Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Булангууд
2014.10.10 08:10

Сайхан

Хорих ангид арав гаруй жил хоригдсон залууг түр чөлөөгөөр гарах үед хамт байж таарлаа. Харгалзагчийн хараа хяналтад гэр рүүгээ явж байгаа тэр залуу "Хот маань ямар сайхан болчихоо вэ. Энэ олон өндөр байшин, бүтээн байгуулалт, хөгжлийг хараач. Замаа яасан сайхан өргөн болгоо вэ. Машинуудыг харахад л хүмүүсийн амьдрал дээшилжээ. Тэр хүүхдүүдийг хараач. Инээлдээд жаргалтай гэдэг нь. Өө, тэр хүү формоо тайлаад хашлага дээр тавьчихлаа. Мартаад аав ээждээ загнуулна даа. Сайхан загнуулах ч сайхан шүү" гэх зэргээр ам хуурайгүй баясна. Тэгснээ "Гудамжаар алхаж байгаа хүмүүс яасан ч өнгөлөг, жавхаатай юм бэ. Арван хэдэн жилийн өмнөхөөс шал өөр, бүр сайхан болжээ" гээд бүсгүйчүүдэд харц унагана. Тэр залууд эрх чөлөөтэй хүн бүр жаргалтай, нийслэлийн минь зам талбай, байшин барилга, түгжирсэн машин, шарласан мод, бүр хөглөрсөн навчис хүртэл сайхан харагдаж байгаа нь мэдрэгдэв. Бүр биширч, атаархаж байгаа нь нүднээс нь харагдав. Харин хажууд нь суугаа харгалзагч залуу машиныхаа цонхоор ч хараагүйгээр үл барам "Байдаг л юм" гэх янзтай тоомжиргүй гар утсаараа оролдох аж. Хавь ойрдоо шунан дурлах, орчноо мэдрэхийг ч хүсэхгүй суугаа хоёр залууг хараад "Бид сайхан бүхний дунд дэндүү эрх чөлөөтэй яваагаа анзаарахгүй юм даа" хэмээн жаахан харамсав. Тэгснээ "Энэ залуу эрх чөлөөтэй байхдаа одоо ярьж байгаа бүхнээ анзаараагүйгээр барахгүй, амьдралдаа сэтгэл дундуур байсан биз" гэж харгалзагч залуу болон өөрийгөө өмөөрөх аядав. Зам түгжрэлтэй, гудамж шороотой, хүмүүс нь уур уцаартай ер нь Улаанбаатарт болж бүтэж байгаа юм алга гэж ярих хүн олон. Хөмсгөө зангидчихсан яваа нөхдүүдийн нэг нь өөрөө гэдгээ ч анзаардаггүй. Заавал хол, өөр газар байж сайхан байснаа мэдрэх гэж үү. Олныхоо дунд, эрх чөлөөтэй амьдарч байгаа нь өөрөө сайхан. Сайхаан, сайхан.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Онцлох нийтлэлүүд