Өдрийн сонин үнэнийг хэлнэ
51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn С.Лавров Вьетнамын Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийнэ DNN.mn "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй уяачийн морийг наадамд оролцуулахгүй" гэв DNN.mn Ойд хор цацсанаас хойш 14 хоногийн дараа зусландаа гарахыг зөвлөлөө DNN.mn
Нийгэм
2015.12.25 02:12

Салют, тэсэрч дэлбэрэх бодисонд шалгалт хийжээ

Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу 2015 оны арванхоёрдугаар сарын 15-24-ний өдрүүдэд дээрхи байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Шалгалтаар нийт 68 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 15, мэдэгдэл 41-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллалаа.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 4 субъектыг 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна.

  • Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх.
  • Баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг худалдан авахгүй байх, хэрэглэж ашиглахгүй байх, иргэдэд худалдан борлуулахгүй байх.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага худалдан борлуулахыг хориглосон тул иргэдийн гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад хамтарч ажиллах.
  • Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд