Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Цаг үе
2015.02.28 01:02

Сарын дотор 500 мянган дээл урласан ээжүүд сурагчдыг дүрэмт хувцсаар хангачих боломжтойг харууллаа (II)

-ТӨР ДОЛООН КОМПАНИД 23 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН Ч ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 500 МЯНГАН СУРАГЧИЙГ ДҮРЭМТ ХУВЦСААР БҮРЭН ХАНГААГҮЙ БАЙНА-

Түрүүч нь 047 (4999) дугаарт

Долоон компанид тендэр зарлалгүйгээр эрх олгосон гэдэг асуудлыг өрсөлдөгчид нь гаргаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байсан юм. Дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг төрөөс авахын тулд хэдэн том компаниуд хоорондоо “дайтаж", дунд нь төр төлөөлсөн нөхдүүд байж суух газаргүй болсон. Өнөөх эх орондоо даавуу үйлдвэрлэх ч талаар өнгөрч Солонгосоос даавуу захиалж хувцсаа үйлдвэрлэхээр болсон юм. Гурав хоногийн дотор нийслэл, 21 аймгийн бүх сургуулийг дүрэмт хувцсаар хангана гэж гэрээ байгуулсан долоон компани гурван жилийн дотор гэрээний үүргээ биелүүлж дөнгөөгүй л байна. Үр дүн гэвэл жил бүрийн намар эцэг эхчүүд дүрэмт хувцас зардаг цэгт өдөржин дугаарладаг болов.

Сурагчийн дүрэмт хувцсаар хангах журам гарснаас хойш жил бүрийн намар эцэг эхчүүд гэрээт борлуулагчдын үүдэнд өдөржин дугаарладаг болсон. Сургуулийн захирал, багш нар эцэг эхчүүдэд “Тэнд очвол хувцас олдож магадгүй байна шүү" гэж зар тараадаг болсон талаараа түвэгшээнгүй ярьсан. 2013 онд “Шилмэл загвар", “Төмөр трейд",“Өэлүн мэнч", “Шүтэн Уул", “Эрд сүлж", “Торгон хийц", “Бүтээлч үйлс" компаниуд Боловсролын яамтай гэрээ байгуулахдаа гурав хоногийн дотор бүх сургуулийг дүрэмт хувцсаар хангахаа амласан. Энэ ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ажиллаж, долоо хоногт гурав дөрвөн удаа мэдээлэл хийдэг байв. Аймаг, сумдаас сургуулиудын захирлыг нийслэлд дуудаж өнөөх нийлүүлэгч компанитай гурвалсан гэрээ хүртэл байгуулж зунжин, намаржин “ажилласан". Гэвч хичээлийн жил эхлэхэд сурагчдын талаас илүү хувь нь хувцасгүй урвайж үлдсэн билээ.

Төрөөс 23 тэрбум төгрөгийн зээл авсан долоон компанийг товч танилцуулахад “Шилмэл загвар" компани анх 1972 онд монгол хувцсыг захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. "Гоёл" наадам зэрэг загварын шоуны хувцсыг бэлтгэдгээрээ алдартай билээ. Харин “Төмөр трейд" 1992 онд байгуулагдсан 11-50 ажилтантай гэж танилцуулгадаа бичсэнээс өөр мэдээлэл олдсонгүй. Өнгөрсөн онд 150 ажилтантай үйлдвэрийнхээ нээлтийг хийх талаар мэдээлж байсан ч одоогоор ажлаа эхлээгүй аж. “Өэлүн менч" компани дээрх долоо дотроо томд тооцогддог юм билээ. Дүрэмт хувцасны срочкон цамцыг дангаараа үйлдвэрлэж байгаа. Иж бүрдэл хувцас оёхоор нэг тэрбум, дан цамц оёход мөн нэг тэрбум төгрөгийн зээл авсан тухай эх сурвалж хэлсэн. “Шүтэн Уул" компанийн тухайд 1997 оноос хойш үйлдвэрлэл, хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэж байгаа юм билээ. “Эрд сүлж" компани Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ажилладаг юм байна. “Торгон хийц" компани мөн л ажлын хувцас үйлдвэрлэдэг.

