Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
Онцлох нийтлэл
2015.04.13 10:04

П.Нямдаваа: Улаанбурхан, вакцинаас хоцорсон эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна

Эрүүл мэндийн сайд асан, академич П.Нямдаваатай ярилцлаа.

-Улаанбурхан газрын хөрснөөс арчигдах ээлжээ хүлээж байгаа гэж та бич­сэн удаатай. Гэтэл нөгөө арчигдаж байгаа өвчин Мон­голд олон тоогоор илрээд байна. Үүнийг вирус судлаачийн хувьд ямар шалт­­гаантай гэж харж байна вэ?

-Ганцхан манайд ч биш дэлхий дахинд улаанбурханыг устгах гээд байгаа юм. АНУ энэ өвчний тахалт тархалтыг таслан зогсоосон улс. Манайх бол тийм батламжаа өнгөрсөн жил авсан. 2012 оноос хойш улаанбурхан гараагүй. Энэ өвчин гаралгүй, оношлогдохгүй 12 сараас дээш болсон бол ийм батламж олгодог. Би бол ДЭМБ-ын Бүсийн хэмжээний улаанбурхан өвчнийг уст­саныг баталгаажуулах хо­рооны гишүүн. Долоо хоно­гийн өмнө Макаод болсон хуралд оролцоод ирлээ. Тахалт тархалтыг таслан зогсоосон оронд нэг хэсэгтээ улаанбурхан гарч болох юм. Яагаад гэвэл хөрш зэргэлдээ өвчтэй орноос халдвар дамжиж болно. Дэлхий дахинд устсаны дараа л тэр өвчин ахиж гарахгүй байж болно. Уг нь гарахгүй бол сайн ч энэ цочирдмоор асуудал биш. Яагаад гэхээр 2013-2014 онд манай бүсэд маш их өвчлөл гарсан. Урд хөршид жилдээ 40-50 мянган хүн сүүлийн хоёр жилд бүртгэгдэж байна. Австрали, Солонгосгэх мэт улсууд бас устгасан боловч аль алинд нь мөн л 1000-2000 тохиолдол бүртгэгдсэн. Устгасан гэж хүмүүс ойлгоод байгаа ч тархалтыг зогсоосон гэдэгт манай улс ордог юм. Сая надад ирсэн мэдээллээр 615 сэжигтэй тохиолдол илэрснээс 190 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна. 190 гэдэг бол огт бүртгэгдэхгүй байснаа илэрч байгаа нөхцөлд бол их л тоо. Зургаан сартайгаас гучаад насны хүмүүст өвчин илэрсэн байна. Вакцинаас хоцорсон аль эсвэл дутуу дархлаажсан хүүхдүүдийг түүж өвчлүүлж байна. Бид энэ өвчнийг гаднаас орж ирсэн гэж үзэж байна. Генийн хэлбэрийг нь тодорхойлж үзэхэд Хятад улсад давамгайлж байгаа Н1 гентип давамгайлаад байгаа юм л даа.

-Вакцин тариулах насанд хүрээгүй хүүхдүүд нийт өвчлөгчдийн 40 гаруй хувь байсан. Ийм тохиолдолд яах вэ. Вакцин хийх насыг нь наашлуулах уу. Уг нь та бүхний судалгаагаар есөн сартай болон хоёр настай хүүхдүүдэд вакцин тарих нь хамгийн үр дүнтэй гэж үзсэн байна лээ?

-Энэ болбас л шинэ үзэгдэл. Вакцинаар өвчлөлийн тархалтыг зогсоосон гэж үзэж байгаа улсуудад бас өвчлөгчдийн тал хувь нь вакцин тарих наснаас доош байгаа юм.

