Өдрийн сонин үнэнийг хэлнэ
“Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн “Шинжлэх ухаан-100” хүндэтгэлийн хурал боллоо Бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний халдвар их байна “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав Ц.Цогтбаатар аваргын төлөө барилдана Энхийг сахиулагчдыг “Багабаян” амралтын газарт тусгаарлалаа Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн
Цаг үе
2014.09.05 03:09

Р.Болд: Халх голын дайн үүссэн шалтгаан их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам тавих орон зай гэж үзсэнтэй холбоотой

Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн газрын байранд хийлээ. Уг хурлыг ШУА-ийн олон улс судлалын хүрээлэн, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Олон улсын эрдэмтэд энэ удаа Халх голын дайн эхлэх болсон шалтгааныг эдийн засгийн талаас нь тайлбарласан нь содон байлаа. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд Халх голын дайныг төмөр замтай холбож тайлбарласан сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүнээс энэ талаар тодруулав.

-Халх голын дайнд төмөр зам ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Миний хийж байгаа дүгнэлт Халх голын дайн байлдаан үүссэн шалтгаан нь их гүрнүүдийн зүгээс Монголыг төмөр зам шинээр тавих орон зай гэж үзэж байсантай холбоотой. Одоо хүртэл бид Халх голын байлдаан хилийн зөрчил, хилийн шугам тодорхойгүй байснаас үүдэлтэй гэдэг ойлголттой явж ирлээ. Тэр бол нэг талын асуудал. Асуудлын мөн чанарыг сайтар ухвал төмөр замтай холбоотойгоор Халх голын байлдаан эхэлсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл Халх голын байлдаан болсон газар нутаг 1939 онд алслагдсан, зэлүүд цэрэг стратеги, эдийн засгийн ач холбогдолтой ямар нэг бүтэц байхгүй. Хамгийн ойрхон нь Хянганы нурууны баруун, Манжуурын гүнээс Халуун рашаан хүртэл татсан төмөр зам байсан. Хамгийн ойрхон хот суурин гэвэл 3000 хүнтэй Баянтүмэн хот байсан. Гэтэл яагаад тэнд Япон, Манж Гогийн тал байлдааны ажиллагаа явуулав гэдэг асуултанд Зөвлөлтийн мэргэжилтнүүд их эргэлзэж байсан байгаа юм. Хэрэв анзаарсан бол Зөвлөлтийн түүх бичлэгт япончууд Халх голын байлдаан эхлэхдээ зориуд төмөр замаас алслагдсан газрыг сонгож авсан гэдэг. Гэтэл Халхын голын байлдаан эхэлсэн гэж үздэг 1939 оны тавдугаар сарын 11-нд хилийн ойролцоо Манж Гогийн ч тэр Зөвлөлт, Монголын ч тэр цэргийн томоохон ач холбогдол байгаагүй. 1946-1948 онд Токиод болсон Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүхээс Халх голын хэрэг явдал бол БНМАУ, ЗСБНХУ-ын эсрэг Квантуны армиас явуулсан цэргийн түрэмгий дайн байсан гэж дүгнэсэн. Тэгсэн мөртлөө дайн явуулахад Японы Засгийн газрын оролцоог нотолж чадсангүй гээд шүүх өөрөө зөрчилтэй дүгнэлт хийсэн байдаг. Халхын сүмийн хэрэг явдал 1935 оны нэгдүгээр сард гарахад Алс Дорнод дахь Зөвлөлтийн цэргийн байгууллагаас Сталинд юу гэж илтгэсэн гэхээр Халхын сүмийн хэрэг явдал нь яагаад Япон, Манж Гог өдөөн хатгав гэхээр Солонаас Халуун рашаан хүртэл төмөр зам тавьж байна. Төмөр зам цаашаа Халх голын хөндийгөөр Хайлаар хүртэл үргэлжлэх юм. Тэгэхээр энийгээ халхлахын тулд Халх голын хөндийг өөртөө авахын тулд энэ өдөөн хатгалгыг хийжээ гэдэг анхны дүгнэлт, танилцуулгыг хийсэн байх юм. 1939 оны таван сард түрүүний хэлдэг Халх голын байлдаан эхлэхэд Монголд байлдаж байсан 57 дугаар армийн корпусын удирдлага Москвад илтгэхдээ Япон Манж Гогийн тал Халх голд ойрхон тавьж байгаа төмөр замаа халхлахын тулд байлдааны ажиллагаа эхэлжээ гэсэн байр сууриа танилцуулж байсан. Гуравдугаарт 1939 оны долдугаар сарын 14-нд тухайн үеийн Коммунист намын Улстөрийн товчооноос Монголын цэрэг, эдийн засгийг бэхжүүлэх хэд хэдэн заалттай тогтоол гаргасан юм. Дайны үед шүү дээ.

