
2022.02.01 06:02
Сар шинийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ
Нийтлэлч: Өдрийн сонин
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ.
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал нар үзүүр түрүү булаалдан барилдаж Э.Мөнхжаргал найм даван сар шинийн баярт анх удаа түрүүлэв.
Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч, Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Баасанхүү нар шалгарсан юм.