Зарим оронд улаан­бурханаас сэргийлэх эхний тунг 12 сартайд нь тарьдаг. Бид ДЭМБ-ын байгууллагын зөвлөмжийг л харгалзана шүү дээ. Тэр үед13 дахь сард анхны тунг хийх заалттай байсан. Энэ вакциныг бид 1972 оноос тарьж эхэлсэн л дээ. 1977-1978 ондөвчилж байгаа хүүхдүүдийн 70-80 хувь нь арванхоёр сараас доош байсан юм. Бид 1980-аад онд судалгаа хийж үзээд ДЭМБ-ын зөвлөмж болгосон насыг наашлуулсан. Түүний дараа манай судлаачийн хийсэн ажиглалтаар өөрөө улаанбурханаар өвдсөн ээжийн хүүхдэдээ дамжуулах дархлаа нь арай хүчтэй байдаг.8-9 сар хүртэл нь хамгаалдаг. Гэтэл улаанбурханаар өвдөөгүй, дархлаажуулалтын вакцин хийлгэсэн эхийн дархлаа арай сул байгаа юм л даа. ДЭМБ-ын хурлын үеэр энэ тухай бас ярьсан. Өвчлөл гарч байгаа үед голомтонд зургаан сартайгаас нь таръя гэж тогтсон юм.ЭМСЯ-д Дархлаажуулалтын үндэсний хороо энэ асуудлыг эцэслэн шийднэ. Яваандаа вакцин хийдэг хугацаагаа өөрчилж магадгүй. Гэхдээ нэмэлт судалгаа хэрэгтэй. Товлолыг нэг удаагийн өвчлөлөөр өөрчилж болохгүй. Товлол Засгийн газраар орж батлагдах ёстой. Бас нэг аюул байгаа нь вакцины товлолыг байн байн өөрчлөөд байх юм уу хэн нэгний дураар цоо шинэ вакцин оруулаад байх юм бол осолтой учраас Дархлаажуулалтын хуулийг ингэж чангалсан юм. Байнгын вакцинжуулалт оруулах эсэхийг УИХ шийднэ. Ямар товлолоор хийхийг Засгийн газар шийднэ.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхээс айж эмээдэг, эргэлзэх нь их болсон. Вакцин тариулсны улмаас хохирсон гэгдэх хүмүүсийн мэдээлэл ч энд нөлөөлсөн байх. Ер нь вакциныг ямар ч хор нөлөөгүй болгож болдоггүй юм болов уу?

-Буруу сурталчилгаа энд нөлөөлсөн байж магадгүй. Хүн болгон огт өөр генетик тогтоцтой учраас вакцинд сул хариулдаг ганц нэг тохиолдол бий. 50 мянган хүүхэд вакцин тариулахад ганц нэг хүүхдэд хүндрэл өгсөн. Яахав вакцины хадгалалт, тээвэрлэлтийн алдаанаас хүндрэл өгч болно. Гэхдээ судалж үзэхэд вакцины хүндрэл гарсан хүүхэд удамшлын дархлааны дутагдалтай байсан. Хүн болгоны удамшлын төрхийг тогтоож байж, вакцин хийнэ гэвэл асар үнэтэй учраас ингэж байгаа улс дэлхийд үгүй. Вакциныг огт хүндрэлгүй болгох арга байхгүй. Хэт урвал өгдөггүй вакцин таривал дархлаа үүсэхгүй шүү дээ. Барууны орнууд үүнийг яаж шийдэж байна гэхээр эцэг, эх өөрөө тариулах эсэхээ шийддэг. Гэхдээ нэг онцлог бий. Вакциныг ямар ч оронд төсвийн мөнгөөр эсвэл даатгалаар хийдэг. Вакцин хийлгэх эсэхээ эцэг эх шийднэ. Гэхдээ вакцин хийлгээгүйн улмаас хүүхэд ньөвдвөл бүх зардлыг нь өөрсдөө төлдөг. Тийм л зам бий. Манай хүмүүсийн мэдээлэл сайжирсан учраас албан журмын юманд дургүй болчихжээ. Өөрсдөө л шийдэг. Манайхан гадагшаа явахад улаанбурханыг устгасан Америк зэрэг газраас шаардлага тавьдаг. Танай улсаас манайд амьдарч байгаа хүүхэд вакцин тариулсан гэрчилгээ байхгүй бол бид сургуульд авахгүй гэдэг. Бас эцэг эх өөрийн хариуцлагатай байх ёстой. Вакцин хийсэн эсэхийг ч мэдэхгүй явна гэдэг дэндүү хариуцлагагүй асуудал.

-Өмнөд хөршөөс улаанбурхан авсан гээд л байна. Улаанбурханаас гадна гахай, тахианы томуу, элдэв цар тахал ч орж ирэх боломжтой шүү дээ. Энд эрүүл мэндийн байгууллагууд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?

