Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn
Соёл урлаг
2022.06.20 03:06

О.Чимэдцэрэн: Нүүрсээр зурах нь илүү амттай санагддаг DNN.mn


Зураач О.Чимэдцэрэнтэй ярилцлаа.


-Та хэзээнээс зурж эхэлсэн бэ?

-Багаасаа зураг зурах дуртай, гадаа тоглодоггүй, цөөн найзтай хүүхэд байсан. Арван жилдээ шугам зургийн хичээлдээ дуртай, архитектурч болно гэж боддог байлаа. Тэгээд мэргэжлээ сонгоход хоёр сонголт байсан, архитектурч эсвэл зураач, бодож байгаад зураач мэргэжлийг сонгосон.

-Зураач болоход гэр бүлийн орчин нөлөөлсөн үү?

-Манай гэр бүлд зураач, урлагийн хүн огт байхгүй. Одоо бодоход их сонин санагддаг. Хэн ч зур гэж хэлээгүй байхад өөрөө дурлаад зураад л байсан /инээв/.


-Таны урланд ихэвчлэн хөрөг зураг харагдаж байна. Яагаад хөрөг зурах болсон бэ?

-Хамгийн анх аравдугаар ангидаа эмээгийнхээ хөргийг зурсан. Тэр үедээ их төстэй санагдаж, урамшаад их сургуульд хөрөг зургийг илүү судалж суралцаж эхэлсэн.

-Яагаад нүүрсээр зурдаг юм бэ?

-Нүүрсээр зураг зурах илүү амттай санагддаг. Би хар зурагт дуртай, өнгөөр ч гэсэн зурдаг л даа. Гэхдээ хар зурагтаа илүү дурлаж зурдаг. Анхлан суралцагчид харандаагаар зурж эхэлдэг. Харандаа гарын ур чадварыг сайжруулдаг. Харандаагаар зураад тодорхой хэмжээний ойлголт, суурьтай болсны дараа нүүрсээр зурахад тохиромжтой байдаг.

-Нүүрсний нунтгаар зурна гэсэн үг үү, зориулалтын хэрэгсэл байна уу?

-Шахаад бэхжүүлсэн, зураг зурахад зориулсан шатаасан мод байдаг.

-Хөрөг зураг зурахдаа хүнийхээ ерөнхий төрхийг гаргахад юу чухал вэ?

-Хамгийн эхэнд хэлбэр, дүр төрх, түүнийгээ дагаад гэрэл сүүдрийг ойлгосон байх ёстой. Тухайн хүнийг зурахдаа маш сайн ажиглах хэрэгтэй. Донж, төрх давуу талыг нь харсны дараа жинхэнэ тэр хүнийг зурж чадна. Зүгээр хараад дуурайлгаад, адилхан зураад л байвал гурвалжин, дөрвөлжин дүрс зурж байгаагаас ялгаагүй.

-Урын сандаа хэд орчим уран бүтээлтэй вэ?

-Одоохондоо би өөрийгөө уран бүтээл хийсэн гэж хэлэхгүй. Тодорхой хэмжээнд бага багаар ур чадвараа хөгжүүлээд л явж байгаа. Яг тэдэн бүтээлтэй гэж хэлж чадахгүй байна.

-Уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд юу хүргэхийг хүсдэг вэ?

-Өөрийн дотоод мэдрэмжээ л илэрхийлдэг. Жишээлбэл, “Цаг хугацаа” гэдэг бүтээл байна. Энэ бүтээлээрээ дамжуулж залуу ч бай, хөгшин ч бай цаг хугацаагаа хайрлаач ээ гэж хэлэхийг зорьсон. Миний хувьд аав болсноосоо хойш цаг хугацааны үнэ цэнийг илүү мэдэрч байгаа. Өөрийн цагаа их үнэлдэг болсон. Залуучууддаа ч бас цаг хугацаагаа үнэлээрэй, та л өөрийн цагийг үнэлэхгүй бол өөр хэн ч үнэлэхгүй гэж хэлмээр байна.


