Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
Соёл урлаг
2021.08.22 09:08

Р.Янжиндулам: Эмэгтэй хүний сэтгэл санаанд уран сайхны хэтрүүлгээс ч илүү зүйлүүд болдог шүү дээ


Төв аймгийнМонгол туургатантеатрын жүжигчин Р.Янжиндуламтай ярилцлаа. Тэрбээр зургадугаар сард Соёлын яамны ивээл доор цахим орчинд болсон "Ялагчдын цуваа Улаанбаатар 2021" олон улсын нэг хүний жүжгийн фестивальд түрүүлж, Гран при шагнал, 1000 ам.долларын эзэн болсон билээ.


No description available.-Таны уралдаанд оролцсонБи хэн бэ?” жүжгийг сонирхож үзсэн. Цахимаар явсан болохоор олон хүнд хүрсэн болов уу. Монголын моно жүжгийн төвийн тэргүүн Ц.БаясгаланМонгол жүжигчид маань олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авдаг цаг бас ирдэг л юм байнагэсэн байна лээ.

-Би нэлээд эртнээс моно жүжгийн төрлийг сонирхож, Монголын моно жүжгийн төвөөс явуулсан сургалтад сууж байсан л даа. Моно жүжгийн зохиол их хайсан. СУИС хамт төгссөн, зохиолч, найруулагч Б.Батдэлгэр найздаа зохиол бичих санал тавьсан юм. Б.Батдэлгэр сайхан зохиол бичиж, найруулж өгсөн. Ингээд хамтарч уран бүтээл гаргасан л даа. Эхлээд Монголын театрууд дунд Моно жүжгийн улсын уралдаан болсон. Монголоос хоёр жүжиг шалгарч, олон улсын уралдаанд улсаа төлөөлж орох эрх авсан юм. Улсын уралдаанд найман театр өрсөлдсөн санагдаж байна. Зарим нь хоёр ч бүтээлээр оролцсон. Улсаа төлөөлж оролцох болоод бас л зургаа, долоон орны маш туршлагатай уран бүтээлчидтэй өрсөлдлөө. Миний хувьд анх удаа моно жүжигт тоглож, олон улсын уралдаанд оролцох боломж гарсан юм.

-"Би хэн бэ?” моно жүжгийн сэдэв сонирхолтой санагдсан. Амаржсаны дараах хямрал, сэтгэл гутралын талаар өгүүлдэг шүү дээ. Жирэмсэн байхад, төрсний дараа ч олигтой тэнхэрч чадаагүй үед гоё ганган бүсгүйчүүдийг харахад огт өөр ертөнцөд амьдраад байгаа юм шиг санагддаг?

-Сүүлийн үед сошиалын хэрэглээ нэмэгдсэн. Сошиал дахь ганган дэгжин бүсгүйчүүдийн зураг, бичлэг жирэмсэн, амаржсаны дараах хямралтай байгаа бүсгүйчүүдэд бүр ч илүү дарамт болж байна л даа. Амаржаад удаагүй Сувд бүсгүй жирэмсэн байхдаа ихээр жин нэмсэн. Интернэтэд байгаа гоё хүүхнүүдийн зураг, бичлэгтэй өөрийгөө харьцуулж, өөртөө итгэх итгэлээ алдсан нэгэн. Гэртээ хүүхдээ хардаг тэрбээр нөхрийгөө бусад бүсгүйчүүдтэй холбож, муугаар төсөөлж хардана. Энэ ганцаардал нь нойргүйдэл, ухаан санаа самуурах зэрэг хүндрэлээр илэрч байгаа тухай өгүүлдэг уран бүтээл л дээ.

-Өөрийн чинь тоглосон жүжигт бараг солиорлын гэмээр хэсэг байдаг. Үнэхээр тийм юм болдог уу, эсвэл уран сайхны хэтрүүлэг юм болов уу?

-Ер нь эмэгтэй хүний сэтгэл санаанд уран сайхны хэтрүүлгээс ч илүү зүйлүүд болдог шүү дээ (инээв). Монголд төдийгүй дэлхий нийтээр амаржсаны дараах сэтгэл гутрал гэдэг асуудал хөндөгдөх болсон. Сошиал ертөнц хөгжих давуу талтай ч бас эмэгтэйчүүдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, дарамтад оруулах нь ч бий. Энэ талаар хөндөж харуулахыг хичээсэн.

-Энэ дүрийг бүтээхийн тулд их судалсан уу, ингэхэд өөрөө ээж болсон уу?

-Хүүхэдтэй. Өөрөө бас биеэрээ мэдэрч үзсэн. Бараг арван жилийн өмнө хүүхэд төрүүлсэн. Гэхдээ тэр үед амаржсаны дараах хямрал өнөөгийнх шиг анхаарал татах хэмжээнд байгаагүй. Сошиалын нөлөө ч одоогийнх шиг байгаагүй л дээ. Нэг их хямралд өртөж байгаагүй.

Ер нь нэлээд судалгаа хийсэн. Дэргэд бага насны хүүхэдтэй дүү нар маань байна. Тэдэнтэй ярилцсан. Зохиолч маань эрэгтэй мөртлөө эмэгтэй хүний сэтгэл зүйг маш нарийн гаргаж чадсан. Манай зохиолч таван хүүхэдтэй. Бараг л надаас илүү туршлагатай л даа (инээв). “Чиний оронд өөрийгөө тавьж үзээд бичиж байгаа шүү дээ” гээд инээж байсан. Улсын уралдаанд оролцоход жүжиг маань арай өөр хэлбэртэй байсан. Олон улсын уралдаанд орохдоо бас нэлээд шинэчлэгдсэн.

-Тайз, шийдэл сонирхолтой санагдсан?

-Тайз монгол гэр ч юм шиг харагдаж байгаа биз. Унийг төлөөлж утсуудаар шийдсэн. Хүний сэтгэлийн утас ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эмэгтэй хүний сэтгэлийн утас савлахад гэр бүлийн амьдрал яаж ганхдаг гэдгийг харуулахын тулд тийм шийдэл, тайз зассан. Хувцасны хувьд олон улсын уралдаанд оролцож байгаа учраас монгол ахуй, эмээл, дээл, толгойн гоёл хэрэглэсэн. Эд хөрөнгө дарамт, ачаа болдог гэсэн санаа давхар харуулахыг хичээсэн.

-Цахимаар болсон, ковидын үед тоглогдсон гэдгээрээ бас онцлог нөхцөлд ажилласан болов уу?

-Тайзан дээр ганцаараа харагдаж байгаа ч ард олон хүн тусалж дэмжсэн. “Монгол туургатан” театрынхан маань жүжиг эхлээд, дуусан дуустал хамт байсан. Театрын дарга Д.Мөнхбат улсын уралдаанд оролцох санааг гаргасан. Зохиол сонголт, төсөв санхүү бүх л зүйлд тусалсан. Аймаг орон нутгийнхан маань дэмжсэн. Дэмжиж тусалсан аймаг, орон нутгийнхандаа, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ЗДТГ-ын хамт олон, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Н.Энхболд нарт талархал илэрхийлье.

-Моно жүжигт тоглоход хэцүү юм уу?

- Уг нь тайзан дээр олуулаа нэг нэгэндээ дэм болоод, нэг жүжгийг хамтарч тоглоход түшиг тулгууртай байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр цаг шахам хугацаанд ганцаараа тайзан дээр жүжгийн эхлэл, өрнөл, төгсгөлийг авч гардаг нь хүнд санагдсан. Харин моно жүжгийн хувьд тайзаа ачаад явахад хялбар, олон хүмүүст хүргэх боломжтойгоороо давуу талтай.

-Хэр удаан сургуулилт хийсэн бэ?

-Эхний жүжгээ бараг хоёр сар бэлтгэсэн. Олон улсын уралдаанд оролцож байгаа учраас Монголын моно жүжгийн төвийнхөн бас зөвлөж тусалсан л даа.

-СУИС төгссөн юм билээ. Төгсөөд Төв аймгийн театрт ажиллаж эхэлсэн үү?

-2010 онд төгсөөд, театртаа ажиллаж байна. Надаас гадна Төв аймагт арван жүжигчин бий. Бид СУИС-д Төв аймгийн студийн захиалгаар суралцсан юм.

-Орон нутгийн театрт ажиллахад бас онцлогтой байх?

-Өглөө хотоос гараад, аймагт очиж ажиллаад, орой буцаж ирдэг. Онцлог гэвэл бид зөвхөн жүжигт ажиллахгүй. Дуурь тавигдвал дуурьт оролцоно, бүжгэн жүжиг тоглогдвол тэнд тоглоно. Хөрвөх чадвартай байдгаараа онцлогтой юм болов уу. Төв аймаг хотод ойрхон болохоор үзэгчид өндөр шаардлагатай санагддаг. Сайн уран бүтээл хийхгүй бол шүүмжлэл дагуулдаг.

-Ковидын үед орон нутгийн уран бүтээлчид яаж ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн хувьд манайхан амарсан байна. Шаардлагатай үед шинжилгээ өгөөд, театрын тайзан дээрээсээ лайв тоглолт хийнэ. Зарим үед гэрээсээ шууд холбогдох үе ч гарна. Бөөнөөрөө хамтарч, жүжгэн дээр ажиллаж чадахгүй юм гэхэд шүлэг, найраглал уншаад, тоглолтод оролцоод л явж байна. Манай жүжигчид хамтарч дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байгаа. Арван ангитай кино руу орохоор төлөвлөж байгаа. Саяхан би дуучин Н.Ундралын клипэнд тоглосон. Энэ зуны хувьд иймэрхүү л яваа.

-Жүжигчний хувьд юу мөрөөддөг вэ?

-Би уран уншлага сонирхдог. Бага байхад өвөө маань ном их уншиж өгдөг. Том том романуудыг орой бүр хэсэг хэсгээр нь уншиж өгдөг байлаа. Олон ангит кино үзэж байгаа юм шиг л санагддаг байсан. Тийм болохоор уран зохиолд дуртай. Уран уншлагын төрлийг сонирхдог. Уран уншлагын цомог гаргахаар зохиолоо сонгоод, студитэйгээ яриад явж байгаа.

Манай Монгол олон сайхан түүхэн хатадтай. Түүхэн хатны дүр бүтээчих юмсан гэж хүсдэг.

-Танай гэр бүлд урлагийн хүмүүс байдаг уу?

-Урлагийн хүн байдаггүй. Аав эмч, ээж багш. Би бас эмч болно гэж боддог байсан. Анагаахад орохоор конкурс өгч байлаа. Төв аймагт дунд сургууль төгсөх үедээ драмын дугуйланд явдаг байсан. Конкурсийн хариу гарахаас өмнө ур чадварын шалгалт өгч тэнцээд СУИС-д орсон доо.

-Урлагийн хүн болохыг чинь бэлгэдээд Янжиндулам гэдэг нэр өгсөн үү?

-Багадаа их өвддөг хүүхэд байлаа. Тэгээд нэрээ солиулсан. Лам өгсөн нэр

Онцлох нийтлэлүүд