Одоо дүрэмт хувцас үйлдвэрлэх явц ямар шатанд байгааг “Шилмэл загвар" компанийн захирал Ч.Оюунцэцэгээс тодруулахад “Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа. Одоо худалдаж авах боломжгүй хүүхдүүд л хувцасгүй байгаа. Бондоос зээлсэн мөнгөө зургаан жилийн дотор төлнө шүү дээ. Энэ бол зургаан жил хэрэгжих төсөл. Даавуугаа Солонгосоос авч байгаа" гэсэн юм.

ДҮРЭМТ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭХ НЭРЭЭР МӨНГӨ УГААЖ БАЙНА

Төрөөс дэмжсэн дээрх хөтөлбөрт багтаагүй оёдлын үйлдвэрийн захирал манай сонинд хандаж дараахь ярилцлагыг өгсөн юм.

-Танай үйлдвэр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр хөөцөлдөж үзсэн үү?

-Хөөцөлдөлгүй яах вэ. Ажилтай байхын тулд хөлөө эргэтэл явсан. Манай үйлдвэрт 100 гаруй хүн ажилладаг. Гэтэл төр гэр бүлийн шахуу долоон компанитай гэрээ байгуулж бусад үйлдвэрлэгчдийг нүдэндээ орсон хог шиг хаясан шүү дээ. Үр дүнд нь хэрэглэгчид хохирсон. Гурван жил өнгөрчихөөд байхад сурагчид бүгд дүрэмт хувцастай болж чадсангүй. Толгой гээд байгаа долоон компани бондын мөнгийг зээлчихээд туслан гүйцэтгэгчээр маш хямд өртгөөр дүрэмт хувцас үйлдвэрлүүлж байгаа. Бид туслан гүйцэтгэгчээр орох санал хэлтэл толгой гээд байгаа компаниудын нэг нь ямар ч ашиггүй санал хэлсэн. Ийм учраас ажил нь бүтэлгүйтээд байгаа хэрэг.

-Төрөөс 23 тэрбум төгрөг зээлсэн. Тэр мөнгө үр дүнгээ өгөөгүй гэж үү?

-Толгой гээд байгаа долоон компани л тэр мөнгийг угаасан шүү дээ. Үйлдвэрлэгч бүрт боломж олгосон бол өнөөдөр маш олон хүн ажлын байртай, өрсөлдөөн дунд хэрэглэгч хожчихсон байх байсан. Гэтэл хэдхэн компани өндөр үнээр хувцас тулгах байдлаар зарж байна. Чанар нь ямар байгааг эцэг эхчүүд ярьж л байгаа биз дээ.

-Эцэг эхчүүдхувиараа дүрэмт хувцас оёдог хүмүүст хүүхдийнхээ хувцсыг захиалж хийлгэдэг юм билээ. Гэхдээ даавуу нь олддоггүй гэсэн. Тийм ховор даавуугаар оёдог юм болов уу?

-40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай стандартындаавуугаар хийнэ гэсэн шийдвэр гарсан байсан. Ийм нэг метр даавууг 15-16 мянган төгрөгийн өртөгтэйгөөр бүтээгдэхүүнийхээүнэнд шингээсэн байгаа юм. Үүнийг албаны хүмүүс“Сурагчийн дүрэмт хувцсыгдотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар хийнэ гээд чадаагүй. Тийм болохоор Монгол ноосоо Солонгос руу гаргаад, тэнд даавуугаа үйлдвэрлээд авчирсан.Тэгээд энэ даавуундаа хоёр талынхаа замын зардлыгшингээгээдийм өртөгтэй болчихсон" гэж ярьжбайсан шүү дээ. Гэтэл яг тийм материалтай даавуу зах дээр 5-8 мянган төгрөг, бөөндвөл 3500-5000 төгрөг байгаа. Орос даавуу шүү.

-Долоон компанийн ашиглаж байгаа даавуу, загвар нь байвал ээжүүд гэртээ оёод зарах бүрэн боломжтой гэж байсан. Тийм үү?

