Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn
Улс төр
2021.10.11 04:10

О.Цогтгэрэл: Ардчилсан нам дахиад л ялагдал хүлээх нь илт боллоо


УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т боллоо.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны сонгогчид оролцож, саналаа өгөв. 22 цаг санал хураалт дуусахад сонгуулийн ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 34 хувь, харин 28 дугаар тойрог буюу СХД 39 хувьтай байв. Ингэснээр энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүслээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл цахим хуудсандаа "АН-ынхан тал талдаа эрвийх дэрвийхээрээ зүтгэн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцлоо. Гэвч сонгуулийн дүн хараахан эцэслэгдээгүй, ирц хүрээгүй ч дахиад л томоохон хэмжээний ялагдал хүлээх нь илт боллоо. Ардчилсан нам иж бүрэн шинэчлэлийг цугтаа хийх шаардлага аль хэдийн өнгөрснийг ийнхүү гурван сонгууль дараалан харуулав. Эрх баригчдын эрээ цээргүй үйл ажиллагаа, бүтэлгүйдэлд дургүйцэж байгаагаа, тэдэнд, төрд итгэх итгэлээ өдөр бүрээр гээж байгаагаа иргэд ирцээрээ харууллаа.

АН-ын нэр дэвшүүлэлт, сонгуульд бэлтгэх ажлуудад оролцох бололцоо бүрдээгүй ч намынхаа нэрийн төлөө цөөнгүй хоногт хамтдаа зүтгэсэн намын гишүүд дэмжигчид, намын аппаратынхан, тэр тусмаа СХД, Хэнтий аймгийн намынхандаа баярлалаа.

Төрийн бүхэл бүтэн аппарат, сүлжээний эсрэг, тарж хуваагдсан намаа эвлэрүүлэхийн төлөө золиос гарган зоригтойгоор өрсөлдсөн нэр дэвшигчдэдээ, Үүл баатартаа, асуудал энэ чигээр ужгирвал АН-д халтайг ойлгон, эвлэрэл, нягтралын талд зогсож, нэр дэвшигчдийнхээ кампанит ажлыг чадлаараа удирдсан М.Тулгат, Ч.Өнөрбаяр тэргүүтэй нөхдөдөө баярлалаа.

Дараа, маргааш гэж хойшлуулалгүй даруйхан намынхаа шинэчлэлийг цугтаа хийцгээе, АН-ынхан. Дараагийн сонгуулиудад энэ мэт муу түүхүүдээ өөрчилж, эв нэгдэл, эрч хүч, илүү том зорилгоор зэвсэглэн орцгооё, эрхэм журмын нөхдөө. Хувийн жижиг эрх ашиг, асуудлуудаа хойш тавиад хурдхан ажилдаа, шинэчлэлийн үйл хэрэгтээ оролцоцгооё, АН-ын залуус аа" гэжээ.

Нөхөн сонгуулийн ирц хүрээгүй ч урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 3544, 28 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Үүл 4925 санал тус тус авчээ.

Онцлох нийтлэлүүд