-Эрүүл мэндийн сал­барынхан юу хийж байгааг би мэдэхгүй. Эмнэлэг бүхнээс хамгаалж чадахгүй. Шувууны томуу энэ тэр орж ирэхгүй байгаа нь монголчуудын амьдралын хэв маягтай холбоотой. Манайхан нэг их шувуутай нялуураад байдаг улс биш. Тийм учраас гайгүй юм шиг байгаа юм. Шувууны томуу Хятадад зөндөө л гарлаа. Амьд шувуу зардаг зах дээрээс түүхий мах битгий ав гэж зөвлөж байгаа юм л даа. Манайхан бол болсон мах ч авахгүй.

-Сүүлийн үед манайхан ч тахианы мах их идэх болсон. Урд хөршид хямд байна гээд Хятадаас тахианы мах зөөдөг хүмүүс олон байдаг?

-Тахианы чанасан маханд юу ч байхгүй. Чанахад вирус байсан ч үхчихнэ. Хятадаар явж үзсэн бол амьд шувууг алаад махыг нь шууд өгдөг үйлчилгээ байдаг. Шинээр нь худалдаж байгаа гэсэн үг. Манай шинэ хонины шөл гэдэгтэй ижил утгатай.Тэрүүгээр бүү яваач гэж байгаа юм. Болгосон тахиа, гахайны мах бол гэмгүй. Улаанбурхан амьтнаас халдахгүй. Улаан­бурханы вирусийг хадгалдаг амьтан байхгүй. Зарим оронд бага насны хүүхэд хил нэвтрүүлэхдээ халууныг нь үздэг журам бий. Манайх бол Хятад, Оростой найрамдлаа сайжруулах гэж байгаа учраас иймэрхүү шаардлага тавьдаггүй. Улаанбурхан өвчин гарна гэдэг тахал гарсантай адил. Энэ чинь гарахаа байсан өвчин тохиолдоод байна. Тийм учраас энд онцгой анхаарах учиртай. Уг нь хилээр нэвтэрч байгаа улсаас “Улаанбурханы тарилга хийлгэсэн үү” гэж асууж болох талтай. Тэр мэтийн юм жижигхэнд тооцогдож ирлээ. Анх цагаан сарын үеэр энэ өвчин орж ирсэн байж магадгүй. Хятадаас хүн оруулахгүй байж болохгүй. Хятадад явж байхдаа айл хэсч хэрэггүй. Жаахан хүүхэдтэй айлын хүүхэд туурсан байвал бушуухан холдох хэрэгтэй. Улаанбурхан саарсшиг үхлийн хувь өндөртэй биш учраас манайхан нэг их тоодоггүй тал бий. Хамгийн ноцтой юм бол бага насанд тохиолддог өвчин нас өндөрсөх тусам хүндрэл ихтэй. Нэг аймгийн нэгдсэн эмнэлэгт манайхан шалгалт хийхэд гэр бүлийн гурван хүн тууралттай байсан. Нөгөө улсуудыг эмч нар Эритромицины хордлого гэж хэвтүүлсэн байгаа юм. Улаанбурханы тархалтыг зогсоосон гэдгийг манай эмч нар устгасан гэж ойлгодог.Энэ өвчин ахиад гарахгүй болсон гэж хүлээж авдаг. 1987 оноос улаанбурханы вакциныг хоёр удаа хийдэг болсон. Үүнээс өмнө нэг удаа тарьдаг байхад вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа сулраад одоо өвчилсөн байж болно. Эмч нараа сургахад яам анхаарч байна. Гарахаа байсан өвчний талаар хичээл заахад ч хүнд. Хүүхдийн эмч нарт ялангуяа энэ тухай заах, давтан сургах учиртай. Гэтэл энд мөнгө шаардлагатай. Засаг мөнгөө хасаад байгаа.

-Та бас элэгний В вирусийн вакцин гаргахаар судалж, өөр дээрээ хүртэл туршилт хийж явсан хүн. Сүүлийн үедэлэгний өвчлөл ихэсч байна. Америкаас оруулж ирж байгаа С вирусийг устгах эм манайхны хувьд маш өндөр үнэтэй байна. Эх орондоо элэгний өвчлөлийн эсрэг вакцин хийх, эм хийх, судалгааны ажил хийх боломж хэр байдаг вэ?

