм шүү дээ. Би 40-өөд жил СУИС-ийн дууны багшийн ажлыг хийсэн ахмад уран бүтээлчийн хувьд үүнийг олж харсан. Үүндээ ч баяртай байдаг. Ямартай ч Ариунбаатар маань үнэхээр авьяас, чадвартай учраас уран бүтээлийн замд маш олон хүн дэмжиж, туслаж байна. Тухайлбал, Буриадын театрын уран бүтээлчид хоёрхон сарын дотор хоёр ч том дуурийг тоглож, шавийг минь бэлдлээ. Энэ бол уран бүтээл дээрээ өсөх, дэвжихэд нь маш том үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгож байгаа. Уран бүтээлийн сан нь ч нэмэгдсэн. Буриадын театрын хамт олондоо маш их баярлаж явдаг даа. Түүнчлэн Санкт петербургын театрынхан франц хэл дээр “Кармен” дуурийг шавьд минь зориулж тавьлаа. Ариунбаатар маань нэг өдөрт хоёр ч том дуурийг дуулсан тохиолдол бий. Баргийн дэлхийн дуучин өдөрт хоёр том дуурийг дуулсан нь тун ховор. Энэ тухай ОХУ-ын сонгодог урлаг судлаачид шагшин магтаж, монгол хүний тэсвэр, тэвчээрийг гайхаж байсан, нөгөөтэйгүүр хоолойн цар хүрээнд нөлөөлөх вий гэх мэт маш олон саналууд ирж байсан гэдэг. Амжилт бүтээлээр дүүрэн яваа нь түүний аливаа зүйлд үнэн сэтгэлээсээ ханддагтай холбоотой болов уу.

-Г.Ариунбаатарт цаашдаа оролцохоор зэхэж буй тэмцээн, уралдаан бий юү?

-Ариунбаатарт одоо оролцоод байх томоохон тэмцээн тун ховор. Тэрээр сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачийн уралдаан төдийгүй М.И.Глинкийн нэрэмжит олон улсын наадамд түрүүлчихсэн. Мөн үүнээс гадна Францад зохиогддог нэг тэмцээн бий. Түүнд орж болох л юм. Ер нь 32 нас хүртлээ дэлхийн хэмжээний уралдаануудад оролцох боломжтой байдаг. Дээрх нэр бүхий тэмцээнүүддээ дахиад оролцсон ч насны хувьд боломжтой. Гэхдээ уралдаанд бэлдэнэ гэдэг маш хүнд ажил шүү дээ.


Онцлох нийтлэлүүд