Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АИХ-ын депутат Б.Сандуйжав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН цайрчихсан байна DNN.mn Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв ашиглалтад орлоо DNN.mn Нярайн эмч нарын олон улсын сургалт амжилттай боллоо DNN.mn АИХ-ын депутат Б.Сандуйжав: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН цайрчихсан байна DNN.mn Өнөөдөр хулгана өдөр DNN.mn Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn ТОЙМ: "Монголчуудын үр хүүхдээ баруунд боловсрол эзэмшүүлэх хүсэл 100 жилийн дараа дахин дайралтад өртлөө" хэмээн өгүүллээ DNN.mn Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулал ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ DNN.mn ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв DNN.mn Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн Л.Дөлгөөнийг 3 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn ГССҮТ-ийн харьяа шинэ Түлэнхийн төв ашиглалтад орлоо DNN.mn Нярайн эмч нарын олон улсын сургалт амжилттай боллоо DNN.mn
Нийгэм
2022.12.06 11:12

Сарны тойрог замд ажилласан NASA-гийн хөлөг дэлхий рүү буцах замдаа оржээ DNN.mn

NASA Socials | NASA

Ирээдүйд саран дээр хүн буулгах зорилготой NASA-гийн Orion хөлөг өчигдөр буюу Даваа гарагт эх дэлхийнхээ зүгт жолоо залжээ.

Ирэх Ням гарагт уг хөлөг АНУ-ын баруун эргээс холгүй Номхон далайн усанд буух төлөвлөгөөтэй юм.

Хэрвээ Artemis-1 аялал амжилттай өндөрлөвөл Orion хөлөг 2024 онд дахин хөөрөхдөө сансрын нисгэгчдийг сарны тойрог замд хүргэх ажээ.

Artemis-1 аялал нь Orion хөлгийн бүх нөөц боломжийг туршиж, шалгах зорилготой. 2024 оны Artemis-2 аяллаар сансрын нисгэгчдийг сарны тойрог замд хүргэх бол 2025-2026 оны үед үйлдэгдэх Artemis-3 аялал нь 50 гаруй жилийн дараа хүмүүсийг хоёр дахь удаагаа сарны гадарга дээр буулгах юм.

Orion хөлөг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Флорида мужийн Кеннедийн Сансрын Төвөөс хөөрч байжээ.

Уг хөлөг 430,000 км хол аялж, сарны орчимд хүрсэн нь хүн тээвэрлэх зориулалттай сансрын хөлгүүдээс хамгийн алс хол аялсан дээд амжилт болсон юм.

Дэлхийд амжилттай буцаж ирэх нь Artemis-1 аяллын хамгийн чухал хэсэг гэж NASA-гийн мэргэжилтнүүд үзэж байна.

Учир нь Orion хөлөг дэлхийд буухдаа агаар мандлын эсэргүүцлээс үүсэх их халууныг тэсэх ёстой.

Буухдаа Orion хөлөг 39,500 км/цаг хурд үзүүлэх бөгөөд энэ нь дэлхийн тойрог замд ажиллаад буцаж ирсэн бусад хөлгүүдийнхээс хамаагүй өндөр хурдтай буулт байх юм.

Энэ үед агаарын эсэргүүцлийн улмаас хөлгийн гадарга Цельсийн 3,000 хэм хүртэл халах гэнэ.

Хэрвээ энэ халалтыг тэсэж чадвал дараагийн аялалдаа хүн тээвэрлэх боломжтой болох юм.

Нийт 11 шүхрээр уналтын хурдаа сааруулсан Orion хөлөг орон нутгийн цагаар Ням гарагийн өглөөний 9:30 цагт Номхон далайн усанд буух ажээ.

Эх сурвалж: BBC

Онцлох нийтлэлүүд