Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn
Цаг үе
2014.06.14 12:06

О.Содбилэг: Эрх баригчид Ш.Түвдэндорж гишүүнийг ямар ч хамаагүй үнээр сайд болгох гэж зүтгэсэн

УИХ-ын гишүүн О.Сод­билэг­тэй ярилцлаа.

 -ҮХАА-н сайдаар Ш.Түв­­­дэндорж гишүүнийг олонхийн саналаар дэмж­лээ. Чуулганы явцад танай бүлгийн гишүүд ширээгээ цохиж байгаа харагдсан. Санал хураах явцад мөн картаа сугалж санал хураалтад оролцоогүй нь ямар учиртай юм бэ?

-Ганцхан Ш.Түвдэндорж гишүүний томилгооны асуудалдаа гол нь биш л дээ. Хамгийн чухал нь өнөөдрийг хүртэл явж ирсэн өрнөлөөсөө болсон юм. Учир нь ҮХАА-н сайдыг томилох асуудал чуулганаар орж байхад Их хурлын дарга Сэлэнгэ аймаг руу явчихсан. З.Энхболд даргыг эзгүй үеэр нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг дэгийн дагуу явуулж чадаагүй. Манай бүлгийн гишүүдийг үг хэлэх цагийг нь хасч, үг хэлснийх нь дараа өөрийнхөө үгийг ярианд нь хавсаргаад явсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан манай гишүүдийн дургүйцлийг хүргэсэн. Нөгөө талаасаа Ш.Түвдэндорж гишүүнийг ҮХАА-н сайдад томилохоосоо өмнө огцруулахаар өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Хуулийн хугацаа нь долоо хоног байсан боловч хугацаа хэтрээд 14 хоночихлоо. Уг асуудлыг түрүүлж хэлэлцэхгүй байж өөрсдийн томилгоог олон­хиороо түрээд байсан тул түүн дээр дургүйцэж манай гишүүд ширээ цохиж дуу чимээ гар­гасан. Ш.Түвдэндорж гишүү­ний тухайд бид байр сууриа хэлээд байхад бидний үгийг хүлээж аваагүй тул энэ санал хураалтад бүлгээрээ оролцохгүй гээд картаа сугал­сан. Манайхан картаа сугалсны дараа чуулганы ирц санал хураалтад хүрэхгүй байсан. Нэг хүний ирц дутуу байх тэр мөчид “Шударга ёс” эвслийн гишүүн З.Баянсэлэнгэ дураараа очиж Л.Цог гишүүний картыг түлхэж ирц бүрдүүлж санал хураалт явагдаж Ш.Түвдэндорж гишүүн сайд болсон. Өнөөдрийн нөхцөл байдал ийм л байна. Бид хоёр жилийн хугацаанд цөөнхийн үгийг сонсдоггүй, зөв зарчмын саналыг хүлээж авдаггүй, олонхиороо  түрдэг байдал газар авч байгаад бухимдахаас өөр арга алга. Цаашид ингээд яваад байвал бүр л хэцүү болох байх.

-Танай бүлгийн гишүүд картаа сугалсан сугалаагүй ирцээ бүрдүүлж санал хураах нь тодорхой байсан. Санал хураалтад оролцсон гишүүдээс зургаа нь эсрэг саналтай гарсан. Танайхан санал хураалтад орсон бол байдал өөр болох ч байсан юм бил үү?

-Энэ нь нэг талаараа улс төрийн акц байгаа юм. Ард түмний 40 хувийг авсан манай намаас гадна аль ч нам олонх болж чадаагүй. Олноороо болсон нь харин эвсэл бүрдүүлсэн. Ард түмний 40 хувийн санал авсан намынхаа үгийг сонсохгүй хүч түрж байгаад нь эсэргүүцэл үзүүлсэн улс төрийн протез байлаа.

-Ирэх долоо хоногт Н.Батбаяр сайдын асуудал хэлэлцэгдээд явах байх. Танайхан мөн л картаа сугалаад алга болчих юм биш биз дээ. Ганц сайдыг огцруулснаар асуудал шийдэгдэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой шүү дээ?