-Өөрийн дотоод мэдрэмжээ уран бүтээл болгон гаргасан байна. Таны хувьд мэдрэмж гэж юу юм бэ?

-Би бас өөрийн мэдрэмжээ гайхаад байдаг /инээв/. Заримдаа би яаж энэ зургийг бүтээв гэж боддог.

-Таны уран бүтээлээ хийх хүсэл, онгод яг ямар үед төрдөг вэ?

-Яг тийм үед зурах онгод ордог гээд хэлэхэд хэцүү. Яах вэ, зарим үед тохироо нь бүрдээд сайхан зураг гаргадаг, зарим тухгүй, түгшүүртэй үед төвлөрч өгдөггүй. Гэхдээ бас би төвлөрөхгүй байна гээд шалтаг тоочоод байж болохгүй. Би зураачаас гадна дизайнерын ажил хийдэг. Төвлөрч чадахгүй байгаа үедээ тэр ажлаа хийдэг.

-Нэг уран бүтээл бэлэн болоход ямар нэг хугацаа заадаг уу?

-Тодорхой ажил авсан бол тэр хугацаандаа дуусгадаг. Хүмүүс халтуур гэж нэрлэдэг, би тэгж ярих дургүй, би халтуур хийдэг хүн биш. Зүгээр л чаддаг зүйлээ үнэлүүлж байгаа хүн. Ямар ч ажил авсан миний архивт үлдэх, миний бүтээл гэж ханддаг. Яг өөрийнхөө тусад нь авч үзэж байгаа бүтээлүүддээ хугацаа заадаггүй, мэдрэмжээрээ л дуусгачихдаг.

-Ямар зургийг хамгийн удаан хугацаанд зурсан бэ?

-Хамгийн том зураг болох “Үр”-ийг хоёр улирал зурсан. Ямар нэг зүйлийг хараад, дуурайгаад зурж байгаа зүйл биш учраас бодох, эргэцүүлж удаан хугацаа зарцуулах үе олон байдаг.

-Ирээдүйг хэрхэн харж байна?

-Энэ байдлаараа илүү ахиц дэвшилтэй явна гэж боддог. Их мөнгөний хойноос ч юм уу тийм зорилго байхгүй, яг өөрийнхөөрөө уран бүтээлээ хийгээд л явна. Хамгийн ойрын зорилго бол анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргах, цааш төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана даа.

-Уран зургийн сургалт хичээллүүлдэг гэсэн үү, сурагчдаа ямар чадварт сургахыг зорьдог вэ?

-Урлангийнхаа хажууд сургалт ажиллуулаад хагас жил гаруй болж байна. 20-иод сурагчтай, би сурагчдадаа суурь мэдлэгийг олгодог, дотор нь нэг гоё хүсэл, мэдрэмж байгаад түүнийгээ хөгжүүлмээр байна гэвэл зөвлөгөө өгөөд явдаг.

-Ер нь зураг зураад л байх чухал юм уу?

-Би зураад л байдаг, гэхдээ маш олон юмыг боддог. Чөлөөтэй үедээ их эргэцүүлж байх чухал. Байнга зурлаа гээд гар хөгжихгүй, хүн оюун санаагаа хөгжүүлж байж цааш явна. Хүн завгүй хөдөлмөрлөх чухал, гэхдээ зарим үед анзаарахгүй хөдөлмөрлөөд байдаг.

-Дараагийн уран бүтээлүүдээ төлөвлөсөн үү?

-Би заавал олон материал цаас гарзаддаггүй, эхлээд таблетдаа зурж үздэг. Дараагийн уран бүтээлүүд санаа боловсруулалтын үедээ явж байна.

-Та сүүлд “Тамгагүй төр” жүжгийн зураг дээр ажилласан байсан...

-Тийм ээ, Монгол Улсын ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн жүжгийн зохиолд ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Зурж байхдаа маш их баярласан.



А.ГАНТУЯА

Н.МӨНХБОЛОР

Онцлох нийтлэлүүд