Эдийн засаг
2021.04.15 03:04

Рио Тинто компани манай улсад 277 сая ам.долларын татвар төлжээ


Рио Тинто групп 2020 онд Монгол Улсад 277 сая ам.долларын татвар төлсөн нь үйл ажиллагаа явуулдаг 35 улсаас гуравдугаарт орох үзүүлэлт болж байгаа талаар мэдээлжээ.

Тус групп 2020 онд группийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг Австрали Улсад 6.8 тэрбум ам.долларын татвар төлсөн бол үйл ажиллагаа явуулдаг 35 улсад төлсөн нийт татварын хэмжээ 8.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгджээ.

Энэ талаар Рио Тинто группээс “2010 оноос хойш өссөн дүнгээр нийт 2.8 тэрбум ам.долларын татварыг Засгийн газарт төвлөрүүлж, Оюу толгой төсөлд 11.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийн, Монгол Улс болон аймаг орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулсаар байна. Бид үйл ажиллагаа явуулдаг улс орнуудынхаа хуулийн дагуу татвараа цаг хугацаанд нь тогтмол төлдөг. Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах үед Монгол Улсад төлөх татвар, АМНАТ-ийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна” гэжээ.

Онцлох нийтлэлүүд