-Эрх баригчдын санаачил­гаар “ЭЗЭН 100” хөтөлбөр хэрэгжээд явж байна. Үүнээс ямар дүн гарах вэ гэдгийг бид харж байгаа. Эдийн засгийн хөгжлийн салбарын асуудлыг хариуцаж буй сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Уг шийдвэр УИХ-д суугаа Ардын намын бүлгийн 26 гишүүний шийдвэр биш. Манайхан чуулганы завсарлагаанаар орон нутгаар явж иргэдтэй уулзахад хамгийн түрүүнд өргөн хэрэглээний бараа бүтээг­дэхүүний өсөлт, эдийн зас­гийг хүнд болгосон хүмүүстэйгээ хариуцлага тооцооч ээ гэдгээ хэлсэн. Тиймээс ард түмэн эхний ээлжинд Н.Батбаяр сайдад хариуцлага тооцохоор болсон хэрэг. Ерөнхий сайд “Би кабинетыг толгойлж байгаа хүний хувьд хариуцлага тооцох хүндээ хариуцлагаа тооцоод явна” гэсэн. Гэсэн ч хуулиа зөрчөөд хэлэлцэх хугацааг нь сунгаад байгааг манай бүлгийн гишүүд эсэргүүцээд байгаа юм.

Картаа сугалж санал өгөхгүй байх энэ улс төрийн акц цаашид давтагдах байх. Эрх баригчид асуудал шийдэх үед өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд Ардын намын бүлгийн гишүүд л ирж ирц бүрдүүлж олон хууль тогтоомж баталсан. Анхнаасаа бид тэс хөндлөн хэвтчихсэн байсан бол ингэж асуудлууд шийдэгдэхгүй байсан. Эрх баригчид цөөнхийн үгийг сонсдог байсан бол  ингэхгүй байлаа. Бид ч гэсэн картаа сугалахгүй. Учир нь биднийг сонгосон ард түмэн биднийг харж байгаа.

-Танай бүлгийн ги­шүүд картаа сугалаад ирц бүрдүүлээгүй үед З.Баян­сэлэнгэ гишүүн хүний карт түлхэж ирц бүрдүүлсэн гэх мэт асуудлуудад мөн л хариуцлага тооцоод явах уу?

-Улс төрийн хямрал анх­наасаа ардчилал, пар­ламентын зарчмаас хазайж цөөнхийн үг үл тоосноос эхэл­сэн. Манай бүлэгт олон жил төр барилцсан туршлагатай хүмүүс бий. Энэ хүмүүсийн үгийг сонсоод явсан бол өнөөдөр эдийн засгийн ийм хүндрэл рүү орохгүй байсан. Тухайлбал, “Чингэс бондоо үр ашигтай зүйлд зарцуулаарай” гээд гаргасан. Гэтэл Засгийн газар зарцуулалтаа ч тайл­барлаж чадахгүй байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд нь 50 тэрбум төгрөг өөртөө баталчихаад зарцуулах зүйл­дээ хөрөнгө оруулж чадаагүй. Үүнийг нь ч АТГ нотолсон. Энэ бүхэн дээр манай бүлгийн гишүүд зөв зүйл рүү залах гэж хичээсэн. Манай бүлгийн гишүүдийг зөвхөн сөрөөд байна гэж харж болохгүй л дээ. Бидний хэлж буй үгсийн цаана ард түмнээ гэсэн сэтгэл бий. Амьдрал дээрээ иргэд үнэхээр хэцүүхэн байдалтай байна. Нийслэлийн түвшинд гэхэд НИТХ-ынхан Бразил, Куба явчихлаа. Эдийн засгийн хямралтай, нийслэлдээ шийдэх олон ажил байхад өөрсдөдөө томилолт бичээд явах шаардлага байна уу үгүй юу гэдгийг эргэж харах л ёстой. Цаана нь төсвийн мөнгө л зарцуулагдаж байна. Чуулганы үеэр гишүүд З.Баян­сэлэнгэ гишүүний үйлдэлд ач холбогдол өгсөнгүй л дээ.

