Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрчээ DNN.mn ​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв "Хөгжлийн банк"-ны гэм буруугийн шүүх хуралдаан 31 дэхь өдрөө үргэлжилж байна DNN.mn Монголын 19 бөх Бишкекийн дэвжээнд барилдана DNN.mn Доктор Ариэль Ахэрн: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь үр дүнтэй DNN.mn Гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn “Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний чуулган-2023” DNN.mn Хүүхдийн баяраар хүүхдүүдэд AR санамжтай, QR кодтой бугуйвч тараана DNN.mn Өнөөдөр олон улсын энхийг сахиулагчдын өдөр DNN.mn Хүүхдийн төлөө санд 11 тэрбум төгрөг төвлөрчээ DNN.mn ​“Тэргэнцэр минь баяртай” DNN.m ТБХ: 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв "Хөгжлийн банк"-ны гэм буруугийн шүүх хуралдаан 31 дэхь өдрөө үргэлжилж байна DNN.mn Монголын 19 бөх Бишкекийн дэвжээнд барилдана DNN.mn
Гадаад
2023.05.19 06:05

“Патриот” систем “Кинжал” пуужинг устгажээ DNN.mn

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчин энэ сарын 4-ний шөнө Оросын хэт авианы гэх дуунаас хэт хурдан пуужингуудыг Киевийн тэнгэрт сөнөөсөн гэх мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан. Энэ тухай энэ сарын 6-нд Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Николай Олещук албан ёсны мэдэгдэл хийжээ. Тэрээр, “Украины ард түмэнд түүхэн үйл явдал болсоны баяр хүргэе! Тийм ээ, бид Путины “хосгүй” Кинжалыг буудан унагасан!” гэжээ.

Генералын хэлснээр эдгээр пуужинг Америкийн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар устгасан байна. Мөн “кинжал” пуужинтай хамт устгагдсан “Х-47” пуужинг Оросын “МиГ-31К” байлдааны онгоц өөрийн нутаг дэвсгэрээс харвасан гэдгийг Олещук онцолсон байна. Энэ тухай яагаад ингэж оройтож мэдээлж буйг “Украины дайсан ашиглаж болох мэдээллийг эрт мэдэгдэх шаардлагагүй” гэж анхааруулжээ. Энэ нь Украин Путины эхний “кинжал”-ыг устгасны дараа чимээгүй байж байгаад дараа нь нэгэн зэрэг зургааг устгасныг хэлж буй юм байна.

Киев рүү довтолсон Оросын 18 пуужинг бүгдийг нь устгах явцад Украины “Patriot” зенитийн пуужингийн системийн хоёр хэсэг бага зэрэг гэмтсэн ч энэ нь бүхэл бүтэн цогцолборын байлдааны хүчин чадалд нөлөөлөхгүй гэж “CNN” Америкийн албаны хүмүүсээс эш татан мэдээлжээ. Оросын Батлан хамгаалах яам “Patriot”-ын бүхэл бүтэн цогцолборыг бүрэн устгасан гэж мэдээлсэн бол цэргийн шинжээчид Оросын сөнөсөн пуужингийн хэлтэрхий “Патриот” систем дээр унасан байх магадлалтай гэж дүгнэсэн байна.

Онцлох нийтлэлүүд