-Тийм үү. Энэ тухайгаа тодруулаач?

-Үүний нэг нь Совольёвск өртөөнөөс Баянтүмэн хүртэл төмөр зам тавина. Баянтүмэнгээс Тамсагбулаг хүртэл нарийн төмөр зам тавих шийдвэр гаргаад ажилдаа орсон. Энэ байлдааны ажиллагаа шууд төмөр зам эхлүүлэхэд нөлөөлсөн. Үүнээс өмнө төмөр зам тавих саналыг БНМАУ-ын удирдагчид Зөвлөлтийн талд 1937 оны дөрөвдүгээр сард тавьсан л даа. Зөвлөлтийн тал “Маш зүйтэй санал байна” гэж хүлээж авсан. Яагаад зүүн талын төмөр зам тавих саналыг Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар гаргаж байсан нь бас учиртай. 1937 оны наймдугаар сарын 14-нд 57 дугаар онцгой корпусыг Монголд байрлуулах шийдвэрийг Зөвлөлтийн тал гаргахдаа Совольёвскоос Баянтүмэн хүртэл төмөр зам тавь. Үүнийг Монголын Засгийн газартай ярьж шийд гэсэн заалттай явсан. Үүнийг хэрэгжүүлж чадаагүй. Хэлмэгдүүлэлтийг зохион байгуулсан Фриновский, Смирнов гээд Оросын коммунист намын төв хорооны комиссийнхон Монголд ажиллаад 1937 оны арван сарын дундуур буцаж очоод Сталинд танилцуулсан саналдаа юу гэсэн гэхээр Монголыг түшиц газар болго. Монголд өгсөн бүх тусламж энд чиглэгдэнэ гэсэн заавар өгсөн байсан. Япон, Хятадын дайн тухайн үед эхэлчихсэн байсан. Сталин ч гэсэн Зөвлөлтийн цэргийг Монголд томилох болсон шалтгаанаа Японы цэрэг урдаас нэвтрээд Монголоор дамжаад Өвөр байгалийн төмөр замыг таслах гэж байна. Үүнээс сэргийлэх зорилготой цэргээ орууллаа гэж байсан. Фриновский, Смирнов нар танилцуулгадаа юу гэж дурдсан гэхээр Монголд ойрхон чиглэлд төмөр зам тавих талаар бид Японоос хоцорчихжээ. Ийм учраас гүйцэх хэрэгтэй гэсэн. Энэ нь Монголын эдийн засаг хөгжилд нэмэртэй. Ингээд Наушикаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавья гэсэн ч Зөвлөлтийн дотоод байдлын улмаас энэ саналаа бас хэрэгжүүлж чадаагүй. 1938 онд маршал Чойбалсан ЗХУ-д очоод Сталинтай уулзахдаа мөн Наушик Улаанбаатарын төмөр зам тавих саналыг тавьсан л даа. Түрүүн анзаарсан байх. Ерөнхий сайд Амар, маршал Дэмид нар зүүн хэсгээр төмөр зам тавья гэсэн. Чойбалсан болохоор Улаанбаатар-Наушикаар төмөр зам тавья гэсэн. Тэр үед засгийн эрхийн төлөө тэмцэл явж байж. Төмөр зам тавих төслийн гаргалгаа нь бас өөр өөр. Дотоод бодлогын асуудал бас тухайн үед байж. Ингээд дайны үед төмөр зам тавих шийдвэр гаргаад төмөр зам эхэлсэн. Дайн дуусаад, Халхын голын гэрээ хэлэлцээр Москвад явах үед Гадаад хэргийн ардын комиссар Молотов, Зөвлөлтөд сууж байсан Японы Элчин сайдтай гал зогсоох гэрээ хэлцэл хийж байхдаа гэнэтхэн пал хийтэл “Танай Хянганы нурууны баруугаар тавьж байгаа төмөр зам чинь Монголын хилд ойрхон учраас байлдааны ажиллагаа эхлүүлсэн биз дээ. Танай төмөр замын ажилд саад болохгүйн тулд Нөмрөгийн голын сав газрыг танайд өгчихье. Оронд нь та нар Манж Гогийн нутгаас тэрэнтэй адил газрыг Монголын талд өг” ингээд асуудлаа түргэн шийдье гэсэн санал тавьсан. Ингээд тохиролцсон. Зөвлөлтийн удирдагчдын толгойд энэ байлдааныг япончууд төмөр замаас эхлэлтэй явуулсан гэсэн дүгнэлт байж. Дараа нь 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт, Япон хоёр төвийг сахих гэрээ байгуулахын өмнөхөн Японы тал мэдэгдэл хийсэн. Халуун рашаанаас Хайлаар хүртэл төмөр зам тавих гэж байсан. Тэрийгээ зогсоолоо гэсэн. Зөвлөлтийг өдөөхгүйн тулд стратегийн хувьд аюул учруулсан төмөр замаа зогсоолоо гэсэн. Дээр нь Халуун рашаан хүртэл төмөр зам тавихаар техник эдийн засгийн үндэслэлийг 1934 онд хийж байжээ. Тэр үед Япон манж го-гийн тал БНМАУ-ын хилийн шугамыг шинэчлэх зураг шинээр хийж байсан. Японы жанжин штабын зүгээс төмөр зам тавих ТЭЗҮ-гээ бодоод хилийн шугамыг Халх голоор зур гээд чиг өгч. Хилийн шугамыг яагаад өөрчилсөн гэхээр төмөр зам барихад садаа болгохгүйн тулд тийм шийдвэр гаргаж байж. Харилцан уялдаатай эдгээр зүйлсийг аваад үзэхээр Халх голын байлдаан төмөр замаас болсон юм гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.

-Төмөр замын эрх ашиг тухайн улсын ашиг сонирхол болж XX зууны дайны үндсэн шалтгаан болсон гэж Японы их сургуулийн судлаач Бүрэнсайхан дүгнэж байсан. Төмөр замаар ер нь юу зөөх гээд тэмцээд байсан юм бол?

-XIX зууны дундаас эхлээд төмөр зам бол эдийн засгийн хөгжлийг хурдасгах үндсэн хүчин зүйл болж байсан. Төмөр зам бол бусдыг колончлох хэрэгсэл. Төмөр зам бол бусдын нөлөөнд цөмрөх стратегийн хэрэгсэл, зах зээлээ өргөжүүлэх хэрэгсэл байсан. Төмөр зам бол эдийн засгийн утгаараа бүтээн байгуулалтын ажил. Төмөр замыг зөвхөн ашигт малтмал зөөхөөр, цэрэг, танк зөөхөөр гэж хийдэггүй. Төмөр замыг хэрэгтэй үед юунд ч ашиглаж болно. Тухайн үед Японы тал төмөр замыг цэвэр цэрэг стратегийн зорилгоор барьж байсан. Зөвлөлтийн тал ч бас тийм зорилгоор барьж байсан. Энхийн цагт бол төмөр зам энхийн бүтээн байгуулалтын зорилгоор л ашиглагдана шүү дээ.

-Одоо ч гэсэн манайд нарийн өргөн цариг гэсэн маргаан яваад байдаг төмөр замыг дагасан том гүрнүүдийн ашиг сонирхол яваад байна гэсэн үг үү?

-2010 онд УИХ-аас Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулахдаа хөндлөн шугамаа барьчихъя. Хоёрдугаар ээлжинд нарийн шугамаа барьчихъя гэсэн. Тэр баримт бичигт хоёулаа байж байгаа. Яагаад ингээд хоёр тийш нь талцуулаад байгааг би мэдэхгүй.

-Том гүрнүүдийн эрх ашиг яваад байгаа гэж ойлгож болох уу?

-(толгой сэгсрэв) Төрийн бодлого нь гарчихлаа. Төрийн бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайн нөхцөл байдалдаа зохицуулаад аль алиныхаа эрх ашийг бодолцоод явна биз дээ. Нэг онцлох юм манай улсын Орос, Хятадыг холбосон хөндлөн төмөр замыг давхар л болгох ёстой. Өнөөдөр энэ дан шугамаар асуудал шийдэгдэхгүй. Өргөн нарийн төмөр замын талаар маргалдах нь ач холбогдол багатай. Хэн үүнийг яриад байна гэхээр зүгээр л ойлгохгүй улсууд яриад байгаа юм.

Б.Янжмаа

 

Онцлох нийтлэлүүд