-Салбарын яам загвараа гаргаж өгөөд бусдыг нь зах зээлийн жамаар орхичих л доо. Бид ч, гэртээ суугаа ээжүүд ч үйлдвэрлээд зараг. Хүмүүс аль сайныг нь очоод аваг. Гэтэл одоо хүссэн хүсээгүй хуваарилж өгсөн компанийнхаа хувцсыг авч байна шүү дээ. Эцэг, эхчүүд өөрсдөө сонголт хийгээд эхлэхээр өрсөлдөөн бий болно. Үүнийг дагаж чанар нь ч сайжирна. Эцэг, эхчүүд хүүхдээ хүнээс дор явуулахыг хүсэхгүй. Тийм учраас хамгийн сайн чанартайг нь худалдаж авна. Адилхан загвар, ижил материал байхад аль болох хийц сайтай, чанартайг нь сонгоод авна биз дээ. Бараа нь зарагдахгүй бол хариуцлагаа оёдолчид бид өөрсдөө хүлээе. Энэ өөрөө зах зээлийн жам. Гэтэл төр дунд нь ороод л хэдхэн монополь компанийг дэмжиж тэрбум, тэрбум төгрөг тараагаад хамаг ажил гацаачихсан.

-Бусад улсад яаж зохицуулдаг юм бол?

-Сургууль бүр өөрийн гэсэн загвартай. Тэгээд л ийм загварын тэдэн хувцас хэрэгтэй гээд зарлачихдаг. Үүнийх нь дагуу оёдолчид хувцсаа үйлдвэрлээд, эцэг эхчүүд түүнийг нь авдаг. Үүнд сургуулийн захирал, эсвэл яамны албан тушаалтан оролцдоггүй.

-Сар шинийн баяраар ээжүүд гэртээ 500 мянган дээл оёод зарсан гэдэг албан бус баримт байгаа. Үүнийг сурагчийн дүрэмт хувцастай харьцуулахад нэг сарын дотор бүх хүүхдийг дүрэмт хувцсаар хангах хүч гэртээ сууж байна шүү дээ.

-Гэрт ч тэр, үйлдвэрт ч тэр хийгээд л зараад баймаар байна шүү дээ. Хямралын үед үйлдвэрүүд хаалгаа барихад ойрхон байна. Гэтэл хэдхэн үйлдвэр бага хүүтэй, их хэмжээний зээл аваад түүгээрээ хийж гавьсан ч зүйлгүй тарвалзаж байдаг. Төр тэр мөнгөө өөр зүйлд зарцуулсан бол үр дүнтэй байсан. Өндөр үнээр төрийн дэмжсэн компанийн хувцас авах уу, хямд үнээр гэртээ оёсон хүрэм авах уу гэдгээ эцэг, эхчүүд сонгох эрхийг нь өгчихөөч гэсэн юм.

Сурвалжлагын эхэнд монголчууд сар шинийн баяраар 500 мянган дээл худалдаж авсан тухай өгүүлсэн. Нэг дээлийг 100-150 мянган төгрөгөөр тооцоход 50-75 тэрбум төгрөгийн дээл худалдаж авчээ. Нэг дээл оёсны ашиг нь 25-30 мянган төгрөг гэж тооцвол 12.5-15 тэрбум төгрөг оёдолчдын тодруулбал ээжүүдэд очсон байна. Манай сонинд ярилцлага өгсөн оёдолчин С.Туул сурагчийн дүрэмт хувцсыг 50-60 мянган төгрөгөөр зараад багаар тооцоход 10-15 мянган төгрөгийн ашиг хүртэнэ гэж ярьсан. Энэ хичээлийн жилд 60 мянган сурагч нэгдүгээр ангид орж сурагч болсон. Зөвхөн нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцсыг ээжүүд гэртээ оёвол 600-900 сая төгрөг олж болох нь. Хүүхэд гэдэг тоглож, хувцас хунараа урж байдаг. Жилд гурваас дөрвөн өмд солино. Нэг өмд оёход арван мянган төгрөгийн ашигтай ажиллахаар тооцсон ээжийн орлого тэр хэрээр өснө. Ийм боломжийг нь олгоод өгчихвөл л өрхийн үйлдвэрлэл хөгжиж, иргэн бүр орлоготой болно шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Онцлох нийтлэлүүд