Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Алтан өд-2022" наадамд шалгарсан бүтээлүүд DNN.mn ​Өмнөд Солонгос НАТО-тай хамтран ажиллана DNN.mn Эдийн засгийн байнгын хороо 58 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn "Алтан өд-2022" наадамд шалгарсан бүтээлүүд DNN.mn ​Өмнөд Солонгос НАТО-тай хамтран ажиллана DNN.mn Эдийн засгийн байнгын хороо 58 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn
Нийгэм
2023.01.24 02:01

Сайхан инээмсэглэл 50 ам.долларын үнэтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС.....


Инээж чаддаггүй хүн байдаг уу? Инээдтэй асуулт шиг санагдаж байгаа биз. Үнэндээ хүн бүхэнд инээмсэглэл гэдэг юунаас ч үнэтэй бэлгийг бурхан өгчээ.

Сэтгэл сэргээж, урам хайрлах сайхан инээмсэглэлээс илүү бэлэг гэж үгүй. Харин зарим хүмүүс шүд муутайгаасаа эсвэл нүүр амны ямар нэг гажгаасаа болоод тэр бүр сайхан инээж чаддаггүй. Тэгвэл сайхан инээмсэглэхийг хүсдэг хүмүүст таатай мэдээ дуулгая. Японы эрдэмтэд сэтгэл татам инээмсэглэдэг болгох зориулалттай нэгэн багаж бүтээжээ. Энэхүү авсаархан багажийн тусламжтайгаар амны булчингаа хөгжүүлэх бөгөөд амаа аятайхан хэлбэртэй болгох боломжтой юм байна. Үүний тулд багажийг өдөрт дөрвөн удаа гурван минутаар зажлах хэрэгтэй аж. Ингэснээр таны нүүрний булчин хөгжиж, хэн ч гэсэн хараад баймаар энхрий ялдам инээдэг болох юм гэнэ. Энэхүү төхөөрөмж Японд худалдаанд гараад эхэлжээ. Эмэгтэйчүүд, эрэгтэйч үүд болон хүүхдүүдэд зориулсан ангилалтай гэсэн. Мөн настнуудад ч зориулан ийм төхөөрөмж гаргажээ. Ангилал бүрээсээ хамаарч хийх дасгал нь өөр өөр байдаг аж. Ингээд та асуудлаа шийдэх боломжтой боллоо. Гэхдээ сайхан инээмсэглэлийн үнэ 50 ам.доллар гэнэ шүү.

Онцлох нийтлэлүүд