-Чуулган эхэлснээс хойш танай бүлгийнхэн ҮХАА-н сайдын асуудал дээр завсарлага авъя гэхэд өгөөгүй. Гэтэл асуудал хэ­лэл­цээд дууссаны дараа дараагийн асуудлыг хэ­лэл­цэж эхлэхэд шууд завсарлага өгсөн гэх мэтээр ойлгомжгүй зүйлс байна?

-Эрх баригчид Ш.Түвдэн­дорж гишүүнийг ямар ч ха­маагүй үнээр сайд болгон баталгаажуулъя гэдэг нь анх­наасаа мэдэгдсэн. Дараагийн хэлэлцэх асуудал нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг огц­руулах тухай байх хэрэгтэй гэсэн байр сууринаас манай бүлэг завсарлага авчихаад байж байна. Аливаа зүйлсийг зөв голдиролд нь оруулж, зөв улс төр хийхгүй бол болохгүй. 

 

-Аль аль намынхан гадны хөрөнгө оруулагчдын итгэл суларсан байна гээд байгаа. Гэтэл танай бүлгийнхэн “Засгийн газрын гишүүдийг огцруулъя” гэсэн санал оруулах бүрт тэр итгэл улам алдагдаад байна шүү дээ. Үүнийгээ болихгүй юм уу?

-Засгийн газрын гишүүдийг огц­руулснаар улс төрийн тогт­воргүй байдал үүснэ гэдэг нь энэ эрх баригчдын л хэлж байгаа үг. Харин миний уулзсан хүмүүс “Энэ хүнээ зайлуулаач ээ. Тэгэхгүй бол манай компанид хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Энэ хүнээс болж гадны түн­шүүд зугтаад байна” гэсэн зүй­лийг бодит байдал дээр хэлж байгаа юм. Н.Батбаяр сайдыг ажлаа өгчихвөл “Мон­голын рейтинг бага ч гэсэн өсөхөөр байна” гэдгийг өмнө нь Сангийн сайдаар ажил­лаж байсан хүмүүс болон турш­лагатай улстөрчид хэ­лээд байгаа. Хэвлэлээс харж байхад олон улсын бай­­гууллагынхан уулзалт хий­хээр ирэхэд “Эдийн засгийн алуурчид сайн байцгаана уу” гэж мэндэлдэг хүнд ямар хөрөнгө оруулагч итгэж мөн­гөө өгөх юм бэ. Эрх баригчдын зү­гээс “Гудамж, талбай янзалж, цэцэг ногоо тарьж байна” гэх зүйлсийг хэлээд байна. Энэ Эдийн зас­гийн хөгжлийн сайдын хийх ажил биш л байх­гүй юу. Эдийн засгийн нэгдсэн бодлого, өгөөжтэй төсөл хөтөлбөрийг дэмжих болохоос “Чингэс бондын мөнгөөр цэцэг тарина. Гудамж зас­на, энэ мөнгийг нь би шийд­нэ” гээд дараад хэвтээд байж боломгүй байгаа юм. Ухаандаа анх бодлогын их том ажил хийнэ гэж энэ бондын мөнгийг батлуулж авсан гэдгээ санах хэрэгтэй. Үнэндээ өнөөдөр Эдийн зас­гийн хөгжлийн сайд бус эдийн засгийн саад болоод байна гэдгийг залуус шог хошин байдлаар хэлээд байна.

-Та твиттер хуудаснаа “ЭЗЭН 100 хөтөлбөр хэ­рэгж­сэнээр талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ” хэмээн бичсэн байсан. Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрт найдлага тавих­гүй байна уу даа?

