ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2019.04.18 01:04

​"Рио Тинто"-гийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгнө

Image result for Д.Мөнхтүшиг

"Рио Тинто" компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа хүлээлгэн өгөх болсон байна. Шалтгаанаа хувийн асуудлаар гэжээ. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сараас томилогдон ажиллажээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард гэрээний хугацаа нь дуусч байгаа аж. Гэвч хувийн асуудлаар цаашид ажиллахгүй болсон байна. Тэгвэл тус компанийн дэд захирлаар Х.Амаржаргалыг томилохоор болжээ. Тэрбээр Их Британид хуульчаар суралцсан, өмнө нь "Рио Тинто"-ийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. Мөн "Рио Тинто" компанийн Лондон дахь салбарт Уул уурхайн асуудал эрхэлэн ажиллаж байгаад ийн Монголд ажиллахаар болжээ.

Онцлох нийтлэлүүд