Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв "Молекул биологийн шинэ лаборатори"-ийн нээлтээ хийлээ DNN.mn БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв "Молекул биологийн шинэ лаборатори"-ийн нээлтээ хийлээ DNN.mn БНХАУ-ыг таниулах Өмнөд Монголын соёлын өдрүүд эхэллээ DNN.mn АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 42 өргөдөл, гомдол хүлээн авав DNN.mn БНХАУ-ын ачаа тээврийн “SF AIRLINES” компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахаар болов DNN.mn Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа DNN.mn МУАЖ Ш.Чимэдцэеэд 2 өрөө байр бэлэглэв DNN.mn Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа DNN.mn Таван монгол эмэгтэйг хил дамнуулан худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэнийг баривчилжээ DNN.mn 5-11 насны 3000 орчим хүүхэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn Өчигдөр 99 жолооч согтуугаар жолоо барьж, 157 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Нийгэм
2022.08.07 10:08

П.Очирбат: Алим ургуулахад нөмөр сайтай газар сонгох нь хамгийн чухал DNN.mn

“Говьд алим нутагшуулж тарьсан” хэмээн олны сайшаалыг хүртээд буй Дундговь аймгийн иргэн П.Очир баттай ярилцлаа.


Тайлбар байхгүй.

Сайхан зусч байна уу, танай гэр бүл хэзээнээс алим тарьж эхэлсэн бэ?

-Сайхан зусч байна. Та бүхэн сайн байна уу. Манай гэр бүл Дундговь аймгийн төвд амьдардаг. 2019 оны тавдугаар сараас алим тарьж эхэлсэн, дөрөв дэх жилдээ жимс авах гэж байна. Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Жимс жимсгэний хөтөлбөрийн хү­рээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр үрсэлгээ олгосон юм. Тэр үед манай гэр бүл хамрагдаж гурван настай арван ширхэг үрсэлгээ авсан. Түүнийгээ тавдугаар сард тарьж, арчлаад намар гэхэд ес нь ургасан. Тасралтгүй арчилсаар энэ жилийг хүртэл есөн модондоо алим ургуулж байна.

-Нэг модноос хэдэн кг алим хураадаг вэ?

-Энэ жилийн хувьд найман мод жимсэлж байна. Нас бие гүйцэж, жигд жимсээ өгч эхэлсэн нэг модноос 14-15 кг алим хураадаг. Манай моднууд нас бие гүйцээгүй учир нэг модноос 4-5 кг, дунджаар нийт 26 кг жимс хураадаг. Энэ жил жимсээ хараахан хураагаагүй байна.

-Алим ургуулахын хамгийн гол арчилгаа юу вэ?

-Бидэнд өмнө нь мод, жимс тарьсан туршлага хомс, чацаргана л тарьдаг байсан. Эхлээд хөрсөө сайн бэлтгэх чухал юм билээ. Хөрсөө гүн, өргөн, уртыг нь яг стандартын дагуу бэлтгэдэг. Хөрсөө бэлтгэхдээ бууц, элс хийсэн. 60 см-ийн радиус, гүнтэй нүх ухаад тарихад яг л таарсан. Тогоон доторх зэрлэгүүдийг түүж, сайхан цэвэрлээд тогоогоо сайн бэлтгэж байх хэрэгтэй. Усалгааны улирал дөрөв, тавдугаар сараас эхэлдэг. Манай аймагт гүмүний бордоо гэж үйлдвэрлэдэг. Хүн, мал, ургамал хэрэглэж болдог. Манайх ургамлын бордоог нь авч жилд гурван удаа усандаа уусгаж хэрэглэдэг. Тэр бас их нөлөөлдөг байх гэж боддог юм. Алим ургуулахад нөмөр сайтай газар сонгох нь хамгийн чухал.

Тайлбар байхгүй.-Говьд хаврын хавсарга, хүчтэй салхи шороо их тавьдаг шүү дээ. Тэр үед алимаа яаж хамгаалж, арчилдаг вэ?

-Хашаа, байшингийнхаа нөмөрт тарьсан. Алимны ургалтад нөмөр их хэрэгтэй юм билээ. Салхинд цохиулаад дээд хэсэг нь үхчихдэг.

-Та болон танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?

-Би геологич мэргэжилтэй, сургуулиа төгсөж ирээд аймгийнхаа Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, албаны дарга, ахлах мэргэжилтэн зэрэг албыг хашиж нийт 15 жил ажилласан. Энэ оны хоёрдугаар сараас сурах зорилгоор төрийн албанаасаа хоёр жилийн хугацаатай чөлөө авсан. Гэргийг маань Ганхуягийн Жавзмаа гэдэг, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газарт санал, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Бид хоёр хүү, нэг охинтой. Хоёр том хүү маань зургаа, долоон настай, охин маань гурван настай. Өнгөрсөн жил нэг мод хамгийн түрүүлж жимсэлсэн юм, ганцхан алимтай. Хаврын салхинд цэцэгнүүд нь цохигдоод уначихсан. Манай гурав намар түүнийгээ хувааж идсэн (инээв). Хүүхдүүд маань алимаа услах, арчлахад маш их тусалж, алим хураах үеийг тэсэн ядан хүлээдэг.

Тайлбар байхгүй.-Алимны амтны талаар бол ярилтгүй сайхан биз...

-(инээв) Шүүслэг, маш гоё амттай. Алим ургахын тулд эхлээд анхилам үнэртэй цагаан цэцэг гардаг. Дараа нь цэцэгнээс алим ургадаг. Намар дөхөөд ирэхээр бид усалгаагаа арай нэмэгдүүлдэг.

-Нэг усалгаанд хэдэн литр ус ордог вэ?

-Хоёр хоногт нэг удаа усалдаг, есөн модыг нэг удаа услахад тонн ус яг таардаг.

- Одоогоор тарьсан алимаа гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байна уу. Цаашид өргөжүүлж аж ахуй болгох зорилго бий юү?

-Алим тарих ажлаа өргөжүүлэхэд боломжийн юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд л байна (инээв). Одоо тодорхой хэмжээний туршлагатай ч болчихлоо. Цаашид модныхоо тоог нэмэгдүүлж аж ажуй болгох зорилготой.

Онцлох нийтлэлүүд