-Уг нь 100 хоногийг үр дүнтэй болгохын тулд Засгийн газар энэ асуудлуудаа эрэм­бэлэх байсан юм. Гэтэл лоо­зонгийн чанартай хөтөлбөр бат­­лаад “100 хоно­гийн до­тор эдийн засгийн янзтай сайхан болгоод өгье” гэж эрх баригчид амласан. Тэдэнд 60 гаруй хоног л үлдээд байна. ЭЗЭН 100 хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш миний л мэдэхийн эдийн засгийн эерэг өөрчлөлт гарсангүй. Оюутолгой компани ажилчдаа хэдэн зуугаар нь халсан бол, иргэний нисэхийн Изинис эйрвиз компани дампуурлаа зарласан. Хамгийн ноцтой нь олон улсын байгууллага манай зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж байсныг “-” буюу эрсдэлтэй болгосон. Энэ нь цаашид гаднаас авсан олон зээлийн эргэн төлөгдөх хүү нь өснө гэсэн үг. Уг алдагдлын эрсдэл нь хэд байх вэ гэдгийг бид тооцох шаардлагатай. ЭЗЭН 100 эхэлснээр юу болов, ийм л зүйл боллоо. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна. Ард түмэн үнэхээр үгээ хэлж байна л даа.

-Ардын нам, Ардчилсан намын улс төржилт хэ­рээс хэтэрлээ. Хоёр нам хөтлөлцөөд алхаж чаддаггүй юм аа гэхэд зэрэгцээд эдийн зас­гаа дэмжихийн төлөө хамт яваад байж болдоггүй юм уу?

-Бидний зүгээс эрх баригч­дад “Манайхны үгийг хүлээж авч засах зүйлээ засаад яваач дээ” гээд байгаа. Хоёр жил ингэж хэллээ. Тэгэ­хээр өөдөөс “Ардын нам чөдөр тушаа боллоо. Улс төржүүлж байна” гэдэг ганц л зүйлийг ярьдаг. Бидний зүгээс эдийн засгаа сэргээ, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүл, ам.долларын хан­шаа буулга гэдэг. Үнэндээ бид энэ асуудалд оръё гэсэн ч хөшүүрэг байхгүй. Эрх ба­риг­чид хэвлэл мэдээллийг, хууль хяналтынхныг мөн л барь­чихсан. Тийм боло­хоор тэд хийх зүйлээ хий­гээд явах ёстой. Түүнээс бид саад болоод, хорлон сүйтгэх террорист ажиллагаа явуулаад байгаа юм биш. Ерөнхий сайд ийм л байдлаар биднийг ярьдаг. Террорист зүйл хийлээ гэх юм. Тийм боломж нь ч бидэнд байхгүй. Тэгээд ч бидний зорилго биш. МАН, АН-ын эдийн засаг гэж байхгүй. Ардчилсан намынхны зурагдсан пянз шиг байнга хэлдэг үгсэд нь иргэд итгэхээ ч больчихлоо. Иргэдийн зүгээс “Чадах юм бол энэ Засгийн газар юм хийгээч ээ” л гэж байна.

-Д.Эрдэнэбат гишүүн “Ар­дын намынхан хүн огц­руу­­лахаас өөр ажил алга. Дараа нь хэнийг огцруулах юм бүү мэд” гэж чуулган дээр хэлсэн. Дараагийн огцруулахаар өргөн барих сайд хэн байх вэ?

-Болохгүй байгаа хүмүүс­тэй хариуцлага тооцож тэмцэл­гүй яахав. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ. Манай бүлгийн зүгээс Ухаалаг төр, Шилэн данс, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн санаачилгыг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ш.Түвдэндорж гишүүнийг сай­даар томилох болсон уг асуудал дээр хориг тавих болов уу гэж харж байна. Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшин хоёр удаа төрийн тэргүүнээр сонгогдсон. 2013 онд Ерөнхийлөгч болохдоо “Бид тулгын гурван чулуу болно” гэдгээ хэлж байсан. Тулгын гурван чулуу болсон уу, үгүй юу гэдгийг одоо л хармаар байна.


Онцлох нийтлэлүүд