Спорт
2014.08.04 01:08

Пол Жорж АНУ-ын шигшээг орхилоо

Энэ сарын 30-наас ирэх есдүгээр сарын 14-ний өдрүүдэд Испани улсад эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн ДАШТ болно. Үүнтэй зэрэгцэн улс орны шигшээ багууд бэлтгэлдээ базааж буй. 

Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн орой (08.01) Лас-Вегас хотын "Thomas & Mack" ордонд АНУ-ын шигшээ багийн ДАШТ-ий өмнөх сүүлчийн нээлттэй бэлтгэл болсон юм. Энэ үеэр "Индиана Пэйсерс" багийн тоглогч Пол Жорж бэртэл авчээ. Тодруулбал тоглолтын дөрөвдүгээр үе эхлээд удаагүй байхад Пол Жорж Жеймс Харденыг довтлох үеэр хамгаалалт хийж байгаад хүндээр бэртсэн бөгөөд тэр даруйд тоглолтыг зогсоосон байна.

Пол Жорж одоогоор хэдэн сарын турш талбайд гарах боломжгүй болсон бөгөөд түүний оронд хэн нэгнийг дуудах нь тодорхой боллоо. 

М.Эрдэнэ


Онцлох нийтлэлүүд