Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn
Соёл урлаг
2014.07.18 11:07

Пол Уолкэр

Өнгөрсөн оны 11 дүгээр сард автомашины ослоор амиа алдсан жүжиг­чин Пол Уолкэрийн сүүлийн ярилц­лагыг та бүхэнд сонирхуулж байна. Дөнгөж 40 насандаа хорвоог орхисон тэрээр жүжигчин төдий­гүй хүнийхээ хувьд ч тун үлгэр жишээ нэгэн байсан гэдэг. Пол нас барахаасаа өмнө хэд хэдэн киноны зураг авалтыг дуусгаад байсны нэг нь энэ оны дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн Brick Mansions юм.

-Удахгүй үзэгчдийн дур­тай Галзуу Хурд киноны 7-р анги гарах гэж байна? Кино маань цааш үргэлжлээд олон анги гарах уу?

-Магадгүй ээ. Бид нар хоорондоо наргиа болгож Галзуу Хурд-ын 66-р анги дээр ингэнэ шүү, тэгнэ шүү гээд л хөгжилдөж ярьдаг юм. Цаашаа үргэлжлэхийг үгүйсгэхгүй л байна.

-Охиныхоо талаар яриач. Аав байх ямар байна?

-Охин маань надтай хамт амьдарч байгаа. Бид хамтдаа хооллоно, цагийг зугаатай өнгөрөөнө. Охины маань най­зууд Хавайгаас ирж, бид хамтдаа зоогийн газарт хооллосон. Үнэхээр сайхан байсан шүү.

-Та охиныхоо нэрийг гар дээрээ шивүүлсэн хараг­дана. Хаа явсан газраа нэрийг нь хараад охиноо санаж байх нь. Таныг өсвөр насны охинтой хүн гэж итгэхийн аргагүй.

-Охин маань одоо яг л шилжилтийн насандаа яваа. Надтай хамт байгаад нь би үнэхээр их баярладаг. Сайн ч охин. Хамтдаа бид олон зүйлийн талаар ярилцдаг. Тухайлбал, миний ажиллаж байгаа кино төслүүдийн талаар ч юмуу. Энэ кинонд тоглох уу яах уу гээд бид хоорондоо ярилцдаг. Ганц хоёр жилийн дараагаас эхлээд үеийнхээ хөвгүүдтэй болзож эхлэх байх. Тийм болохоор би охинтойгоо аль болох хамт байхыг хичээдэг. 

-Brick Mansions кинонд та саяхан тоглолоо. Ямар байв?

-Гэмт хэрэгтнүүдийн араас хөөцөлдсөн цагдаа нар, машин, охид, буу зэвсэг гээд л тулаант төрлийн кинонд байдаг бүхэн энд гарна. Гэхдээ энэ кино утга агуулгын хувьд улс төрийн гэхээр асуудлыг илүү хөндсөн. Би кино зохиолоо уншаад л шууд тоглох ёстойгоо ойлгосон. Дээврээс үсэрч буугаад, машинаар уралдах зэрэг хэсгүүд нь надад тун ойр байсан. 

-Найруулагчийнхаа талаар яривал?

-Тэр үнэхээр шаргуу, хөдөлмөрч бас бүтээлч хүн. Ямар нэг зодоон тулааны хэсгийн зургийг аваад бүгд л сайхан боллоо гэж байхад тэр ганцаараа дахиад зургийг нь авах хэрэгтэй гэж хэлдэг. Тийм л шаардлага өндөртэй хүн дээ. 

-Энэ киноноос хамгийн их таалагдсан зүйл гэвэл?

-Хамтран тоглогч Францын жүжигчин Дэвид Бэлл надад их таалагдсан. Би өмнөх киног нь үзчихээд “Энэ залуу ч ёстой нэг болгож тавьдаг юм байна” гэж бодсон. Тиймээс түүнтэй хамтрахад үнэхээр сайхан байлаа.