-1990 оноос хойш төрсөн бүх хүн В-гийн эсрэг вакцин хийлгэсэн.Тэр үед В вакцины үнэ өртөг хямдарсан байсан учраас бид вакцин үйлдвэрлэх шаардлагагүй болсон л доо. Том компаниуд хямдхан үйлдвэрлэж байхад бидний вакцин өртөг өндөртэй болоод бид үйлдвэрлэж чадаагүй. Вакцин бүтээчихээд, үйлдвэрлэж чадахгүй бол яах вэ. ДЭМБ-ын зөвлөмж бий.50 сая хүрэхгүй хүн амтай оронвакцин үйлдвэрлэх нь үр ашиг муутай гэдэг. Бид хэчнээн вакцин зохион бүтээлээ ч үйлдвэрлэх хүчин чадал байхгүй. Би өөрийнхөө биеэр амссан хүн. В вакциныг хийж болж л байсан. Ямар нэг юмыг бага тоогоор үйлдвэрлэхээр өртөг нь ихэсдэг. Сайн үйлдвэрлээд гадагш нь гаргаж болно л доо. Тэгвэл манай вакциныг хэн авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Бид яаманд байхдаа хөөцөлдөөд нэг удаагийн зүү тариурын үйлдвэр байгуулсан шүү дээ. Солонгостой хамтарч байгуулсан анхны үйлдвэр одоо зогсчихсон байгаа. Бид жилд 100 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулсан. Манайх бол 30-40 сая шприц хэрэг­лэдэг юм байна л даа. Илүүг нь экспортолно гэж тооцоолсон юм. Орос, Хятад хоёр зарах гэж байгаа бүтээгдэхүүнийг нь хамгийн хямдаар нийлүүлчихдэг. Монголдоо л үйлдвэрлэсэн бол үнэтэй авъя гэх эх оронч хүн ховор. Тэгсээр байгаад энэ үйлдвэр зогсч байна. Солонгосын технологитой Оросынхоос илүү үйлдвэр. Хятад, Оросын зах зээлд бас шприц оруулахыг хорьчихдог. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн биш байсан л даа. Хятад, Орос хоёр өвөрмөц улсууд. Ямар ч вакциныг худалдаж авдаггүй. Өөрөө хийж чадсан цагтаа л хэрэглэнэ. Мөнгөтэй бол судалгаа хийхэд бэлэн улсууд байна. Гэхдээ эцсийн үр дүн гарахгүй судалгааг улс санхүүжүүлэхгүй шүү дээ.

-Элэгний өвчлөл өндөр, гаднаас оруулж ирэх эмийг дийлэх өвчтөн цөөн үед яах вэ?

-Үнийг бага ч болов буу­руулах хэрэгтэй. ЭМСЯ, “Оном” сан хамтарч хөөцөлдөөд С вирусийн эсрэг эмийн үнийг 99 хувь бууруулахаар гэрээ хийсэн. Ингэж хямдруулна гэдэг төр оролцож байгаа хэрэг. Ямар нэг юмыг 100 хувь төр дааж чадахгүй. Бид олсон мөнгөө 100 хувь төрд өгч байгаа биш. С вирусынэм нэг курс нь 900 гаруй доллар гэхээр курс эм нь 2 сая орчим төгрөг гэсэн үг.Ийм мөнгөөргуанзанд ордог хүмүүс байна ш дээ.Эмийг ямар нэг эмийн компани оруулж ирэх ёстой. Засгийн газар оруулж ирэх ёсгүй, хуулиараа. Ямар нэг эм оруулж ирэхэд тэр нь гарсан зардлаа нөхөж байж эм оруулж ирдэг. Монголчуудын боловсрол өндөр. Өөрийн чадавхиас өндөр хэрэглээтэй. Өөрөө мөнгө олох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй учраас зөрчил үүсч байгаа юм. Манайхаасөндөр элэгний өвчлөлтэй, элэгний хавдар ихтэй улсууд дэлхийд байна. Африкт байна. Зүүн өмнөд Азийн зарим улсууд бий. Тэд энэ шинэ эмийн тухай ерөөсөө мэдэхгүй байж л байна. Манайхан бол интернэт ашиглалт өндөр байна. Бид бол боловсронгуй ард түмэн. Гэхдээ ядуу.

-Монголчууд яагаад элэгний өвчлөлд өртөмтгий байдаг юм бэ. Үндэстний онцлог байна уу?

-Бид бас тэгж хардаж байгаа юм. Яагаад гэвэл В гепатитаар өвдөхөдцагаан арьстануудаас 01 хувь нь халдвар тээгч болж үлддэг. 1000 хүн тутмаас нэг нь гэсэн үг. Гэтэл манайд 100 хүн тутмаас 10 нь халдвар тээдэг.