Кино зураг авалтынхаа үеэр өгсөн энэ ярилцлага түүний хамгийн сүүлчийн ярилцлагуудын нэг байсан бөгөөд нас барснаас нь хойш тус кинонд хамтран ажилласан багийнхан нь түүнийг үнэхээр их үгүйлж байгаагаа хэлжээ. Тэдний нэг хамтран тоглосон, хип хоп дуучин RZA юм.

-Сонин юу байна даа?

-Сайн, баярлалаа. Гэхдээ заримдаа гэнэт л Полын тухай бодож, бидэнтэй хамт байхгүй байгаад нь харамсах юм. Бид энэ кинонд хамтарч тоглоод ямар сайхан байлаа. Даанч хийсэн бүтээсэн бүхнийг нь ярьж байгаа тэр хүн хамтдаа байхгүй бол ямар хэцүү байдгийг одоо л ухаарч байна.

-Полтой ажиллахад ямар байсан бэ? Юуг нь чи их дурсаж байна?

-Тэр үнэхээр эрч хүчтэй хүн байсан. Хүн бүхэнд инээмсэглэл бэлэглэдэг тийм л хүн. Полтой төдийгүй түүний хамтрагч нартай танилцсан нь миний хувьд азтай завшаан. Бүгд тун сайн залуус. 

-Энэ киног Францын District B13 киноноос санаа авч хийсэн. Өмнө хийсэн бүтээлийг Америк хөрсөнд буулгахад ямар байв?

-Энэ киног болж өгвөл бүтээсэн хоёр төрлийг хоёуланг нь кино цуглуулгандаа байлгахад гэмгүй. Үзэгчдэд таалагдах нь гарцаагүй.

Brick Mansions (Warner Bros Pictures)


2018 он Дэтройт хот. Цагийн сайханд орон сууц байсан барилга байшин өдгөө хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн орогнох байр болжээ. Гэмт хэргийг хянаж чадахаа байсан цагдаагийнхан хотын бусад хэсгийг хамгаалахын тулд энэ хэсгийг тойруулан хана босгожээ. Өмнө ял эдэлж байсан Lino-гийн найз бүсгүйг хар тамхины наймаачин Tremaine барьцаалснаар зүсээ хувиргасан цагдаа Damien-ий тусламжийг авахаас аргагүйд хүрнэ.

We Bought a Zoo (20th Century Fox)


Бэлэвсрээд удаагүй байгаа Benjamin амьдралаа шинээр эхлэхийн тулд шинэ байшин худалдан авахаар шийднэ. Охинтойгоо хэд хэдэн байшин үзсэн боловч санаанд нь таарах байшин олдсонгүй. Эцэст нь хуучны нэгэн байшин олсон нь олон жилийн өмнө ажиллаж байгаад хаагдсан амьтны хүрээлэнтэй байв. Охинд нь энэ байшин таалагдаж байсан ч өсвөр насны хүүд нь таалагдсангүй. Гэсэн ч тэд байшинг худалдан авч амьтны хүрээлэнг дахин нээдэг.

Howling  (CJ Entertainment)


Гуяндаа нохойд хазуулсан хохирогчдын цогцос ар араасаа олдож эхлэв. Ямар ч хурууны хээ үлдээдэггүй гэмт хэрэгтнийг олохоор мөрдөгч Sang-gil, Eun-young нар эрлээ эхэлнэ. Гарсан хэргүүд дэндүү ээдрээтэй, сэжүүр гэх зүйлгүй тул мөрдөгч нар дээд удирдлагадаа тайлагналгүйгээр өөрсдийн арга барилаар хэргийг мөрдөхөөр болно. Зэрлэг балмад хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг тэд барьж чадах болов уу?

Эдгээр киног монгол дуу оруулалттайгаар Юнивишний Hollywood Box-оос хүлээн авч үзээрэй.

Онцлох нийтлэлүүд