-Энэчанар нь удамшдаг уу?

-Удамшил биш юм. Вирусийг хүлээж авах чадвар нь удамшдаг гэсэн үг. Өвчин нь удамшдаг юм биш.Тархи нугасны саа үүсгэдэг вирус 100 хүнд халдахад нэг хүнд л саа үүсгэдэг. 20 жилийн өмнө үүнийг судлах боломжгүй байсан. Одоо бол хүний бүх генийн дэс дарааллыг судалж тогтоодог болсон. Бидний бие ямар вирустэй найзалж болох вэ, ирээдүйд ямар өвчин тусч болохыг хэлдэг болсон байна. Америкт Обама Ерөнхийлөгч хоёрдугаар сард зарлачихлаа. “Одоо манайх хүн амдаа бодгальжсан анагаах ухааны тусламж үзүүлнэ” гэсэн. Бүх хүнд адилхан нэг үйлчилгээ үзүүлдгээ болино гэсэн үг. Тэр судалгаанд ирэх таван жилд Америк хоёр тэрбум ам.доллар зарцуулна гэсэн юм. Харин манайх тэр үед анагаах ухааны бүх хүрээлэнгүүдээ татан буулгаад, их сургуульд нэгтгэсэн. Бид уг нь Америкийг дуурайх дуртай юм бол түүнийг л дуурайх байсан юм. Одоо бол ямар нэг эмхүн болгонд тохирсон тунтай болж магадгүй. Би жишээлбэл толгой өвдвөл гурван аналгин уухаас нааш дарагдахгүй байж болно. Та бол тал аналгин уухад толгой нь эргэдэг байж болно. Одоо хүн болгоны генетик онцлогийг судалж байж дараа нь эмчилгээ хийх, урьдчилан сэргийлэх тухай ярьж байна. Тодорхой хэсэг өмөн удамших шинжтэй байдаг. Жишээлбэл хөхний хавдар. Анжелина Жоли 20 жилийн дараа хавдраар өвчлөхийг хүлээлгүй хөхөө авахуулсан. Сая бас өндгөвчөө авахуулсан. Хөхний хавдрыг дэмждэг өвөрмөц ген байдаг. Генийн мутаци байгаа эсэхийг шинжлүүлсэн. Заавал хавдар тусахгүйгээр вакцинтай адил урьдчилан сэргийлэх боломжтой.

-Одоо бол манайд элэгний В, Д вирусийг ялгаж оношилж чадахгүй байгаа гэсэн яриа байдаг?

-В вирусийг л устгачих юм бол Д үржихгүй, дагавар вирус. В-тэй тэмцэх асуудлаа сайжруулбал Д-гийн асуудал аяндаа арилна. Гэхдээ В вакцин хийхээс өмнө халдвар авсан хүмүүс манайд нэлээд бий.

-В вирусийн вакциныг та хавдрын эсрэг вакцин гэж нэрлэж байсан?

-Би ч тэгж нэрлэсэн юм байхгүй. ДЭМБ тэгж нэрлэж байсан юм. В вирус хүний биед ороход зарим хүнд тогтохгүй гадагшилчихдаг. Гэтэл В вирусийн халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 10 хувьд нь тэр вирус үлдчихдэг. Бас л хүн хүний онцлог. 90 хувь нь В вирус туссан ч зүгээр өнгөрдөг. Халдвар авсан хүний дахиад 10 орчим хувь нь 30 жилийн дараа элэгний хавдар болдог. 1990 онд вакцин тарьж эхлэхээр 2020 оноос жаахан багасах ёстой гэж тооцоолсон. Гэтэл тэр үед С вирусийн асуудал шийдэгдээгүй байлаа. Харин одоо С вирус бас хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. С вирус хурц шарлалт үүсгэх нь бага. Халдвар авснаа хүүхэд насанд анзаарахгүй. Том хүн бол жаахан ядраад нойр нь хүрээд явдаг. Анзааргагүй хүн бол тоохгүй. Тэгэхээр энэ бол аюултай өвчин. Бидний хийсэн тооцоогоор 300-400 мянган хүн Свирусийн архаг халдвартай юм байна. Тэр улсуудаа толгой дараалан эмчилж чадвал 30 жилийн дараа элэгний хавдрын өвчлөлийг бууруулж чадна гэсэн тооцоо бий.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд